Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.09

2022-06-09, 10:30
1,589

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Япон болон Өмнөд Солонгос харилцаагаа сэргээнэ, Тайланд улс каннабисын хэрэглээг зөвшөөрөв, "Microsoft" компани Орос дахь үйл ажиллагаагаа зогсоов зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.09
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Microsoft компани Орос дахь үйл ажиллагаагаа зогсоов

Microsoft компани Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож, тус улсаас ойрын ирээдүйд гарах бодолтой байгаагаа илэрхийлэв. 

Гэсэн хэдий ч тус компани Орос дахь үйлчлүүлэгчидтэй байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлнэ гэж мэдэгджээ. 

Microsoft компани Орос дахь үйл ажиллагаагаа зогсоов

2 Япон болон Өмнөд Солонгос харилцаагаа сайжруулах ажлыг "яаралтай" эхлүүлнэ гэж мэдэгдэв

Япон болон Өмнөд Солонгос харилцаагаа сайжруулах ажлыг "яаралтай" эхлүүлнэ гэж мэдэгдэв

3 Хятадын хакерууд АНУ-ын харилцаа холбооны "томоохон" компаниудад халджээ

Хятадын засгийн газрын удирдлага дор байдаг хакерууд "харилцаа холбооны томоохон компаниуд"-д халдсан гэж АНУ-ын Тагнуулын төв газар анхаарууллаа.

Хятадын хакерууд АНУ-ын харилцаа холбооны "томоохон" компаниудад халджээ

4 Тайланд улс каннабисыг хар тамхины жагсаалтаас хасч, гэртээ тус ургамлыг ургуулахыг зөвшөөрчээ

Тайланд улс каннабисыг хар тамхины жагсаалтаас хасч, гэртээ тус ургамлыг ургуулахыг зөвшөөрчээ

5 Украины Ерөнхийлөгчийн цамц дуудлага худалдаагаар 100 мянган ам.доллар хүрчээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн улс орноо хамгаалж, сэргээн босгоход туслах зорилгоор өөрийн өмсөж байсан уламжлалт хатгамал цамцыг дуудлага худалдаанд оруулжээ.

Вашингтонд зохиогдсон уг дуудлага худалдаагаар түүний цамцны үнэ 100 мянган ам.доллар хүртэл үнэлэгджээ.

Орос улс Украин руу түрэмгийлснээс хойш 100 дахь хоног дээр Вашингтонд уг дуудлага худалдааг зохион байгуулжээ.

Володимир Зеленский дуудлага худалдаанд зориулж илгээсэн дүрс бичлэгтээ оролцогчдод талархал илэрхийлэн “Энэ арга хэмжээ нь зөвхөн хандив цуглуулах зорилготой төдийгүй Орос улсад муу зүйл ялахгүй гэдгийг нотлох нэг арга зам юм” гэж мэдэгдсэн байна.

Дуудлага худалдаанд Володимир Зеленскийн гарын үсэг бүхий Украины Төрийн далбаа зэрэг олон зүйл тээвэрлэж явсан ч, оросуудын довтолгоонд өртсөн дэлхийн хамгийн том тээвэрлэгч ачааны онгоцны хэлтэрхий багтжээ.

Володимир Зеленский тавдугаар сард Украинд зориулж буяны хандив цуглуулах зорилгоор олон нийтийг оролцуулах вебсайт нээжээ. Одоогоор энэ шугамаар 50 гаруй сая ам.долларын хандив цугларчээ.

Украины Ерөнхийлөгчийн цамц дуудлага худалдаагаар 100 мянган ам.доллар хүрчээ

6 Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Украинд шинжээчдээ илгээх хүсэлтэй байна

Олон улсын атомын энергийн агентлагийн удирдах зөвлөлийн улирал тутмын уулзалт даваа гарагт Вена хотод эхэллээ. Тэд дэлхий нийтийн өмнө тулгараад байгаа цөмийн аюул эрсдэлтэй холбоотой нөхцөл байдлыг үнэлэн тодорхойлсон байна.

Европын хамгийн томд ордог Украины Запорожье дахь атомын цахилгаан станц Оросуудын мэдэлд ороод байгаад сэтгэл зовниж байгаагаа Олон улсын агентлагийн удирдлагууд илэрхийлж байна.

Тэд Запорожье дахь станцад шинжээчдийн баг илгээх асуудлаар зөвшилцөж байна.

Олон улсын атомын эрчим хүчний агентлаг Украинд шинжээчдээ илгээх хүсэлтэй байна

7 Д.Песков: ОХУ АНУ-тай цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийх сонирхол хэвээр бий

Москва Вашингтонтой цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийх сонирхолтой байгаа хэдий ч өнөөгийн нөхцөлд хэлэлцээ хийх магадлал бага байна гэж Кремлийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт мэдэгдлээ.

ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жон Салливаны АНУ-Оросын цөмийн зэвсгийн асуудлаарх яриа хэлэлцээ өнөөгийн нөхцөлд дахин сэргэх магадлал бага гэж хэлсэнтэй холбогдуулан Дмитрий Песков ийнхүү мэдэгдлээ.

Д.Песков: ОХУ АНУ-тай цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийх сонирхол хэвээр бий

8 Борис Жонсон: Засгийн газрынхаа зорилтоос ухрахгүй

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон "Засгийн газрынхаа зорилтоос ухрахгүй" гэж мэдэгдлээ.

Үүнээс өмнө итгэл үзүүлэх эсэх санал хураалтаар Борис Жонсоны Консерватив намын гишүүдийн 40 хувь нь түүний эсрэг санал өгсөн юм.

Борис Жонсон урт хугацаанд улс төрийн албан тушаал хашихдаа олон талын эсэргүүцэлтэй нүүр тулж байснаа тодотгосон байна.

Борис Жонсон: Засгийн газрынхаа зорилтоос ухрахгүй

9 Иран улс Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн хяналтын камеруудыг салгаж байна

Иран улсын эрх баригчид уран баяжуулах үйлдвэрийн цахим хяналтын системтэй холбоотой камеруудыг салгаж эхэлснийг тус улсын мэдээллийн “IRNA” агентлаг мэдээллээ.

2015 онд цөмийн хэлэлцээрийн хүрээнд Иран улс Нетенз хот дахь баяжуулах үйлдвэртээ камерууд суурилуулж байсан гэж Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (IAEA) мэдээлсэн байна.

Иран улс Олон Улсын Атомын Энергийн Агентлагийн хяналтын камеруудыг салгаж байна

10 Жанет Йеллен: АНУ-ын инфляц цаашид ч өндөр түвшинд хадгалагдахаар байна

"АНУ-ын инфляц цаашдаа ч өндөр түвшинд хадгалагдахаар байна" гэж тус улсын Сангийн сайд Жанет Йеллен мэдэгдлээ.

Мөн өнгөрсөн онд үнийн өсөлтийг түр хугацааных гэж тодорхойлох ёсгүй байснаа тодотгосон байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены 1.9 их наяд ам.долларын төлөвлөгөөг Бүгд Найрамдах намынхан “Инфляц 40 жилийн дээд түвшинд хүрэхэд нөлөөлсөн” гэж шүүмжилж байгаа юм.

Жанет Йеллен: АНУ-ын инфляц цаашид ч өндөр түвшинд хадгалагдахаар байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()