Машины тоормос гэнэт ажиллахаа болих үед сандрахын оронд тайвнаар хурдан нөхцөл байдлыг үнэлэх шаардлагатай. Сандралаа орхисны дараа эргэн тойрноо ажиглаж, автомашинаа аюулгүй зогсоох боломжтой газрыг олно. Үүнээс гадна ослын дохиогоо асаах хэрэгтэй.
Энэ тохиолдолд хөдөлгүүрээ унтраах гэж оролдох хэрэггүйгээс гадна ойр ойрхон тоормосоо гишгэх хэрэггүй. Энэ нь тоормосны шингэний алдагдалд хүргэнэ. Тоормосоо ажиллуулах оролдлого хийхийн тулд эхлээд амрааж, дараа нь дахин тоормосоо гишгэх хэрэгтэй. Ингэснээр системийн үйл ажиллагаанд бага хэмжээний даралт ирж, машины хурдыг удаашруулах болно. Үүнээс гадна ачаалал багатай эгнээ рүү шилжих нь зүйтэй.
Механик автомашины хувьд араа шилжүүлж зогсох боломжтой бөгөөд хөнгөн араанаас хүнд руу шилжүүлнэ гэсэн үг юм. Үүнээс гадна тогтмол консоо гишгэж хөдөлгүүр болон дугуйны холбоог таслахгүй байх хэрэгтэй.
Автомат машинтай үед ч арааг хүнд рүү буюу 1,2,3 руу шилжүүлж, хурдыг нь сааруулж зогсох боломжтой юм.
Тоормос ажиллахаа больсон үед машиныг зогсоох хамгийн шилдэг арга нь гар тоормозыг ашиглах явдал. Гар тоормосоо аяархан татах хэрэгтэй бөгөөд энэ тохиолдолд хурд аажуу саарах болно.
Хамгийн сүүлийн арга бол замын хашлагатай ойртож, бордюрт наалдан явах байдлаар машиныг зогсооно.
Гэхдээ энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол үзлэгт хамрагдаж, тоормосны системээ шалгаж байгаарай. Тоормосны ажиллагаа алдагдсанаас жил бүр олон тооны осол аваар гардаг бөгөөд энэ нь цаашлаад өөрийн болон бусдын амь насанд хүрэх, ноцтой бэртэл учруулах нь ч бий.