Бага насны хүүхдүүдийн хийдэг хачин жигтэй үйлдлүүд юуг илэрхийлдэг вэ?

Заримдаа хүүхдүүд гартаа тааралдсан бүхнээ амандаа хийж, юу ч байсан амтархан идэхийг оролддог. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд хүүхдүүдийн эдгээр үйлдэл үнэхээр хачин санагддаг. Жишээлбэл бараг ихэнх хүүхдүүд унтахынхаа өмнө толгойгоо орондоо байн байн цохидог бөгөөд эцэг эхчүүд гайхаж, муу зүйл болох вий гэж санаа зовдог. Энэ мэтчилэн хүүхдүүд зарим үед хачирхалтай, ойлгомжгүй үйлдэл гаргадаг хэдий ч эдгээр нь бүгд ямар нэгэн шалтгаантай байдаг.

Бага насны хүүхдүүдийн хийдэг хачин жигтэй үйлдлүүд юуг илэрхийлдэг вэ?

1 Амьсгалаа түгжих

Амьсгалаа түгжих үед хүүхдийн нулимс урсаж, 1 минут орчим амьсгалахаа болин, бие нь хөшиж, хэдэн минутын турш царай нь хөх, саарал болдог. Тэд энэ үйлдлээ өөрсдөө болиулж, хянаж чаддаггүй. Хүүхэд тань айсан, уурласан, өвдсөн, сэтгэл нь тавгүйтсэн үед энэ зүйл тохиолдож болно. Хэдий энэ үйлдэл аюултай санагдаж болох ч хүүхдэд ямар ч сөрөг нөлөөгүй ба 4-5 нас хүрэх үед алга болдог.

Амьсгалаа түгжих

2 Байнга хувцасаа тайлах

Хүүхэд нүцгэн байхаасаа ердөө ч ичдэггүй. Тиймээс тэд хаана ч, хэзээ ч хувцсаа тайлж чадна. Хүүхдүүд зүгээр л хувцас биед нь эвгүй мэдрэмж төрүүлэх эсвэл халууцсандаа л энэ үйлдлийг хийдэг. Эсвэл зүгээр л хувцсаа тайлахыг өөрсдөө сурж, бие даан хийж чадах зүйл нь болсон байдаг.

Байнга хувцасаа тайлах

3 Банны усаа уух

Хүүхдүүд усанд орсон ус, банны усыг бусад уснаас өөр гэдгийг мэдэхгүй. Тиймээс л усанд орох үедээ банны усаар тоглохоос гадна дуртай нь аргагүй уудаг байна.

Банны усаа уух

4 Толгойгоо цохих

Нийт хүүхдийн 15 хувь нь шөнө дунд эсвэл унтаж байхдаа орныхоо толгой, хөнжил, гудас дээрээ толгойгоо цохидог. Зарим эцэг эхчүүд энэ үйлдлийг хүүхдүүд эрхий хуруугаа хөхөж өөрийгөө саатуулдаг шиг тэд өөрсдийгөө сатааруулж буй нэг арга гэж үздэг. Энэ үйлдэл ямар ч аюулгүй бөгөөд өөрөө аяндаа зүгээр болдог. Тиймээс ямар ч эмчилгээ шаардлагагүй.

Толгойгоо цохих

5 Чих, хамар, нүд рүүгээ юм хийх

Хүүхдүүд таарсан бүхнээ шинжиж сонирхож байдаг. Тиймээс тэд гартаа таарсан жижигхэн зүйлсийг хамар, чих, ам руугаа хийж, туршдаг. Тэд зүгээр л гарт нь баригдсан тэр зүйл юу болох, яаж ажилладгийг л мэдэхийг хүсдэг байна.

Чих, хамар, нүд рүүгээ юм хийх

6 Хачин зүйлс идэх

Хүүхдүүд шавж, шороо гээд бараг бүх зүйлсийг иддэг. Тэд шинэ зүйлийг сурч мэдэж, туршиж үзэхийг хүсдэг. Бүр нус идэх нь тэдэнд амттай санагддаг байна.

Хачин зүйлс идэх

7 Үсээ зулгаах

2-оос доош насны хүүхдүүд өөрсдийгөө тайвшруулах эсвэл уйдсан үедээ үсээ оролдож, үсээ зулгаадаг. Харин 3 нас хүрээд хүүхдүүд ээж, аав нь энэ үйлдэлд хэрхэн ханддагийг ойлгон, тэдний анхаарлыг татахын тулд үсээрээ оролддог байна. Нэмж хэлэхэд үсээ оролдох нь ADHD буюу анхаарал хэт дутагдах өвчний шинж тэмдэг байж болзошгүй.

Үсээ зулгаах

8 Нэг номоо байн байн уншуулах

Өөрсдийн мэддэг түүхээ дахин сонсох нь тэдэнд аюулгүй, тухтай мэдрэмж төрүүлдэг. Хүүхдүүд аав, ээжээрээ унтахын өмнө нэг номыг дахин уншуулж, өөрөө түүх хэрхэн үргэлжлэхийг мэддэг учир үлгэрийг сонсонгоо тайван амарч чаддаг.

Нэг номоо байн байн уншуулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()