Нойргүй хоносны маргааш хийж болохгүй 6 зүйл

Нойргүй хонох олон шалтгаан байдаг. Цуврал кино үзсэн, баасан гараг, ажлаа дуусгах гэсэн зүтгэл гэх мэт. Ийм шөнийн дараа нойроо авах боломж олгох амралтын өдөр байх нь ховор шүү дээ. Бие организмаа амраагүйгээс ажилдаа төвлөрөхөд хэцүү болж, ядарч сульдан, бүтээмж маш муу болдог. Хүн бүхэнд л нойргүй хонох үе байдаг. Тэгвэл ийм шөнийн дараа юу хийж болохгүй талаар мэдээлэл хүргэж байна.

Нойргүй хоносны маргааш хийж болохгүй 6 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Энгийн үеийнхээсээ эрт унтах

Бидний хийдэг гол алдаа бол нойргүй хоносны дараа нойроо нөхөх нэрийдлээр дараагийн өдөр нь энгийн үеийнхээсээ эрт унтах гэдэг оролдлого юм.

Хэдэн цагийн өмнө унтлаа ч энэ нь алдсан нойрыг нөхөхгүй. Эсрэгээрээ та хэмнэлээ алдаж дараагийн өдөр нь эрт сэрэх эсвэл хэт их унтах эрсдэлтэй. 

Энгийн үеийнхээсээ эрт унтах

2 Өглөөний цайнаасаа татгалзах

Өглөөний хоол хамгийн чухал. Өмнөх өдөр нь нойргүй байсан ч зөв өглөөний хоол бэлдэн ууж хэвшээрэй. Хэрэв юм идэх дуршилгүй байвал лимонтой цай ууж болох юм. Энэ нь өглөөний дотор муухайрах асуудлаас ангижрахад тусална. 

Өглөөний цайнаасаа татгалзах

3 Энергийн ундаа уух

Үүнийг хийх хэрэггүй. Тийм ээ, энэ төрлийн ундаа таныг сэргээх ч удаан үргэлжлэхгүй бөгөөд үүний дараа улам нойр тань хүрэх болно. 

Харин оронд нь аяга кофе уух хэрэгтэй. Гэхдээ өдөрт 2-оос дээш аяга кофе ууж болохгүй гэдгийг санаарай. Хэрэв кофе ууж болохгүй бол найруулдаг какао ууснаар сэргэх боломжтой. 

Энергийн ундаа уух

4 Чухал асуудлуудаа шийдэх

Нойрны дутагдалд орсон үед оюун санаанд ямар өөрчлөлт ордог тухай бид дээр дурдсан шүү дээ. Ийм үед танаас зөв шийдвэр гарах нь юу л бол. 

Чухал асуудлуудаа шийдэх

5 Идэвхтэй дасгал хийх

Мэдээж хөдөлгөөн бэлтгэл нь сэргэхэд тусалж эрч хүчээр дүүрэх боломж олгодог. Гэхдээ ямар ч хүч тэнхээгүй болсон хүнд дасгал сургуулилт буруугаар нөлөөлдөг. Үүний оронд 10-15 минут хөнгөн дасгал хийх эсвэл алхах нь зүйтэй юм.

Идэвхтэй дасгал хийх

6 Хорт бодисоо гадагшлуулдаггүй

Хэрэв та шөнө архины төрлийн зүйл ууж нойроо алдсан бол өглөө хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол хорт бодисоо гадагшлуулах юм. Ингэхийн тулд тусгай шарталт тайлах зүйл хэрэглэж болох ч мөн ногоон цай уун бие ээ "цэвэрлэж" болно. 

Хорт бодисоо гадагшлуулдаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()