1
Үхлийн аюултай өвчнийг дийлсэн нь
2013 оны 6-р сард 12 настай Кали Харди усан паркт тоглож байх үедээ неглерия фоулер хэмээх шимэгчийн халдвар авчээ. Энэ шимэгч нь хамрын нүхээр дамжин тархинд хүрч гэмтээдэг үхлийн аюултай зүйл юм.
Эцэг эхэд нь оношийг хэлж тайлбарлаж өгсөн бөгөөд ийм өвчлөлийн дараа амьд үлдэх магадлал ердөө 1 хувь гэдгийг сонсоод тэд жинхэнэ шоконд орсон байна. Удалгүй охин өөрөө амьсгалж чадахаа байсан учир хиймэл амьсгаа хийж эхэлсэн боловч ховор тохиолдох энэ өвчнийг хэрхэн анагаах талаарх ойлголт эмч нарт бараг байсангүй.
Ийм нөхцөлд эмч нар туршилтын журмаар эмчилгээ хийж үзэхээр шийдсэн нь хөхний хорт хавдрын үед хэрэглэх милтефозин, мөөгөнцрийн эсрэг бэлдмэлүүд зэргийг Калид тарьж, тархи нугасны гэмтэлтэй хүмүүсийн тархины эд эсийг хамгаалахад хэрэглэдэг аргуудыг туршиж үзжээ.
Чухам аль нь тус болсныг мэдэж чадаагүй ч хоёр хоногийн дараа охин ухаан орсон ба шинжилгээгээр түүний биед орсон бүх шимэгч устаж үгүй болсон байв.
2
Нэгэн эрийн харааг сэргээхэд шүдийг нь ашигласан явдал
Барилгачин Мартин Жонс ажлаа хийж явах үедээ осолд орж хараагүй болсон байна. Гэхдээ түүнийг эмчилж болох найдвар бас байсан бөгөөд үүний тулд эмчилгээний ер бусын арга болох шүдийг нь ашиглах хэрэгтэй байв.
Жонсын шүдийг авч түүгээр нь линзыг тогтоогч болгон ашигласан гэхээр эвгүй сонсогдож болох ч түүний баруун нүд одоо бүрэн ажиллагаатай болсон юм. Гэтэл 12 жилийн өмнө эмч нар хараа нь сэргэх ямар ч найдвар байхгүй гэж баталж байсан гэдэг.
3
Биеийнхээ талыг таслуулсан ч амьд үлдсэн эр
1995 онд Пенг Шулин хэмээх хятад эр ачааны машинд дайруулж биеийнхээ доод хэсгийг алджээ. Амьд үлдэх магадлал хамгийн бага гэж үзэж байсан ч алтан гартай эмч нар хэд хэдэн мэс засал хийж байж (нүүрний арьсыг нь авч биеийн өөр хэсэгт суулгах зэрэг) Шулиныг үхлийн савраас татан авч чадсан гэдэг.
Дараа нь түүнд зориулсан тусгай протез хийж өгснөөр энэ эр одоо алхаж явах чадвартай болсон бөгөөд тэрээр ослын уршгаар 66 см өндөртэй болж хоцорсон байна.
4
4 сар зүрхгүй амьдарсан нь
2008 оны 6-р сарын 2-нд Өмнөд Каролины оршин суугч, 14 настай Жанна Симонсод донорын зүрх суулгах мэс засал хийж амжилттай болжээ. Гэсэн ч хэсэг хугацааны дараа түүний бие организм шинэ зүрхийг “хүлээж авахаа” байж, өөрөөр хэлбэл тохирохгүй болсон учир яаралтай уг зүрхийг дахин авах шаардлагатай болсон байна.
Өөр донорын зүрх байхгүй учир эмч нар Жаннаг "Thoratec" компанийн бүтээсэн цусны эргэлтийг дэмжих тусгай багажид холбосноор хоёр жижигхэн насос нь шинэ зүрх ирэх хүртэл түүний зүрхний үүргийг гүйцэтгэж байсан буюу Симонс зүрхгүйгээр 118 хоног өнгөрөөсөн байна. Охины ярьж байгаагаар бол техникт ямар нэг гэмтэл гарах вий, түүнээс болж үхэх вий гэж үргэлж айж байсан гэдэг.
5
19 жилийн дараа комоос гарсан нь
1988 онд Ян Гржебски гэдэг эр унахдаа толгойгоороо газар мөргөж комд оржээ. Тэрээр хэдэн жилийн турш ухаангүй байсан ба ойр дотнын хүмүүс нь түүнийг эргэн сэргэнэ гэдэг найдвараа алдаад байсан ч эмч нар зогсолгүй, судсаар дамжуулан тэжээл өгч, үр хүүхдүүдийг нь эргэж ирэхийг дэмжих замаар ажилласаар байлаа. Гэсэн хэдий ч жил ирэх тусам дахин ухаан орох горьдлого улам бүр бага болж байв. 2007 онд буюу 19 жилийн дараа мань эр эргэн сэргэсэн нь ёстой гайхамшиг байлаа. Яны хэлснээр бол тэрээр ухаангүй байх үедээ түүний эргэн тойронд болж байгаа үйл явдлыг мэдэрч, сонсож байсан бөгөөд харин хариу ямар нэг үйлдэл үзүүлж чаддаггүй байсан гэнэ.