Минималист амьдралын давуу талууд

Яг одоо дэлхий даяар том өөрчлөлт явагдаж байна. Нийгмийн хөгжлийн оргилд хүрсэн хүмүүс илүүтэйгээр минималист болох хандлагатай болжээ. Тэд амьдралаа өөрчлөх зүрх зоригтой учраас орчноо энгийн бөгөөд таатай болгохыг эрхэмлэж байгаа юм. Минималист хүмүүс элдэв эд хогшил, илүү хэрэглээнээс татгалздаг. Тэд материаллаг зүйлс болон тэдгээрийг худалдаж авахын тулд ажиллах биш харин цагаа илүү ухаалгаар хүмүүстэй харьцаж өнгөрүүлэхийг эрхэмлэдэг байна. Цаг хугацааг үнэлж, түүнийгээ элдэв хог новшоос хамгаалах нь энэ ертөнцийг ойлгох гол түлхүүр.

Минималист амьдралын давуу талууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мартин Лютер Кинг, Сесар Чавес, Нельсон Мандела зэрэг хувьсгалчид минималистууд байсан. Мөн Стив Жобс, Марк Зукерберг, Сергей Брин зэрэг технологийн салбарын тэргүүлэгчид ч энэ ангилалд хамаарна. Тэд аж ахуйн асуудал, хувцас хунарт цаг үрэхээс илүү жинхэнэ ажил үйлсдээ илүү цаг гаргах ёстойг ойлгосон хүмүүс. Хэрвээ бид хэр их цаг хугацааг хэрэггүй зүйлд үрдэгээ ухамсарлавал амьдрал аяндаа өөрчлөгдөж эхэлнэ. Тиймээс цаг хугацааг зөвхөн үнэ цэнэтэй, утга учиртай зүйлд зарцуулж эхэлбэл амьдралын сайхныг мэдрэх юм. Минимализмыг амьдралын хэв маягаа болгосноор ямар давуу талтайг дор дурдаж байна.

Бага стресс

Хэрвээ та өдөр тутмын амьдралдаа бага түүртвэл амьдралын илүү чухал зүйлс, оюун санаандаа төвлөрөх боломж олгоно. Толгой тархи элдэв хэрэггүй зүйлсээр дүүрэхгүй байх юм.

Ажил хэргийн эрсдэлийг үүрэх чадвар

Хэрвээ бага зарцуулбал танд илүү мөнгө хуримтлагдах боломж бий болно. Энэ нь хэзээ нэгэн цагт та санаагаа хэрэгжүүлэх боломжтой болно гэсэн үг. Үгүй ядаж л та хагас жилийн хугацаанд ч юм уу, хэсэгтээ ажил хийхгүй амьдарч чадах итгэлтэй байна. Амьдралд юу ч тохиолдох юм билээ, хэн мэдэх вэ?

Амьдралын хамгийн чухал нь хайр болохыг ойлгоно

Хэрвээ танд бага ачаалал, бага хэрэгцээ байх юм бол гэр бүлдээ илүү их цаг гаргаж чадна. Ингэвэл цаг хугацааны үнэ цэнийг улам бүр ойлгох болно.

Олон найз нөхөдтэй болно

Минималист эсвэл материаллаг ертөнцөөс бага хамааралтай байх нь танд олон найз нөхөдтэй байх боломж олгоно. Учир нь та тэдэнд илүү их цаг гаргаж чадах юм.

Хөнгөхөн аялал

Олон хүнд Египет рүү аялах хамгийн хямд багц ч амьдралыг нь багагүй түйвээдэг. Ар гэрийн олон зүйлийг зохицуулах, санаа тавих, ажил бизнесээ толгойноосоо салгахгүй байх, роумингээ нээхээ мартахгүй байх гээд л… Тэгвэл танд зөвхөн ганц үүргэвч үүрээд л эрх чөлөөтэй долоо хоногийг өнгөрүүлэх боломж бий.

Эрүүл мэнд

Минималистууд өөрийнхөө юунд санаа тавих ёстойг мэдэж байдаг. Учир нь тэдэнд эрүүл мэнддээ санаа тавих цаг хангалттай бий.

Эрүүл ухаан

Бага эд хогшилтой байснаар дэмий зүйлд санаа зовохгүй (“Новш гэж, ямар амьтан нь миний машиныг зурчихваа…хэн байж болох вэ?” гэх мэт) болж ухаан санаа тань саруулшин, илүү өндөр түвшинд ажиллана.

Илүү итгэлтэй болно

Минималистууд ихэнхдээ эрүүл мэндийн талаар зовлон тоочилгүй ажилдаа төвлөрөх чадвартай байдаг. Энэ нь тэднийг амьдралын элдэв сорилтын өмнө бусдаас илүү байж чадна гэсэн итгэл үнэмшилтэй болгоно.

Харилцаанд анхаарал тавих боломж илүү

Минималист амьдралын хэв маяг нь хүмүүсийг өөрийгөө ямар чадвартай, хэн бэ гэдгийг бүрэн таньж мэдэх боломж олгодог. Тэгж чадсанаар өөртэйгөө ижил сонирхолтой, нэг төрлийн хүмүүсийг олж нөхөрлөхөд хялбар болно.

Өчүүхэн жижиг зүйлд ч сэтгэл хангалуун байна

Унтах ор, идэх хоол зэрэг наад захын амьдралын хэрэгцээгээ хангасан байхад л та хүн бүр өөр шиг чинь нөхцөлд амьдрахгүй байгааг санах болно. Ийм бодол таныг сэтгэл хангалуун, амар амгалан болгодог.

Бусдын хараагүй боломжийг олж харна

Ихэнх бизнесүүд санаачлагч хэтэрхий их мөнгө үрснээс болж түргэн дампуурдаг. Харин та бүхнийг хэрхэн хамгийн бага зардлаар, хамгийн үр дүнтэй хийж болохыг ойлгосон байх болно.

Та үргэлж инээмсэглэж байх болно

Хэрвээ та асуудал бэрхшээлүүдийнхээ мөн чанарыг ойлгож чадвал амар амгаланг олж, тайван амьдарч эхэлнэ. Жинхэнэ амьдралаар амьдрах болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()