Эмээгийн шидэт жор олон хүнийг баярлуулсаар байна

Эмийн ургамал болон төрөл бүрийн амтлагчийг олон жилийн турш өвчин анагаахад ашигладаг байсан. Харин сүүлийн үед цагаан гаа, кайен чинжүү болон гүргэмийн ашиг тусыг хүн төрөлхтөн ихээр хүртэж байгаа билээ. Үүнээс гадна Хар перецийг эмчилгээнд ихээхэн хэрэглэх болжээ. Хар перец нь эрүүл мэндэд нэн тустай бүтээгдэхүүн бөгөөд түүний тос нь таны биеийг бүхэлд нь эрүүлжүүлэх боломжтой.

Эмээгийн шидэт жор олон хүнийг баярлуулсаар байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хар перецний тосны давуу тал

Энэхүү тос нь бактерийн эсрэг, өвчин намдаах, үрэвсэл намдаах, ариутгах, гэдэс цэвэрлэх, цэр ховхлох, шээс хөөх, халуун бууруулах гэх мэт бүх төрлийн үйлчилгээтэй.

Антиоксидант үйлчилгээ:  Биеийг эрүүл байлгах үүрэгтэй бөгөөд зүрх судасны өвчин, элэгний өвчин, хавдар зэргээс урьдчилан сэргийлнэ.

Мэдрэл талдаа:  Хар перецэнд пиперин хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нь тархийг хамгаалж, ой тогтоолтыг сайжруулах үүрэгтэй.

Ходоод гэдэсний асуудал: Хар перец хэрэглэснээр гэдэс дотор давсны хүчлийн шүүрэл явагдах бөгөөд үүний ачаар гэдэсний дүүрэнги, суулгалт, колик зэргийг эмчлэх боломжтой. Үүнээс гадна гэдсэнд хий хуримтлагдахаас сэргийлж, шээс хөөлгөх, хөлс гаргах үйлчилгээтэй учир биеийн хорт бодис хялбар гадагшлах болно.

Амьсгал сайжруулах: Хамар битүүрэх болон хамрын салстны үрэвслийг анагаах үйлчилгээтэй. Мөн уушгинд байх цэрийг гадагшлуулна.

Бактери устгах:  Амьтанд хатгуулснаас үүдэлтэй үрэвсэл, улайлтыг арилгана. Мөн артерийн судас өргөсөхөөс сэргийлж, артерийн судасны хорт бодисыг гадагшлуулна.

Жин хасахад:  Өөхийг хайлуулах үйлчилгээтэй учир жин хасахад хялбар байх болно.

Эрүүл арьс: Хэрвээ таны арьсан дээр цагаан толбо гардаг бол та хар перецний тос хэрэглэснээр толбоны гаралтыг багасгах, эсвэл бүрэн арилгах боломжтой.

Хар перецний тосны давуу тал

2 Хар перецний тос хийх арга

Орц:

1 литр оливын тос

5 хоолны халбага бөөрөнхий хар перец

Хийх арга:

Перецээ нунтаглаад шилэн саванд хийнэ.

Оливын тосоо сайн халаагаад перец дээрээ нэмнэ.

Шилэн саваа таглаад сайн гэгч нь сэгсэрч тос болон перецээ холино.

Харанхуй сэрүүн газар долоо хоногийн турш тавих бөгөөд хоёр хоноод нэг сэгсрэх хэрэгтэй. Энэ тосонд перецний үнэр, амт шингэхэд тустай.

Долоо хоногийн дараа тосоо шүүж аваад дахин цөөн тооны хар перец нунтаглаж нэмээд "хар перецтэй тос" бэлэн болно.

Хар перецний тос хийх арга

3

Вирусын гаралтай өвчин туссан тохиолдолд 4-5 дусал тосыг 100 мл тараг юмуу устай хольж, нимбэгний шүүс байг зэрэг нэмээд өдөрт 2 удаа уухад таны өвчин эдгэх болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()