Хиймэл оюун ухаант угаалгын машин таны гэрт

Хиймэл оюун ухаант угаалгын машин таны гэрт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

AI DD гэж юу вэ?

AI гэдэг нь Artificial Intelligence буюу хиймэл оюун ухаан  гэсэн үгний товчлол юм.

Бидний амьдралыг хялбарчлах олон технологийн бүтээгдэхүүнүүд ар араасаа цуварсаар байна. Тэр дундаа угаалгын машин бол орчин үеийн амьдралд зайлшгүй шаардлагатай өдөр тутмын хэрэгцээ юм. Хэрэв таны угаалгын машин хувцасны материал, жин, уян хатан чанар гэх мэт нарийн чанарын алгоритмуудыг хиймэл оюун ухааны тусламжтай хэмжин өөрийгөө тохируулж угаах үйл явцыг эхлүүлнэ гэвэл та итгэх үү.

Тэгвэл LG брэндийн AI DD мотортой бүрэн автомат угаалгын машин нь 20,000 гаруй даавууны мэдээллийн сантай. Эдгээр өгөгдлөөс нь угаалгын төрлөө өөрөө сонгож угаах процессыг эхлүүлдэг. Үүний үр дүнд таны хувцасны материалын элэгдлийг 18% бага байлган ус болон цахилгаан зарцуулалтын хэмнэлтийг 30% бууруулна.  Угаах явцад хүрд доторх усны урсгал нь таны хувцсыг гэмтээхгүйгээр зөөлөн угаах ба ингэснээр таны хувцас бүрэн цэвэрлэгдэж, өнгө нь хадгалагдана. Та зөвхөн Старт Товчлуурыг дарахад л хангалттай.

Жишээлбэл хөвөн даавуу, маалинган даавуу, ноосон материалууд угаасны дараа хэмжээ нь багасдаг. Харин хиймэл оюун ухааны тусламжтайгаар уг материалд тохирох усны температур, бөмбөрийн эргэлтийн хурдыг тохируулан ажиллана гэсэн үг юм.

Мөн угаалгын бодисоос харшилтай хүмүүст тохирох Steam(уурын угаалтын систем) нь 99,9 хувь харшил үүсгэгч вирус бактерийг устгаж, угаах явцад үүссэн хувцсан дээрх үрчлээг уураар арилгана.  

Тусгай "Толбо арилгах" горим нь угаах явцад усыг үе шаттай халаах явцад температурыг автоматаар хянах тул нэмэлт цэвэрлэгээний тусгай бодис, урьдчилан дэвтээхгүйгээр 20 гаруй төрлийн толбыг арилгадаг.Энэ нь угаалгын бодист хэмнэлттэй ба таны санхүүг хэмнэнэ.

ThinQ ™ технологи нь хаана ч, хэзээ ч угааж буй зүйлээ хянах боломжийг олгодог. Та угаалтын туршид эрчим хүчний хэрэглээгээ хянах эсвэл  шинээр угаалгын горимууд суулгаж болно

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()