Сахлаараа түүхэнд бүртгэгдсэн алдартай 9 эмэгтэй

Гирсутизм — гэдэг нь ерөнхийдөө эмэгтэйчүүдэд тохиолддог өвчин бөгөөд энэ нь эрэгтэй хүн шиг биеийн хэсгүүдээр нь үс ургах явдал юм. Түүхэнд хэд хэдэн сахалтай бүсгүйчүүд байдаг бөгөөд тэдний зарим нь 19-20-р зууны үед “хамгийн аймшигтай хүмүүс” гэх циркийн үзүүлбэрт орж байсан гэнэ. Зарим хүмүүс хэт их үстэй байхыг “хараал туссан” гэж үзэж байсан бол зарим нь амжилт, эд хөрөнгийн эх үүсвэр болгон ашиглаж байжээ.  

Сахлаараа түүхэнд бүртгэгдсэн алдартай 9 эмэгтэй

1 Вильгефортис (Wilgefortis)

Ариун Вильгефортис гэх бүсгүй үзэсгэлэнтэй нэгэн байсан бөгөөд араас нь гүйх олон залуусаас зугтахын тулд “царай муутай болгож өгөөч” хэмээн залбирч байжээ. Түүний энэхүү залбирлыг бурхан сонсож бүсгүй сахалтай болсон гэдэг. Харин эцэг нь маш ихээр уурлан хуримын ёслолыг цуцалж, түүнийг цовдлохыг тушаасан байна. Дундад зууны үед харгис хэрцгий нөхрөөсөө салах хүсэлтэй бүсгүйчүүд Вильгефортист залбирдаг байжээ.

Вильгефортис (Wilgefortis)

2 Магдалена Вентура (Magdalena Ventura)

1631 онд гүнтэн Алькала сахалтай эмэгтэйн хөрөг зураг захиалсан бөгөөд уг эмэгтэйг Магдалена Вентура гэдэг байв. Энэхүү зургийг зураач Хосе де Рибера зурсан аж. Магдалены талаар мэдээлэл төдийлөн байхгүй бөгөөд хөрөг зургаа зуруулах үедээ бүсгүй 52 настай байжээ. Магдаленагийн нүүрэн дээр 37 настай байхад нь үс ургаж эхэлсэн гэнэ.  

Магдалена Вентура (Magdalena Ventura)

3 Жозефина Клофуллия (Josephine Clofullia)

Жозефина Клофуллия бол швейцарийн “алдарт” сахалтай эмэгтэй билээ. 8 настай байхад түүний сахлын урт 5 см хүрч байсан гэнэ. Тэрээр 14 наснаасаа эхэлж “хамгийн аймшигтай царайтай” хүмүүсийн шоу үзүүлбэрийг үзүүлж дэлхийг тойрон аялжээ. Харин дараа нь нөхөр, хүү, болон эцгийнхээ хамтаар АНУ руу явж, Америкийн Барнумын музейд орсон байна. 1953 онд Жозефинаг эрэгтэй хүн байсан гэх яриа гарсан боловч эмчийн үзлэгээр түүнийг эмэгтэй болохыг нотолсон аж.

Жозефина Клофуллия (Josephine Clofullia)

4 Жулия Пастрана (Julia Pastrana)

Жулиягийн талаар маш олон таамаг байдаг. Жишээлбэл: түүнийг энэтхэг гаралтай гэж үзэх хүмүүс байсан бол зарим нь түүнийг Мексикийн “хүн-чоно” хэмээн тодорхойлдог байжээ. Тэр төрөлхийн гипертрихоз гэх өвчтэй бөгөөд Жулиягийн бие бүхэлдээ хар үсээр хучигдсан гэнэ. 1854 онд Жулия АНУ руу нүүж, нөхөртэй болжээ. Үүний дараа бүсгүй урлагт хөл тавьсан байна. Тэр дуулж, бүжиглэхээс гадна үзэгчидтэй өөрийн үзэл бодлыг хуваалцаж, ухаалаг байдлаа бусдад харуулсан байна.

Тэрээр Орос болон Европын орнуудаар аялсан бөгөөд үзэгчид яг л “од” мэт хүлээж авсан гэнэ. Жулия 1859 онд Орос улсад хийсэн тоглолтынхоо үеэр жирэмсэлж, өөртэйгөө ижил хүү төрүүлсэн боловч хүү 3 хоногийн дараа төрөхийн хүндрэлээс болж нас барсан байна.

Жулия Пастрана (Julia Pastrana)

5 Жейн Барнелл (Jane Barnell)

Жейн Барнеллийн ээж түүнийг 4 настай байхад аймшигт хүмүүсийн циркт зарсан байна. Харин жилийн дараа аав нь охиноо авч, эмээгийнд нь хүргэж өгчээ. 1892 онд Жейн нь Жон Робинсоны циркт орсон бөгөөд Леди Ольга Родерик нэрээр үзүүлбэрт оролцох болжээ. Бүсгүйн хувийн амьдрал тийм ч таатай байсангүй. Тэр циркийн хөгжимчин залуу Жон Робинсонтой гэрлэж хоёр хүүхэд төрүүлсэн боловч нөхөр болон хүүхдүүд нь удалгүй нас барсан байна. Харин түүний хоёр дахь нөхөр нь гэрлээд хэдэн сарын дараа бусдын гарт амиа алджээ. Ингээд тэр гурав дахь удаагаа гэрлэсэн ч архичин нөхөртэй таарсан учир салсан аж. Эцэст нь тэр дахин гэрлэж, аз жаргалаа олж чадсан байна. Дөрөв дэх нөхөр нь хожим түүний менежер болжээ.  

Жейн Барнелл (Jane Barnell)

6 Энни (Анни) Жонс (Annie Jones )

Америкийн бас нэгэн алдартай Барнумын циркийн сахалтай эмэгтэй бол Энни Жонс юм. Тэрээр 9 сартайгаасаа эхэлж Барнумын циркийн музейд оролцох болсон бөгөөд долоо хоногт 150 долларын цалинтай байсан гэнэ. Дараа нь тэр төрөл бүрийн гэрэл зураг авалтад оролцож, Америкийн “хамгийн шилдэг сахалтай эмэгтэй" болжээ. Үүнээс гадна тэр “freaks” буюу “үзээрийн муухай” гэх үгийг шоунд хэрэглэхийг хорих тал дээр идэвхтэй ажилсан юм.

Энни (Анни) Жонс (Annie Jones )

7 Клементина Деле (Clémentine Clattaux Delait)

Клементина Деле нь “францын хамгийн алдартай сахалтай эмэгтэй” юм. Тэрээр нөхөр Пол Делегийнхээ хамтаар кафе нээж ажиллуулсан бөгөөд нутгийн оршин суугчид уг кафег “Сахалтай эмэгтэйн кафе” хэмээн нэрлэх болжээ. Клементина өөрийн хөрөг гэрэл зураг, ил захидлын хуудас зэргийг зарахаас гадна төрөл бүрийн шоунд оролцох болсон байна. 1904 онд тэрээр эрэгтэй хувцас өмсөх зөвшөөрлийг авч чаджээ. Учир нь тухайн үед эмэгтэйчүүдийг эрэгтэй хувцас өмсөхийг албан ёсоор хориглож байсан юм.

Клементина Деле (Clémentine Clattaux Delait)

8 Крао Фарини (Krao Farini)

Сахалтай эмэгтэй Крао Фарини 1882 оны 10-р сард Лондонд ирсэн байна. Тухайн үед тэрээр антропологич Жорж Шелли болон судлаач Карл Бок нарын хамт явж байжээ. Хэт их үс ургах өвчтэй бүсгүйг судлаачид судалж, Дарвины онолын нотолгоо болгож ашиглажээ. Олон арван жилийн турш Крао нь Европ болон Америкийн үзмэр болсон байна.

Крао Фарини (Krao Farini)

9 Элис Элизабет Доэрти (Elizabeth Doherty)

Элис Элизабет Доэрти 1887 онд АНУ-ын Миннеаполист төрсөн аж. Охин төрөөд удаагүй байхдаа биеэрээ 5 см-ийн урттай цайвар үстэй болсон байна. 5 нас хүрэхэд охины биеийн үсний урт 12 см хүрчээ. Харин өсвөр насанд нь гэхэд 22 см болсон гэнэ. Элис циркийн үзүүлбэрт төдийлөн оролцож байгаагүй ч эцэг, эх нь тусгай өрөө түрээсэлж, охиныг харах хүсэлтэй хүмүүсээс мөнгө авдаг байсан гэнэ. 

Элис Элизабет Доэрти (Elizabeth Doherty)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()