Таны төсөөлснөөс сүүлд үүссэн зүйлс

Асаагуур, шүдэнз хоёрын аль нь эхэлж үүссэн гэж та бодож байна? Хэзээнээс хүмүүс хоорондоо "High Five" гээд гараа цохидог болсон бол? Ариун цэврийн цаас хэзээ өргөсгүй зөөлөн болсон бол? Энэ мэтчилэн сонирхолтой асуултын хариуг бид танд хүргэе.

Таны төсөөлснөөс сүүлд үүссэн зүйлс

1 Зөөлөн ариун цэврийн цаас

Таны өмнө 1935 оны үеийн ариун цэврийн цаасны сурталчилгаа харагдаж байгаа бөгөөд үүн дээр “өргөсгүй” гэж бичсэн аж. 1930 оны үед өргөсгүй ариун цэврийн цаас гэдэг үнэтэй зүйл байсан ба бидний өнөө үед хэрэглэж заншсан ариун цэврийн цаас ойролцоогоор 100 жилийн өмнө үүсжээ. Үүнээс өмнө хүн төрөлхтөнд ариун цэврийн цаас гэх зүйл байгаагүй учир тэд шавар, мод, чулуу, дун, парлон гэх мэт зүйлсийг ашиглаж байсан. Сүүлд хямд сонин гарах болсноор иргэд сонингийн цаасыг хэрэглээндээ нэвтрүүлжээ.

Харин 1857 онд америкийн иргэн Жозеф Гайетти ариун цэврийн цаас гэх жижиг цааснуудыг гаргасан байна. Ийнхүү өөрийн нэрийг алдаршуулахын тулд тэр цаас бүр дээр өөрийн нэрийг бичиж байсан гэнэ. 1890 онд хамгийн анхны ариун цэврийн цаасны үйлдвэр нээгджээ.  Харин 1928 онд германчууд, 1940 онд англичууд 2 давхар ариун цэврийн цаасыг үйлдвэрлэсэн байна.

Зөөлөн ариун цэврийн цаас

2 Дугуйтай чемодан

Америкийн зохион бүтээгч Бернард Сэдоу 1970 онд дугуйтай чемоданыг Нью-Йоркийн бараг бүх дэлгүүрт санал болгосон гэнэ. Гэвч энэхүү бүтээлийг хэн ч борлуулахыг хүсээгүй юм. Тэд Сэдоуд хандаж хүмүүс өөрийнхөө араас чемодан чирч явахаар тэнэг биш гэж хэлсэн байна. Хэн ч энэ “тоглоом”-ыг худалдаж авахгүй хэмээн дэлгүүрийн ажилчид түүний санааг үл ойшоосон аж. Ингээд Сэдоу эхнэр хүүхдийнхээ хамтаар Коста-Рикагийн нисэх онгоцны буудал дээр хоёр хүнд чемодантай явж байхдаа дугуйтай тавцан дээр ямар нэгэн хүнд зүйл зөөж байхыг харсан байна. Ингээд өөрийнхөө бүтээлийг хэрэгтэй зүйл болохыг ухаарч, Нью-Йоркийн томоохон дэлгүүр болох Macy's-ийн гүйцэтгэх захиралтай уулзаж “дугуйтай чемодан” зах зээлд борлуулагдах болсон гэнэ.  

Дугуйтай чемодан

3 Судоку

Хамгийн анхны судоку 1979 онд АНУ-ын сэтгүүл дээр гарсан байна. Түүнийг тэтгэврийн насны архитектор Ховард Гранс бүтээсэн юм. Тухайн үед уг тоглоомыг "Number Place" хэмээн нэрлэдэг байжээ.

Харин Японд хамгийн анх 1984 онд "Number Place" тоглоом хэвлэгдэж гарсан бөгөөд тайлбар нь "Sūji wa dokushin ni kagiru" буюу “тоо бүр нэг удаа орсон байх ёстой” гэсэн тайлбартай байжээ. Өөрөөр хэлбэл хожим энэхүү тоглоомыг тайлбарын эхний үеүдээр буюу "Sudoku" гэж нэрлэх болсон байна. Японд энэхүү тоглоом маш их алдартай бөгөөд 2004 оноос Англи болон дэлхийн бусад оронд газар авах болсон аж.

Судоку

4 Шүдэнз

Хачирхалтай нь чүдэнзийг асаагуурын дараа зохион бүтээсэн байна. Хамгийн анхны асаагуур “Доберейнерийн гэрэл” нь цайр болон хүхрийн хүчил агуулсан шилэн сав байжээ. Ингээд уг хоёр элемент урвалд орж шатах бодис болж байв. Харин 1827 онд цаасан чүдэнз үүсжээ. Гэвч заримдаа чүдэнз хайрцаг дотроо үрэлдэж, шатаж байсан тохиолдлууд гардаг байж.

Картон чүдэнзний дараа "Lucifers" гэх модон чүдэнз гарав. Өдгөө бидний хамгийн сайн мэдэх чүдэнз 1889 онд үйлдвэрлэгдсэн. Харин чүдэнзний хайрцаг дээр сурталчилгаа хийх санаа 1895 онд гарсан гэнэ.

Шүдэнз

5 Тектоникийн хавтангийн онол

Орчин үеийн геологийн суурь онолыг 1960 онд анх гаргасан байна. Германы эрдэмтэн Альфред Вегенер Африк болон Өмнөд Америк нь өмнө нэг тив байж байгаад салсан мэт харагдаж байгааг 1912 онд анзаарсан аж. Ингээд тэрээр тивүүдийн шилжилтийн онолыг гаргасан ч шинжлэх ухаан үүнийг үгүйсгэсэн юм. Харин 1960 оны үед литосферийн хавтангийн хөдөлгөөний маш олон нотлох баримт гарч, Вегенарын ололтыг албан ёсоор баталсан.

Тектоникийн хавтангийн онол

6 Солирын улмаас үлэг гүрвэл устсан гэх онол

Орчин үед үлэг гүрвэл дэлхий дээр солир унаснаас болж устаж үгүй болсон гэж үздэг. Үүнийг Альваресийн онол гэдэг бөгөөд анх 1980 онд уг санааг дэвшүүлж, 2010 онд үнэн болох нь шинжлэх ухаанаар батлагджээ.

Солирын улмаас үлэг гүрвэл устсан гэх онол

7 "High Five"

Энэхүү  алгаа цохих уламжлал 1977 онд үүссэн байна. Англиар үүнийг "High Five" гэх бөгөөд Оксфордын толь бичигт уг хэллэг үйл үг гэж тэмдэглэгдэн оржээ. Уг хөдөлгөөнийг хамгийн анх "Los Angeles Dodgers" сагсан бөмбөгийн клубийн "Dodgers" багийнхан 1977 оны 10 сарын 2-нд тоглолтод ялалт байгуулаад хийж байжээ. Багтаа хамгийн сүүлийн шийдвэрлэх оноог авчирсан Дасти Бейкер талбайгаар гүйж байсан бол түүний Глен Бёрк нар баяр хүргэж, нэг гараа өгчээ. Ингээд түүнийг гараа өгөх үед Бейкер түүн дээр ирж гарыг нь цохисон аж.

Бёрк ижил хүйстэн байсан бөгөөд 1995 онд ДОХ-оос болж нас барсан гэнэ. Бёркийг ижил хүйстэн гэдгийг бүгд мэддэг учир тэр бусадтай гар барихын оронд ийнхүү гараа өргөсөн байх магадлалтай. Хэсэг хугацаанд энэхүү хөдөлгөөнийг Сан-Францискод ижил хүйстнүүд ашиглаж байжээ. 1978-1979 оны сагсан бөмбөгийн тэмцээний үеэр “Луисвилл Кардиналс” багийнхан бөмбөг орсон үед уг биеийн хөдөлгөөнийг мөн хэрэглэж байсан гэнэ.  Бёрк болон Бейкер нар хар арьстан сагсан бөмбөгчид юм. Америкийн хар арьстнуудын дунд “High Five” нь 1920 оноос алдартай болсон аж. Жил бүрийн 4-р сард америкчууд “High Five Day” гэж тэмдэглэдэг байна.

"High Five"

8 Өвс

Өвс бол дэлхий гараг дээрх хамгийн шинэ зүйлсийн нэг юм. Аварга загас 450 сая жилийн өмнө, модод 400 сая жилийн өмнө үүссэн бол үлэг гүрвэлүүд 666 сая жилийн өмнө устсан байна. Харин өвс 25 сая жилийн өмнө үүссэн гэнэ.

Өвс

9 Санчир гарагийн цагаригууд

Одон орон судлаачид саяхан Санчир гарагийн цагариг ердөө 100 сая  жилийн настай болохыг тогтоосон байна. Гэтэл нарны аймаг үндсэндээ 4.5 тэрбум жилийн настай гэнэ.

Судлаачид гадаргуун талбайн хэмжээг хөл бөмбөгийн талбайгаар тодорхойлж харин насжилтыг нь аварга загасаар тодорхойлох хандлагатай байдаг. Тэгвэл аварга загас нь Санчир гарагийн цагаригаас 4 дахин их настай юм. Одоогийн байдлаар цагариг хэрхэн үүссэн болох нь тогтоогдоогүй байгаа ч “Кассини” хиймэл дагуулын тусламжтайгаар Санчир гараг болон түүний дагуул дөрвөн гарагийн зургийг дарсан аж.

Санчир гарагийн цагаригууд

10 Шинэ Зеландын уугуул иргэд

Шинэ Зеланд бол хүн суурьшсан хамгийн сүүлийн газар гэхэд болно. Маори буюу шинэ зеландын уугуул иргэд 800 жилийн өмнө тухайн газар нутаг дээр очсон байна. 

Гэтэл Шинэ Зеландаас ердөө Тасманы тэнгисээр тусгаарлагдсан Австрали тивд анх 75 мянга гаруй жилийн өмнө хүмүүс амьдарч байжээ.

Шинэ Зеландын уугуул иргэд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()