Хоолны дуршил бууруулдаг 13 төрлийн хүнс

Хүмүүс одоо үед жин хасах төрөл бүрийн арга хэрэглэдэг болсон ч тэдгээрээс хамгийн үр дүнтэй нь бага идэх явдал юм. Энэ нь янз бүрийн дэглэм барь гэсэн үг биш, зүгээр л идэж буй зүйлийнхээ хэмжээг бууруулах гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймээс та бүхэнд хоолны дуршил бууруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Хоолны дуршил бууруулдаг 13 төрлийн хүнс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Яргай загас

OMEGA 3-аар баялаг энэхүү загас нь төрөл бүрийн илчлэг агуулдаг учраас амархан цадсан мэдрэмж өгөхөөс гадна таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчлөлөөс сэргийлэхэд тусална.

Яргай загас

2 Авокадо

Авокадо бол эрүүл илчлэгийн эх үүсвэр бөгөөд удаан хугацаанд цатгалан мэдрэмжтэй байхад нөлөөлдөг. Калифорнийн их сургуулийн судлаачид туршилтаар өдөр бүр үдийн хоолонд авокадо иддэг хүмүүс хоол идсэнээс 3 цагийн дараа авокадо идээгүй хүмүүсээс 40 хувиар бага хоолны дуршилтай байдгийг тогтоожээ.

Авокадо

3 Кофе

Энэхүү ундаанд агуулагдах кофейн нь илчлэгийг шатааж, өөх тосыг задлахад тусалдаг. Үүнээс гадна кофе хоолны дуршлыг дарж чаддаг бөгөөд хоол идэхээс 0.5-4 цагийн өмнө уух нь өл дарахад тустай.

Жин хасахын тулд ихэвчлэн ойролцоогоор 2 аяга ердийн нунтаг кофе уухад хангалттай (энэ нь ойролцоогоор 200 мг кофеин). Гэхдээ тун нь таны хэрэглээний түвшин, болзошгүй гаж нөлөөнөөс хамаарч өөр өөр байж болохыг санаарай.

Кофе

4 Чиа үр

Чиа үр нь жингээсээ 11-12 дахин их ус шингээж хөөж, таны гэдсийг дүүргэдэг. Ингэснээр бие организмд цатгалан мэдрэмж үүсгэнэ. 

Чиа үр

5 Кокосын тос

Кокосын тос нь дунд гинжин өөхний хүчил агуулдаг гэдгээрээ бусад төрлийн тосноос ялгардаг. Тэдгээр нь өөр өөр шингэцтэй байх тул хоол шингэлтэд сайнаар нөлөөлдөг байна. Жишээлбэл кокосын тос илчлэгийг шатааж, гэдэс доторх өөх тосыг зайлуулахад тусалдаг. Энэ нь хоолны дуршил буурахад туслах бөгөөд кокосын тос хэрэглэдэг хүмүүс өдрийн турш ердийнхөөс 256 калориор бага хоол иддэг гэсэн судалгаа гарчээ. Мэдээжийн хэрэг кокосын тос нь тослог чанартай хэвээр байгаа тул бүх хоолондоо хийх шаардлагагүй. Хоол хийхэд ашигладаг зарим тосыг түүгээр орлуулахад л хангалттай.

Кокосын тос

6 Өндөг

Өндөг нь хямд, тэжээллэг чанартай уургийн эх үүсвэр бөгөөд амархан цатгадаг. Судалгааны үр дүнгээс харахад өглөөний хоолондоо өндөг идэх нь бага калори хэрэглэж, жингээ хасахад тусална гэжээ. Туршилтын үеэр илчлэг багатай хоолны дэглэм барьж байсан хүмүүсийг хоёр бүлэгт хуваажээ. Тэдний зарим нь өглөөний хоолондоо өндөг иддэг, бусад нь шарсан талх гэх мэт уламжлалт өглөөний хоолоор хооллодог байв. Үүний үр дүнд өндөг иддэг хүмүүс жингээ 65 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ.

Өндөг

7 Чили чинжүү

Чили чинжүү нь капсайцин хэмээх бодис агуулдаг бөгөөд хоолны дуршил бууруулж, өөх шатаахад тусалдаг. Судалгаанаас харахад 1г улаан чинжүү идэх нь хоолны дуршил, өлсгөлөнг бууруулж, жин хасахад нөлөөлдөг болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч халуун ногоотой хоол байнга хэрэглэдэг хүмүүст энэ нь нөлөөлдөггүй. Учир нь тэдний бие халуун ногоонд дассан байдаг гэнэ. Мөн та "өөх шатаах"-ын тулд өдөр хүр халуун ногоо хоолондоо хийх нь өвчлөл үүсгэнэ гэдгийг санаарай.

Чили чинжүү

8 Бууцай

Бууцай нь тилакоид агуулдаг тул лептины түвшинг нэмэгдүүлж, энергийн солилцоог зохицуулж, өлсгөлөнг хянах даавар ялгаруулдаг. Тиймээс тилакоид нь хоолны дуршлыг бууруулж жин хасахад хүргэнэ. Энэ үр дүнд хүрэхийн тулд өдөрт 100 гр бууцай хангалттай.

Бууцай

9 Ногоон цай

Ногоон цай нь жин хасахад нөлөөлдөг кофеин ба катехин гэх хоёр бодис агуулдаг. Эхнийх нь өөхийг шатаах, хоолны дуршлыг дарахад тусалдаг бол нөгөө нь бодисын солилцоог хурдасгаж, өөх тосыг шингээдэг. Ногоон цайны ханд дахь эдгээр хоёр бодисын нэгдэл нь илчлэгийг илүү үр дүнтэй шатаахад хүргэдэг. Жишээлбэл кофеин ба EGCG уух нь илчлэгийн шаталтыг 4 хувиар нэмэгдүүлэхэд тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Жингээ хасаж байгаа хүмүүст хэрэглэх ногоон цайны тун өдөрт 250-500 мг байдаг.

Ногоон цай

10 Сэвэг зарам

Фенат, төмөр, кали, тиамин, манган их хэмжээгээр агуулдаг тул сэвэг зарам нь маш эрүүл хоол юм. Нэмж дурдахад энэ нь өлсгөлөнтэй үр дүнтэй тэмцэх боломжийг олгодог уураг, эслэг ихтэй тул маш бага илчлэг агуулдаг боловч амархан цадахад тусална. Бусад буурцагт ургамлуудыг бодвол үүнийг бэлтгэх нь илүү хялбар байдаг юм.

Сэвэг зарам

11 Цагаан гаа

Шинэхэн цагаан гааны үндэс жин хасахад тусалдаг. Судалгаанаас харахад өдөр тутмын цагаан гааны хэрэглээ нь жингээ хасахаас гадна лептин (энергийн солилцоог зохицуулдаг даавар)-ийг хянахад тусалдаг бөгөөд ингэснээр таны хоолны дуршил буурах болно.

Цагаан гаа

12 Овьёос

Энэ нь уутанд хийсэн бэлэн будаа биш харин ердийн овьёос юм. Маш их хэмжээний эслэг агуулсан байдаг тул та овьёос идсэнээр удаан хугацаанд цатгалан байх юм. Нэмж дурдахад өглөөний хоолондоо овьёосны будаа идсэн хүмүүс өлсгөлөнгөө бага мэдэрч, үдийн хоолондоо бусдаас 31 хувь бага илчлэг хэрэглэдэг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Овьёос

13 Байгалийн тараг

Байгалийн тараг цатгалан байдалд нөлөөлдөг уургаар баялаг бөгөөд хоол боловсруулахад тустай пробиотик бактери агуулдаг. Хэвийн тослогтой тараг нь таргалалт, чихрийн шижингийн 2-р хэлбэрийн эрсдэлийг бууруулахад тусалдаг. Өөх тос багатай тараг ихэвчлэн элсэн чихэр ихээр агуулдаг тул үүнээс зайлсхийх хэрэгтэй гэдгийг санаарай.

Байгалийн тараг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()