Таныг илүү мэргэжлийн, ёс зүйтэй харагдуулах 15 дүрэм

2014-11-21, 00:39
17,238
Ажлын ёс суртахуун гэдэг бол таныг амжилтанд хүргэх гол түлхүүр. Та бусдад мэргэжлийн, ажлаа сайн мэддэг, итгэлтэй нэгэн гэдгээ харуулснаар амьдрал тань эерэгээр сайжирч, үргэлж өөдөө тэмүүлэх болно шүү. Гэхдээ улс орны онцлог зан заншлаас хамаараад мэндэх хэв маяг, үйл хөдлөл зэрэг нь өөр өөр гэдгийг санаарай.
Таныг илүү мэргэжлийн, ёс зүйтэй харагдуулах 15 дүрэм
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Уулзалтын үеэр сандрах хэрэггүй
Хуруугаараа товших, хөлөө савчуулах ийш тийш харах зэрэг үйлдлүүд гаргахаас та юун түрүүнд зайлсхийх хэрэгтэй. Хэрэв та сандарч байгаа бол, энэ нь таныг хулчгар нэгэн гэдгийг илтгэнэ.

www.caak.mn

2. Утасныхаа дууг silent дээр нь тавь.
Гар утас тань уулзалтын дундуур хангинадаг уу? үнэхээр сайнгүй зүйл шүү. Энэ таныг ажил хэргийн түншид тань найдваргүй, хайнга хүн шиг харагдуулна. Утасныхаа дууг хаах хэрэгтэй. Хэрэв та одоо ч энэ асуудлаа шийдэж чадахгүй бол, хурал цуглаан, уулзалтанд орохын өмнө утсаа өөрийнхөө ширээн дээр орхихыг санал болгож байна.

www.caak.mn

3. Өөрийнхөө хоолыг ид.
Энэ бол олон нийт, коллеж, сургууль гээд хаа сайгүй тулгараад байгаа асуудал юм. Та өөрөө хоолоо бэлдэж идэх ёстой шүү дээ. Хоолоо авчраагүй гэдэг нь таны өөртөө туслах гэж байгаа шинж биш бөгөөд, та хоолны цагаар зүгээр л ганцаараа үлдэх хэрэгтэй.

www.caak.mn

4. Юу ярьж байгаагаа мэдэж бай.
Ажлын байран дээр “мм”, “аан” гэх мэт авиа гарган гайхширсан, яахаа мэдэхгүй байгаа шинжтэй байдал бүү гарга. Та ажил хэргийн, хувийн гээд ямар ч ярианд оролцохдоо ээрч, гацсан байдлыг аль болох бага хийгээрэй. Энэ нь таныг ярьж байгаа зүйлээ өөрөө ч мэдэхгүй байгаа мэт итгэлгүй харагдуулна.

www.caak.mn

5. Ресторанд тооцоогоо хий.
Хэрэв та хэн нэгэнтэй үдийн хоолны цагаар уулзахаар тохирсон бол бүх тооцоог өөрөө хий. Найрсаг, эелдэг байх ч бас таны ажил шүү.

www.caak.mn

6. Бусдын орон зайг хүндэл
Бусдад саад болохуйц үнэр, чимээ гаргахгүй байх хэрэгтэй. Өрөөндөө хооллохгүй байж утсаар ярихдаа намдуу ярьснаар, бусад хүмүүст хүндэтгэлтэй, соёлтой нэгэн гэдгээ харуулах бөгөөд танд ч саад болохгүй байхад үлгэр дууриалал үзүүлнэ.

www.caak.mn

7. Гар барь.
Ихэнх хүмүүсийн анхны сэтгэгдэл үлдээх нэг зам бол гар барих юм. Богино хугацаанд чанга атгаж гар барь. Энэ нь таныг өөртөө итгэлтэй гэдгийг харуулна.

www.caak.mn

8. Гадны хамтрагчдаа орчноо сонирхохыг санал болго.
Хүмүүс өөр улс, өөр газраас ирсэн хүмүүстэй уулзалтанд орох үедээ, нутгийнхаа эргэн тойрныг сонирхохыг санал болгох хэрэгтэй. Магадгүй ресторан руу явахдаа богино хэмжээний аялал хийж ч болно шүү дээ. Энэ нь та болоод танай компаний талаар нөхөрсөг сэтгэгдэл төрүүлнэ.

www.caak.mn

9. Цагаа барь
Зарим өглөө орноосоо босох тун хүнд байдаг боловч, бидний бүх зүйл үүнд бий. Гэхдээ энэ нь ажилдаа хоцроод уучлалт гуйх шалтаг биш. Цаг барьдаггүй зангаа бүү зуршил болго. Хоцролт таныг мэргэжлийн бус санагдуулна.

www.caak.mn

10. Өөрийгөө танилцуулахдаа нэрээ бүтнээр нь хэл.
Заримдаа зүгээр л дууддаг нэрээ хэлж танилцах нь сайхан байдаг. Гэхдээ бизнесийн уулзалтанд танилцахдаа та заавал бүтэн нэрээ хэлж заншаарай.

www.caak.mn

11. Сэдвээсээ хазайх хэрэггүй.
Ажлын орчинд хүмүүстэй ярьж байхдаа, ажлын сэдвээр хязгаартай байхыг хичээгээрэй. Энэ таны хамгийн сүүлчийн амралт, чөлөөт цаг, гэр бүл, шинэ нохойныхоо талаар ярих цаг биш. Бүх яриа хэлэлцээрээ ажил хэргийн байлга. Хэрэв та хамт ажиллагсадтайгаа найз нөхдийн харилцаатай байдаг бол, ажилтай хамаагүй яриагаа үдийн хоолныхоо цагаар өрнүүлээрэй.

www.caak.mn

12. Бусдын цол, зэргийг мэдэж бай.
Хэрэв та хэн ямар цол, зэрэгтэй болохыг мэдэхгүй бол судалж, мэдэж аваарай. Цахим шуудан илгээхдээ цол, зэргийг нь ашиглахгүй байснаар та түүнийг хүндлэхгүй байгаа мэт тааламжгүй сэтгэгдэлтэй үлдээж болзошгүйг анхаараарай.

www.caak.mn

13. Ажлаасаа гадуур ч мэргэжлийн байдлаа хадгал.
Үүнд компаний тэмдэглэлт баярын үйл ажиллагаа хамгийн их хамаатай. Та ажил дээрээ биш байсан ч, хувийн амьдрал ч ажилд тань хамаатай. Өөрийгөө ажилдаа муу нэгэн гэж харагдуулахгүйн тулд, ямар ч зүйлийг хийхээсээ өмнө 2 дахин бодож байгаарай.

www.caak.mn

14. Зохимжтой хувцасла.
Та хийж байгаа ажилдаа тохируулан хувцаслах хэрэгтэй. Тохиромжтой хувцаслах нь мэргэжлийн харагдах гол түлхүүр юм.

www.caak.mn

15. Ажлын байрны хил хязгаарыг хүндэтгэ.
Хэрэв та даргатайгаа найзын холбоотой бол сайн хэрэг. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй. Нөхөрсөг байх, давуу эрх хүлээх гэдэг нь тэс өөр 2 зүйл юм. Мэргэжлийн байдлаа хадгалж, ажил, амин хувийн хэрэг хоёроо ялгаж сураарай.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()