Биднийг таргалуулдаг санаанд оромгүй зүйлс

Таргалалт гэдэг зүйл сүүлийн үед биднийг нөмрөн авч, чимээгүй тахал мэт бусдыг шаналгасаар байна. Энэ нь даамжрах аваас нэг төрлийн өвчин болж, дотоод эрхтнүүдийг давхар өөхлүүлж байдаг билээ. Гэвч бид өдөр тутамдаа өөрсдөө ч мэдэлгүй таргалах нөхцлөө бүрдүүлдэг гэдгийг мэдэх үү? Ингээд биднийг таргалуулж байдаг өдөр тутмын үйлдлүүдийг танилцуулъя. 

Биднийг таргалуулдаг санаанд оромгүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Суугаа ажил

Оффист өдөржингөө ажиллаж, байнгын суудаг хүмүүст таргалах нөхцөл хамгийн ихээр бүрддэг. Ямар ч хөдөлгөөн хийхгүй удаан сууснаар хамаг бие хөшиж, улмаар нуруунд суулт өгдөг юм. Идээд, ширээний ард суугаад байх нь таны олж авсан калорийг шатааж дийлдэггүй байгаа тул өөх болон биед тань шингэдэг байна. Иймд та өдөрт өөртөө 30 минут гаргаж, дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй. 

Суугаа ажил

2 Машинаар явах

Та оффис ажил эрхэлдэг, дээрээс нь машинаар явдаг нэгэн бол хэдийн таргалчихсан эсвэл таргалж байгаа. Хамаг бие тань хөшиж, хөөрөх төдийгүй хэдхэн алхахад л ядарч, хөлс тань гоожиж, амьсгаадна. Залуу хүн байх эсэх тань огт хамаагүй, залхуудаа дийлдэж, хөдөлгөөн хийхгүй л бол өвчтэй нэгэн болж хувирна. 

Машинаар явах

3 Тарган хүмүүстэй хамт байх

Итгэх эсэх тань хамаагүй ч тарган хүмүүстэй хамт байх нь тарган болоход их чухал нөлөө үзүүлнэ. Тэднийг өөртэйгөө харьцуулж, "Би гайгүй байгаа юм байна", "Жаахан идчихье, унтчихъя" гэж явсаар нэг л мэдэхэд өнөөх тарган хүмүүстэй адил хэмжээнд оччихсон байдаг юм. Хамт их идэж, хажуугаараа харж хэвтсээр гуалиг, туранхай биеэ алдах нь хүсээд байх зүйл биш боловч та одоо ч үүнийг өөрийн мэдэлгүй хийж байгаа. Үүний оронд та хамт байх тарган хүмүүстэйгээ хамтран турах арга хэмжээ аван, тууштай хичээллээд үзээрэй. Бооцоо тавьсан ч болно шүү дээ. 

Тарган хүмүүстэй хамт байх

4 Кофе уух

Кофе уух нь таны калорийг шатааж, түүнд агуулагдах каффейн нь хоол боловсруулах үйл ажиллагааг түргэсгэж, тураадаг. Гэхдээ та кофендоо элдэв чихэр, крем, хуурай сүү зэргийг хийх нь эсрэг үйлчилгээ үзүүлэхийг анхаар. Тиймээс турмаар байвал зөвхөн хар кофе ууж заншаарай. 

Кофе уух

5 Хийжүүлсэн ундаа уух

Мэдээж хийжүүлсэн ундаа хүний биед сөрөг нөлөөтэй гэдгийг хүн бүхэн мэдэх боловч татгалзаж чаддаггүй. Газтай ундаа уудаг хүмүүсийн таргалах магадлал 70 хувиар нэмэгддэг. Долоо хоногт нэг хийжүүлсэн ундаа тогтмол уугаад байвал жилийн дотор 5 кг нэмдэг байна. Энэ нь өөртөө асар их хэмжээний чихэр агуулдаг төдийгүй идэх дуршлыг ч мөн нэмэгдүүлдэг. 

Хийжүүлсэн ундаа уух

6 Цахилгаан шатаар явах

Та цахилгаан шатанд сууснаар тэгтлээ таргалахгүй ч, турахгүй нь лавтай. Олж авсан калориа огтхон ч шатаахгүй байгаа гэсэн үг шүү дээ. Тиймээс та 3 удаа цахилгаан шатанд суухаа эхний удаад ядаж хоёр болгоод, дараа нь нэг болгож, сүүлдээ бүр дан явган шатаар гарч байгаарай. Бага ч атугай хөдөлгөөн хийхгүй байх аваас нэг л мэдэхэд биеэ дийлэхээ больсон бүдүүн нэгэн болсон байх вий. 

Цахилгаан шатаар явах

7 Хангалттай амрахгүй байх

Хүн дунджаар өдөрт 8 цагийн турш унтаж амарсан байх ёстой. Та арай дутуу нойртой явдаг юм биш биз? Дутуу нойртой явснаар аажимдаа нойр хулжих, эрхтэн системүүд амарч чадахгүйгээс ажиллагаанд доголдол учирдаг байна. Цаашлаад хоол тань шингэхээ больж, хоол боловсруулах системийн ажиллагаа алдагдалд орх аж. 

Хангалттай амрахгүй байх

8 Гэрээсээ хоол авчирдаггүй

Угтаа бол гадуур хооллох нь сайхан боловч байнга ийм байдалтай байх нь таныг таргалуулах гол үндэс нь болж өгдөг юм. Та өөрийн дуртай болоод эрүүл хоолыг гэрээсээ бэлтгэн ажил дээрээ идэх нь мөнгө хэмнээд зогсохгүй эрүүл мэндэд тань эерэгээр нөлөөлнө гэдгийг сайтар бодоод үзээрэй. 

Гэрээсээ хоол авчирдаггүй

9 Бэлэн бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг

Бэлэн бүтээгдэхүүн болон түргэн хоол нь биднийг асар ихээр таргалуулдаг гэдгийг та ч мэднэ байх. Гэхдээ л бид татгалзаж чадалгүй өнөөг хүрчээ. Түргэн хоолонд агуулагдах хэт их давс, элсэн чихэр, хөөлгөгч бодис, калори зэрэг нь биднийг огцом таргалуулж, ходоодны үйл ажиллагааг үгүй хийж байдаг юм. 

Бэлэн бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг

10 Мах идэхгүй байх

Мах идэхгүй байснаар турах биш харин ч таргалдаг юм шүү. Ямар нэгэн байдлаар мах идэхгүй удах аваас бие тань шаардлагатай уургийг нөхөж чадалгүй, гүн ядаргаанд орж хий таргалах магадлалтай. Мөн цагаан хоолтнууд махнаас авах эрдэс бодис, уургаа өөр бүтээгдэхүүнээр орлуулдаг учраас тэдэнтэй өөрийгөө харьцуулах нь буруу юм. 

Мах идэхгүй байх

11 Хурдан идэх

Хоолоо хэт хурдан идэх нь ходоодны үйл ажиллагаа, хоол боловсруулах системд сөргөөр нөлөөлж, таргалах эх үндэс болдог билээ. Түүнчлэн хурдан идэж байгаа тохиолдолд хэт их идчихдгээ бид өөрсдөө ч анзаардаггүй. Хэрэв та удаан, сайн зажилж идэх аваас хоол тань сайн шингэж, цаашлаад тогтмол иддэг хоолны хэмжээнээс харьцангуй багыг иддэг болж эхэлнэ.

Хурдан идэх

12 Гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх

Мэдээж гурилан бүтээгдэхүүнд хөөлгөгч бодис ихээр агуулагддаг төдийгүй цагаан гурил нь биднийг таргалуулах зүйлсийг өөртөө агуулсан байдаг. Тиймээс бид аль болох татгалзаж хар талх, бүхэл үрийн талхыг хэрэглэж байвал зохилтой юм. 

Гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх

13 Согтууруулах ундаа

Мэдээж огтхон ч согтууруулах ундаа, пиво, архи зэргийг уухгүй байна гэдэг өнөө цагт бүтэхгүй зүйл. Харин үүнийг тохируулж, аль болох татгалзаж байх нь таны эрүүл мэнд гоо сайханд эерэг нөлөөтэй юм. Ялангуяа шар айраг нь бусдыгаа бодвол илүүтэй калори агуулдаг байна. Харин эдгээрийг байнга буюу хэтрүүлэн хэрэглэх нь хүсээгүй харвин, гүзээ, давхар эрүүг үүсгэх аюултай. 

Согтууруулах ундаа

14 Зурагт үзэнгээ идэх

Бид зурагт үзэж байхдаа бүх анхаарлаа үзэж байгаа зүйлдээ төвлөрүүлдэг тул хэр их идэж, юу идэж байгаа анхаардаггүй. Тиймээс өөрсдийн ч мэдэлгүй олон төрлийн хүнс хольж, хэмжээ хязгаараасаа давуулан "хөнтөрч" орхидог. Ялангуяа оройн цагаар ийн их идэх нь таныг "найдвартай" таргалуулна. 

Зурагт үзэнгээ идэх

15 Стресс

Стресс ядаргаанд орсноор та зөвхөн таргалах бус, нүүрэнд батга гарч, өвдөж, амьдралын идэвхигүй болж, нэг ёсондоо хүндхэн нөхцөлтэй нүүр тулдаг. Энэ нь биеийн тань бүхий л хэсэгт нөлөөлөх тул хоол боловсруулах системийн ажиллагааг алдагдуулж, идэх дуршлыг нэмэгдүүлж байдаг билээ. Иймд та аль болох тайван байж, стресснээс ангижрах аргуудыг судалж, туршиж үзэхийг зөвлөе. 

Стресс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()