Эверестийн оргилд нөөц хүчилтөрөгчгүй гарсан агуу уулчин Рейнхольд Месснерийн түүх

Италийн уулчин Рейнхольд Месснер (Reinhold Messner) хүний ​​хөл хүрээгүй газарт очих дуртай нэгэн юм. Гэхдээ энэ хүслээ гүйцэлдүүлэхийн тулд тэрээр амьдралдаа багагүй золиос гаргаж байв. Одоогоос яг 40 жилийн өмнө Италийн шилдэг уулчин Рейнхольд галзуу гэмээр зүйл хийсэн бөгөөд тэрээр хүн төрөлхтний түүхэнд анх удаа Эверестийн оргил өөд ганцаараа нэмэлт хүчилтөрөгчийн нөөцгүй авирсан хүн болсон билээ. Месснерийн авиралт шуурганы улиралтай давхцаж байсан ч тэрээр зогсоогүй юм. 

Эверестийн оргилд нөөц хүчилтөрөгчгүй гарсан агуу уулчин Рейнхольд Месснерийн түүх

Месснер өөр хүмүүсийн хийж чаддаггүй зүйлсийг хийх дуртай адал явдал эрэлхийлэгч байв. Гагц энэ мэдрэмж түүний хувьд хамгийн үнэтэй зүйл байсан гэхэд болно. 

Рейнхолд Италийн Тирол хотод төрж өссөн. Үзэсгэлэнт Доломит уул түүний яг дэргэд байсан учраас сав л хийвэл тийш зүглэдэг байжээ. Өсөж том болохын хэрээр Месснер илүү тэсвэр тэвчээр шаардсан, эрсдэлтэй оргилийг хайж эхлэв. 

Ихэнх уулчид ойр дотнын хүмүүстэйгээ холбоотой байх, хэрэг гарвал аврагчдыг дуудах, өөрсдийн амжилтаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулах гэх мэт шалтгааны улмаас харилцаа холбооны олон хэрэгсэл авч явдаг. 

Гэхдээ Месснерийн хувьд дээрх зүйлс чухал биш байв. Тэрээр бүх зүйлд үргэлж өөрийн гэсэн арга барилаар хандаж байснаар зогсохгүй, нэг ч хүний ​​хөл гишгээгүй газрыг онилох дуртай байжээ. Нэг ёсондоо түүний хаана байгааг илүү цөөн хүн мэддэг байх тусам өөрт нь илүү амар байв. Үүнээс болж түүнийг ууланд авирахаар явах үед бараг хэн ч Месснерийг хаана байгааг нь мэддэггүй байсан ба тэрээр дотнын хүмүүсийнхээ санааг зовоохгүйн тулд хаашаа явж байгаагаа нуудаг байсан аж. 

Месснер итгэхэд бэрх олон амжилтыг тогтоосон юм. Тэрээр дэлхий дээр байдаг 8000 метрээс өндөртэй бүх оргилуудад гарсан хүн билээ. Зарим дээр нь хүчилтөрөгчийн нөөцгүйгээр цор ганцаараа гарсан нь бүр ч гайхалтай.

Адал явдалд дурлагч Месснер 1980 оны 8-р сарын 20-нд Эверестийн оргилд авирахдаа маш их ядарч туйлдсан байсан тул ямар ч баяр хөөр мэдрээгүй гэж хуваалцаж байв.

Түүнийг гэртээ зүгээр суухыг үзэн яддаг нэгэн байсан гэдгийг зорьсон оргилдоо гарсныхаа дараа удалгүй өөр нэгэн хүнд аялалд явснаас нь харж болно. Тэрээр Антарктид, Гренландаар ганцаараа явган аялж, хойд ба өмнөд туйлд хүрч, Их Говийг бүхэлд нь туулж, Алтайн нуруунд ч ирж байжээ.

Месснер одоо 75 настай боловч залуу насны амьдралын хэмнэлээ алдаагүй, одоо ч гэсэн ууланд авирдаг хэвээр аж. Гэсэн хэдий ч олон хавар нэгэндээ гэхчээр амь сорьсон аюултай аяллуудад эмгэнэлт явдал заавал тохиолддог. Месснер 1970 онд ахынхаа хамтаар Нанга Парбатын оргилд хүрээд буцах замдаа осолдсоноос болж түүний ах Гүнтер цасан нурангид дарагдаж нас барсан бөгөөд Рейнхольдын хөлийн хуруунууд хөлдөж, аргагүйн эрхэнд зургааг нь тайруулж байв. Ахынх нь цогцсыг 35 жилийн дараа л Пакистаны уулчид олсон юм. 

1972 онд Месснерийн Гималайн нуруун дахь Манаслу ууланд хийсэн авиралт дахин эмгэнэлт байдлаар өндөрлөсөн байна. Чухам энэ газарт тэрээр үнэнч хамтрагчаа алдсан бөгөөд энэ бүх явдал түүнд хүндээр туссан боловч Месснер одоо ч аялалд дурласан хэвээр гэнэ.

Месснер өөрийн хийх дуртай зүйлдээ бараг донтсон гэхэд болно. Үнэндээ ийм аюултай хоббитой хүн заавал эрсдэл хүлээдэг гэдгийг мэддэг учраас тэрээр байнга сэтгэл зүйн бэлтгэлтэй явдаг аж.

Зарим хүмүүсийн хувьд түүний эдгээр үйлдлүүд галзууралд тооцогдох ч Месснерийн хувьд хэвийн үзэгдэл байв. Эверест дээр ганцаархнаа гарсан үйлдлээ тэрээр зүгээр л дэлгүүрээс талх авч буй мэт "амьдралд байх л ёстой зүйл" мэт санагдсан гэж тэрээр дурссан байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()