Хонконгийн их сургуулийн эрдэмтэд үр зулбалтаас сэргийлэх оношлуур бүтээжээ

Доктор, профессор Жаклин Чун-аар удирдуулсан БНХАУ-ын Хонконгын их сургуулийн эрдэмтдийн баг “ChromoSeq” нэртэй үр зулбалтаас сэргийлэх оношлуур бүтээжээ. Үр зулбах асуудал нь хосуудын хувьд маш хэцүү, шаналгаатай мэдрэмжийн нэг билээ. Хэрэв энэ бүхэн дахин тохиолдвол ямар хэцүү байхыг тайлбарлахад ч хүнд юм.

Хонконгийн их сургуулийн эрдэмтэд үр зулбалтаас сэргийлэх оношлуур бүтээжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дэлхий хэмжээнд үр зулбалт нь нийт жирэмслэлтийн хоёр хувийг эзэлдэг байна. Зарим тохиолдолд уг хүндрэл эцэг эхийн генийн асуудал болон нийцгүй байдлаас болдог аж. Тийм ч учраас эдгээр эрдэмтдийн баг уг асуудлыг шийдэх үүднээс оношлуур зохион бүтээсэн байна.

Уг оношлуурын гол зорилго нь өмнөх дурдсан эцэг эхийн генийн асуудал болон хоорондын тохирлыг шалгахад оршино. Тиймээс тэд шинэхэн хосуудад хүүхэдтэй болохоос өмнө уг шинжилгээг хийлгэхийг зөвлөж байгаа бөгөөд ингэснээр үр зулбах эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна гэж үзжээ.

Тэд оношлуурыг өмнө нь үр зулбаж байсан болон хэвийн олон хосууд дээр хийж үзсэн бөгөөд шинжилгээний үр дүн маш өндөр байсан юм. Мөн тохирох, тохирохгүй гэдгээс гадна ямар асуудлаас болж уг бэрхшээл үүсэж байгааг ч тодорхой болгосон бөгөөд эмчилгээ хийлгэх боломжтой эсэх нь уг шинжилгээнээс харагдана гэв.

Жаклин Чун "Бид ураг тогтохоос өмнө асуудлыг илрүүлж чадсанаар уг асуудалтай генийн өөрчлөлт, эмчилгээг хийх боломжтой. Мөн гэмтэлтэй хромосомыг эмчилж эрүүл, хэвийн, генийн гаралтай суулгацын эмчилгээ хийж үр зулбалтаас сэргийлэх боломжтой гэжээ. Одоогийн байдлаар уг оношилгооны үнэ тодорхой биш байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()