Цахим ертөнц үгүй болвол таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Мэдээж, аливаа зүйлс эерэг болон сөрөг талтай байдаг. Цахим сүлжээг ашигласны ачаар бид зарим төрлийн ажлаа төвөггүйхэн амжуулж, хол байгаа ойр дотны хүмүүстэйгээ тогтмол холбоо барьж чаддаг ч заримдаа хэрэггүй зүйлд анхаарал хандуулж өөрийн алт мэт үнэтэй цаг хугацааг ямар ч үр дүнгүй өнгөрөөх нь бий.  Тэгвэл цахим сүлжээ гэж зүйл байхгүй болвол таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх бол?

Цахим ертөнц үгүй болвол таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Үзэл бодол илэрхийлэх тал дээр асуудал тулгарна

Нэгдүгээрт, та өөрийн үзэл бодлыг илэрхийлэх тал дээр асуудалтай тулгарна. Бид цахим ертөнцөд өөрийн үзэл бодлыг ихэнхдээ бичгэн хэлбэрээр удаан бодож, цэгнэсний эцэст  илэрхийлэхээс гадна төрөл бүрийн эможиг ашиглаж сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Цахим ертөнц үгүй болсноор бид үзэл бодлоо өөрийн яриагаар тэр дор нь илэрхийлэх шаардлагатай тулгарах бөгөөд нэг үг, нэг өгүүлбэр хэлээд гацаж, түгдрэх асуудал үүсэх магадлалтай.

2. Шинэ сонин содон зүйл хийх

Цахим сүлжээг ашиглахаа больсноор та таны гэрт удаан хугацааны турш хэрэглээгүй олон зүйл байгааг ойлгох болно. Жишээлбэл: сүүлийн жилүүдэд огт уншаагүй, нээж ч хараагүй ном, сонин байхыг үгүйсгэхгүй. Магадгүй эхний өдрүүдэд та юу хийхээ мэдэхгүй өрөөгөөрөө холхиж, байж ядах ч 3,4 дэхь өдрөөс эхлэж гадаа гарах, зурагт үзэх, удаан хугацааны турш яриагүй найзтайгаа утсаар ярих, ном унших, хүүхдүүтэйгээ тоглох гэх мэт сонирхолтой зүйлсийг хийж эхлэнэ.

3. Бодит төрхийг мэдрэх

Гар утас, ноутбукнээс харах зураг бодит амьдрал дээр тэс өөр болохыг та ойлгоно. Найзтайгаа цахимаар харьцах биш харин бодитоор уулзсанаар та түүнийг хэрхэн өөрчлөгдсөн болохыг анзаарна. Зурган дээр хүн өөрийгөө яаж ч өөрчлөж болдгийг бид мэднэ шүү дээ. Ерөнхийдөө бодит хүн виртуал ертөнцөөс тэс өөр гэдгийг мэдэрч чадна.

4. Таалагдсан бүсгүй, залуугаа найрах

Цахим сүлжээнд хэн нэгэн өөрт нь таалагдаж байгааг илэрхийлэхийн тулд эхлээд зурган дээр нь лайк дарж, дараа нь таатай сэтгэгдэл үлдээснээр эхэлдэг. Гэхдээ энэ тохиолдолд зөвхөн бичгээр л харьцаж байгаа учир өөрийн бодит мэдрэмж, сэтгэл хөдлөл зэргийг харуулах боломжгүй болж байгаа юм. Харин таалагддаг эрэгтэй эсвэл эмэгтэйтэйгээ уулзсанаар та биеэ цэгнэж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж, түүнийг хараад ямар их түгшиж, сандарч байгаагаа харуулах боломжтой болж байна.

5. Аливаа ажил хурдан дуусах болно

Цахим сүлжээг ашиглахаа больсноор бид богино хугацаанд гүйцэтгэх боломжтой ажлыг ч сунжруулж удаан хийх асуудалтай тулгардаг. Жишээлбэл: Ажилдаа анхаарал хандуулж, ажлаа хийж байтал таны утсанд зурвас ирэх, шинэ мэдэгдэл ирэх зэргээр анхаарлыг тань сарниулж, та ажилдаа бүрэн төвлөрөх боломжгүй болно. Ингээд л та нэг ажлыг хийж гүйцэтгэхэд нэг болон түүнээс дээш хоногийг зарцуулдаг байна.

6. Бат бөх нойр

Цахим сүлжээ хэрэглэгчид орой цахим хуудсаа шалгахгүйгээр унтана гэж хэзээ ч байхгүй. Өөрөөр хэлбэл, цахим сүлжээ хэрэглэгчид цахим сүлжээ хэрэглэдэггүй хүнээс 2-3 цаг бага унтдаг байна.

Цахим ертөнц байхгүй болсноор та дутуу унтах гэсэн асуудлыг мартаж, үргэлж цовоо сэргэлэн байх болно.

7. Ямар нэг үйл явдлыг үгүйлэх

Цахим сүлжээнээс төрөл бүрийн сонирхолтой мэдээлэл, хөгжилтэй онигоо, зөвлөгөө, цаг үеийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүлээж авдаг учир цахим ертөнц гэнэт үгүй болсноор таны амьдрал уйтгартай болсон мэт санагдана.  Тиймээс цахим ертөнцөөс бүр татгалзах хэрэггүй л болов уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()