Томоохон корпорациудын ер бусын эзэд

2011-06-24, 21:29
34,141

Том хvчтэй корпорацийг байгуулахын тулд та хэдэн тэрбум доллар, хэдэн арван ухаантнуудыг цуглуулах шаардлагагvй. Харин та єєрєє асар их тэсвэр тэвчээр, оюун ухааны авьяас чадамжтай байхад л ганцаараа ч чамлахааргvй их сонин vр дvнд хvрч болно. Одоо та бvхэндээ дэлхий дахинаа нэгэнт нэр хvндтэй болсон корпорациудын vvсгэн байгуулагч эзэдийн амжилтанд хэрхэн хvрсэн болон тэдний амьдралын зарим нэг сонин жигтэй зvйлсvvдийг хамтдаа сонирхоцгооё.

Томоохон корпорациудын ер бусын эзэд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn

Стивен Энтони Баллмер 2008 оны 1 дvгээр сараас эхлэн Майкрософт Корпорацийн ерєнхий захиралаар ажиллаж байна. 2007 онд тvvний хєрєнгє 15 тэрбум долларт хvрчээ. Баллмер ажил олгогчоос авсан хєрєнгє оруулагчдын гэрээгээр єєрєє vндэслэгч болон vндэслэгчийн хэн нэгэн хамаатан биш мєртлєє тэрбумтан болсон анхны хvн юм. Тэрбээр Майкрософтын єрсєлдєгч Apple компаний vйлдвэрлэдэг iPhone-ийг vздэггvй нэгэн. Нэгэн удаа тэр єєрийн нэгэн ажилтны гараас энэ смартфоныг булаан авч шидсэн тvvхтэй. Майкрософтын ямар нэгэн арга хэмжээнд Баллмер оролцвол шууд л Интернет-видеоны баатар болон хувирдаг. Нэгэн видеонд тэрбээр програм хангамжийг хєгжvvлэгчдийг уухайлан «Developers!» хэмээн хашгирч байдаг.
 
 
www.caak.mn
 
Стив Жобс дэлхийд анх удаа арилжааны хувьд ашигтай персональ компьютерыг бvтээж, 230 орчим янз бvрийн патенттай Apple Inc. корпорацийг vндэслэгчдийн нэг юм. Ажил хэрэгч хvмvvст зориулсан Fortune сэтгvvлийн vзэж байгаагаар Стив Жобс хамгийн адтай нэгэн аж. Тэрбээр 1993 онд Fortune сэтгvvлийн «америкийн хvчтэй боссуудын» жагсаалтыг тэргvvлж байв. Стив Жобс хувцаслахдаа єєрийн гэсэн стильтэй бєгєєд Levi’s-ийн хєх жинс, New Balance пvvз, хар футболка ємсдєг байна. Тэрбээр халуун цуст амьтны мах иддэггvй. Харин загас болон далайн гаралтай бvтээгдэхvvн бага зэрэг хэрэглэдэг. Тvvний унадаг Mercedes SL55 AMG машин дугааргvй. Apple-ийн ерєнхий захиралын хувьд цалин нь жилд 1 доллар. Гэтэл тvvний хєрєнгє нь 5 миллиард доллар хол давна. Forbes сэтгvvлийн vзэж байгаагаар 2010 оны дэлхийн баян хvмvvсийн жагсаалтад 136-д жагсчээ.
 
www.caak.mn
 
SCVNGR компаний ерєнхий захирал Сет Прибач-ийн нэрийн хуудсан дээр Таны ємнє SCVNGR-ийн «нинжаануудын шеф» єєрийн биеэр байна хэмээн бичсэн байдаг. Тvvний ажлын єрєє жижигхэн машинуудын загвараар дvvрсэн байдаг. «Нинжаануудын шеф» єєрєє хэзээ ч улбар ягаан єнгєтэй нарны шилнээс салдаггvй. Шилээ толгой дээрээ зvvх дуртай.
 
 
www.caak.mn
 
Жеф Безос хамгийн том эргэлтийн хєрєнгєтэй Amazon.com интернет-дэлгvvрийн эзэн бєгєєд дэлхийн баячуудын нэг. Тэрбээр эдvгээ сансрын нислэг эрхлэдэг Blue Origin хэмээх єєрийн гэсэн компанийг санхvvжvvлэн ажиллуулж байна. Жеф Безос Amazon.com-ыг байгуулах бизнес-тєлєвлєгєєгєє Нью-Йоркоос Сиэтл орох замд бодож боловсруулсан гэдэг. Компаниа байгуулах хєрєнгє хэрэгсэлгvй байсан тул єєрийн гараждаа ажиллуулж байжээ. Тэрбээр ажлыг оромдоглон хулхидаггvй. Маш их сониуч зантай нэгэн.
 
 
www.caak.mn
 
Катерина Фейк блогчдын дунд Hunch сайт, Flickr-ийн vйлчилгээг бусадтай хамтран байгуулсан гэдгээрээ олны танил нэгэн. Тэрээр єєрийн блогдоо нохой, цахилгааны хамгаалалтын лент болон цаг агаар их сонирхдог хэмээн бичжээ. Фейк 2006 онд олон шагнал хvртсэн бєгєєд Time сэтгvvлийн 2006 оны жагсаалтад дэлхийн хамгийн нєлєє бvхий 100 хvний тоонд багтжээ.
 
 
www.caak.mn
 
Марк Цукерберг нь Forbes сэтгvvлийн 2010 оны дэлхийн баян хvмvvсийн жагсаалтад 7 дугаар байр эзлэж байна. Тэрбээр Facebook хэмээх асар том нийгмийн сvлжээг бvтээсэн. Хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн залуу тэрбумтан. Марк сонин авир араншинтай гэнэ. Жишээлбэл, ямар ч шалтгаангvйгээр нєхдєє туялзуур жадны тэмцээнд тулалдахыг уриалдаг. Марк Цукерберг одоо ч айлын єрєє тvрээслэдэг хэвээр... Тэр єрєєнд нь мебель, телевизор байхгvй. Марк Цукербергийн хувийн амьдралтай танилцахыг хvсвэл «Нийгмийн сvлжээ» (The Social Network) киног vзэхэд болно. Энэ киног бvтээхэд Марк Цукерберг ямар ч оролцоо байгаагvй гэж хэлдэг.

 

 

 

1

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()