Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.25

2022-07-25, 10:35
1,695

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. ОХУ, Украин улс Хар тэнгист гацсан үр тарианы экспортыг сэргээх гэрээ байгуулав, ДЭМБ сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг дэлхийн онц байдал хэмээн зарлалаа, Японд галт уул дэлбэрч, иргэдийг нүүлгэн шилжүүлжээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.25
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Европын Төв банк сүүлийн 11 жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөлөө

Европын төв банк евро мөнгөн тэмдэгт ашигладаг улс орнуудын дунд инфляцын өсөлтийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь Европын төв банк Евро мөнгөн тэмдэгт хэрэглэдэг 19 улсад бодлогын хүүг 2011 оноос хойш 11 жилд анх удаа өсгөж байгаа хэрэг юм.

Тодруулбал пүрэв гарагт Франкфурт хотноо Европын төв банкны удирдах зөвлөл хуралдаж, бодлогын хүүгээ өсгөхөөр шийдвэрлэсэн байна. Зургаадугаар сард тус банк бодлогын хүүгээ 0,25 нэгж хувиар өсгөх дохиог зах зээлд өгч байсан. Европын төв банк Америктай зээлийн хүүгийн зөрүү ихсэж, евро мөнгөн тэмдэгтийн америк доллартой харьцах ханш сүүлийн 20 жилд хамгийн доод түвшинд хүрсний дараа бодлогын хүүгээ өсгөхөөр шийдвэрлэжээ.

Европын Төв банк сүүлийн 11 жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөлөө

2 Калифорнийн ойн түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

Баасан гарагийн үдээс хойш Калифорнийн Йосемит үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо хээрийн түймэр гарсны улмаас ойролцоох оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Гал сөнөөгчид хурдацтай газар авч байгаа ойн түймрийг унтраахаар шаргуу ажиллаж байна.

Калифорнийн Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах газраас мэдээлснээр Марипоза мужийн Мидпинсийн ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн баруун өмнөд хэсэгт 1600 акр газар тархжээ. Одоогоор 1700 орчим оршин суугчийг Лушмеадоуз дүүргээс нүүлгэн шилжүүлээд байна.

Калифорнийн ойн түймрийн улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлж байна

3 ОУВС: Дэлхийн эдийн засгийн төлөвийг бууруулна

"Олон улсын валютын сангийн тэргүүн дэлхийн эдийн засгийн төлөвийг дахин бууруулна гэж мэдэгдлээ. ОУВС хамгийн сүүлд энэ оны 4 дүгээр сард төлөвийг бууруулсан ба шинэ төлөв ирэх долоо хоногт гарна" гэж тус байгууллагын тэргүүн мэдэгдэлдээ дурджээ. Тодруулбал ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева NHK телевизэд өгсөн ярилцлагадаа "Бид сөрөг эрсдэлүүдийг тодорхойлсон бөгөөд харамсалтай нь эдгээр сөрөг эрсдэлүүд бодитой болсон. Инфляц асар их өсөлттэй байгаагаас санхүүгийн нөхцөл байдал улам чангарч байгааг бид харж байна" гэж мэдэгджээ.

ОУВС: Дэлхийн эдийн засгийн төлөвийг бууруулна

4 Пуужингийн цохилт үр тарианы экспортын хэлэлцээрт аюул учруулж байна

Украин, Орос улс дэлхийн хүнсний хямралаас сэргийлэхийн тулд Украины боомтуудаас үр тариа тээвэрлэхийг зөвшөөрөх тохиролцоонд хүрсэн. Гэвч хэлэлцээр эргэлзээтэй болж, Одесса боомтыг бямба гарагт Оросын хос пуужингаар харвасан гэж Украины арми мэдэгдлээ.

Уг гэрээг НҮБ болон Туркийн тусламжтайгаар боловсруулсан. Энэ нь гурван боомтоос үр тарианы тээвэрлэлтийг чөлөөлөх зорилготой байсан ч сүүлийн пуужингийн довтолгоо хэлэлцээрийг алдагдуулж болзошгүйд хүрээд байгаа юм.

Пуужингийн цохилт үр тарианы экспортын хэлэлцээрт аюул учруулж байна

5 БНХАУ-ын зарим бүс нутагт хэт халж байна

Энэ зун, Зүүн Ази, Баруун Европ болон Хойд Америк Африкийн орнуудаар цаг агаар хэт халж, олон оронд ой хээрийн түймэр дэгдэж байна. Одоо Хятадын зүүн болон өмнөд бүс нутгуудад ойрын 10 хоногтоо цаг агаар хэт халах төлөвтэй байгаа аж.

Тус улсын цаг уурын байгууллагын мэдээлж байгаагаар агаарын хэм нэмэх 40 хэм давах төлөвтэй байна. Хэт халалтын улмаас ой хээрийн түймэр дэгдэж болзошгүйг анхааруулжээ.

БНХАУ-ын зарим бүс нутагт хэт халж байна

6 АНУ БНСУ хамтарсан цэргийн сургуулилтаа сэргээнэ

АНУ болон БНСУ жил бүрийн 8 дугаар сард эрх чөлөө хамгаалагч нэртэй хээрийн сургуулилтаа сэргээж хийхээр болсон тухай Сөүлийн Батлан хамгаалах яам мэдэгдэж байна.

Холбоотон хоёр улсын зэвсэгт хүчин жил бүр байлдааны бэлтгэл сургуулилт хийдэг төдийгүй үүндээ стратегийн зэвсэг ашигладаг. Сөүл Вашингтон хоёр энэхүү цэргийн хамтарсан сургуулилтаа зөвхөн аюулгүй байдлын зорилготой гэж тайлбарладаг боловч Умард Солонгос уг сургуулилтыг өөрт нь халдан түрэмгийлэх зорилго агуулдаг гэж эсэргүүцэж, зогсоохыг шаардсаар ирсэн юм.

АНУ БНСУ хамтарсан цэргийн сургуулилтаа сэргээнэ

7 ОХУ, Украин улс Хар тэнгист гацсан үр тарианы экспортыг сэргээх гэрээ байгуулав

НҮБ-ын дэмжлэгтэй Туркийн зуучлалтайгаар ОХУ болон Украин улс хар тэнгисийн боомтуудад гацсан үр тариаг аюулгүй тээвэрлэх тохиролцоонд хүрч, гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Украйны талаас үр тариа экспортлох боломжтой болж Оросын арми тээврийн хөлөг онгоцнуудыг зорчих боломжоор хангах үүрэг хүлээж байгаа юм.

Харин НҮБ болон Туркийн талаас гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зуучлагчийн үүрэг гүйцэтгэх аж. Үүний үр дүнд олон улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ ялангуяа үр тариа улаан буудайн үнэ буурна, нөгөө талд хүнсний хомсдолгүй болж, нийлүүлэлт хэвийн болно гэж олон улсад өөдрөгөөр харж төсөөлж байна.

ОХУ, Украин улс Хар тэнгист гацсан үр тарианы экспортыг сэргээх гэрээ байгуулав

8 ДЭМБ сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг дэлхийн онц байдал хэмээн зарлалаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг олон улсын эрүүл мэндийн салбарт онц байдлаар зарлалаа. Энэ тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс мэдэгдсэнийг  ВВС уламжлав.

"Бүх шалтгааныг үндэслэн би сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг олон улсын эрүүл мэндийн онцгой байдал гэж зарлахаар шийдсэн" гэж тэр хэлэв. Үүний зэрэгцээ Европын орнуудаас бусад улс оронд энэ вирусээр халдварлах эрсдэл дунд зэрэг байгааг Гебрейюс тэмдэглэв.

ДЭМБ сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг дэлхийн онц байдал хэмээн зарлалаа

9 Японд галт уул дэлбэрч иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

Японы өмнөд бүсийн Кагошима мужийн нутаг дэвсгэрт оршдог галт уул Ням гарагт дэлбэрсний улмаас тухайн орон нутгийн хэмжээнд онц байдлын зэрэглэлийг хамгийн өндөр түвшинд шилжүүлжээ.

Орон нутгийн цагаар оройн 8:00 цаг өнгөрч байхад Сакуражима галт уул хүчтэй дэлбэрсэн байна.

Японд галт уул дэлбэрч иргэдийг нүүлгэн шилжүүлжээ

10 Ариун голын уснаас уусан улс төрч эмнэлэгт хүргэгджээ

Энэтхэгийн Пунжаб мужийн захирагч Багвант Манн бусдадаа ариун голыг усыг цэвэр гэдгийг харуулахын тулд уснаас нь уусан ч хордож эмнэлэгт хүргэгджээ. Тус улсын дөрвөн муж 80 гаруй тосгон, зургаан хот дамжин урсдаг ариун гэгддэг Кали Бейн гол нь 100 гаруй миль урсдаг аж.

Энэ сарын эхээр Багвант Манн тус голын усыг цэвэршүүлж эхэлсний 22 жилийн ойг тохиолдуулан голын уснаас нэг аягыг уусан аж. Гэвч ердөө хоёр хоногийн дараа түүний гэдэс хүчтэй өвдөж, гэрээсээ шууд эмнэлэг рүү хүргэгджээ. Манн онгоцоор Дели хотын Индрапраста Аполло эмнэлэгт хүргэсэн бөгөөд өнгөрөгч Пүрэв гарагт шинжилгээ өгч, эмнэлгээс гарчээ.

Ариун голын уснаас уусан улс төрч эмнэлэгт хүргэгджээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()