1
Энгийн үеийнхээсээ эрт унтах
Бидний хийдэг гол алдаа бол нойргүй хоносны дараа нойроо нөхөх нэрийдлээр дараагийн өдөр нь энгийн үеийнхээсээ эрт унтах гэдэг оролдлого юм.
Хэдэн цагийн өмнө унтлаа ч энэ нь алдсан нойрыг нөхөхгүй. Эсрэгээрээ та хэмнэлээ алдаж дараагийн өдөр нь эрт сэрэх эсвэл хэт их унтах эрсдэлтэй.
2
Өглөөний цайнаасаа татгалзах
Өглөөний хоол хамгийн чухал. Өмнөх өдөр нь нойргүй байсан ч зөв өглөөний хоол бэлдэн ууж хэвшээрэй. Хэрэв юм идэх дуршилгүй байвал лимонтой цай ууж болох юм. Энэ нь өглөөний дотор муухайрах асуудлаас ангижрахад тусална.
3
Энергийн ундаа уух
Үүнийг хийх хэрэггүй. Тийм ээ, энэ төрлийн ундаа таныг сэргээх ч удаан үргэлжлэхгүй бөгөөд үүний дараа улам нойр тань хүрэх болно.
Харин оронд нь аяга кофе уух хэрэгтэй. Гэхдээ өдөрт 2-оос дээш аяга кофе ууж болохгүй гэдгийг санаарай. Хэрэв кофе ууж болохгүй бол найруулдаг какао ууснаар сэргэх боломжтой.
4
Чухал асуудлуудаа шийдэх
Нойрны дутагдалд орсон үед оюун санаанд ямар өөрчлөлт ордог тухай бид дээр дурдсан шүү дээ. Ийм үед танаас зөв шийдвэр гарах нь юу л бол.
5
Идэвхтэй дасгал хийх
Мэдээж хөдөлгөөн бэлтгэл нь сэргэхэд тусалж эрч хүчээр дүүрэх боломж олгодог. Гэхдээ ямар ч хүч тэнхээгүй болсон хүнд дасгал сургуулилт буруугаар нөлөөлдөг. Үүний оронд 10-15 минут хөнгөн дасгал хийх эсвэл алхах нь зүйтэй юм.
6
Хорт бодисоо гадагшлуулдаггүй
Хэрэв та шөнө архины төрлийн зүйл ууж нойроо алдсан бол өглөө хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол хорт бодисоо гадагшлуулах юм. Ингэхийн тулд тусгай шарталт тайлах зүйл хэрэглэж болох ч мөн ногоон цай уун бие ээ "цэвэрлэж" болно.