1
2-р дайны үеийн Зөвлөлтийн цэрэг загалмай үнсэж байгаа нь
“Нуувчин дотор атеист байдаггүй” гэдгийн баталгаа болсон гэж болох уг зураг нь маш их алдаршиж, олонд түгсэн фото билээ.
Энэ зургийн үнэн худал байж болох тухай яагаад ч юм хүмүүс боддоггүй боловч юм үнэнээрээ сайхан. Энэ бол “Эр цэргийн залбирал” хэмээх нэртэй мэргэжлийн гэрэл зурагчин Ширак Карапетян-Мильштейны бэлдэж тавьсан уран сайхны зураг юм.
Загалмай үнсэж буй улаан армийн цэргийн дүрд театрын жүжигчин залуу тоглосон байна. Анх энэ зураг нь Ленинградын бүслэлт дууссаны ойд зориулан гаргасан зурагт хуудасны нэг болсон нь маргаан дэгдээсэн бөгөөд ялангуяа уг зургийг бүтээсэн түүхийг мэдэх хүмүүс ихээхэн дургүйцэж байжээ.
Зургийн эзэн энэхүү фотог 2007 онд Арамавирын ойролцоох газарт авсан бөгөөд эх орны дайны үеийн цэрэг хүний сэтгэл зүйг гаргах гэсэн уран сайхны зураг гэж тайлбарласан ба энэ бүтээлээ Курскийн тулалдаанд оролцож байсан цэргүүдийн дурсгалд зориулна гэж мэдэгдсэн юм.
2
Персийн шах Насер ад-Дин Шах Кажарын хатад
Сахал үс бүхий эршүүд царайтай дорнын хатадын янз бүрийн зураг нь интернэтээр олон жилийн турш хүмүүсийн гайхлыг төрүүлж, тоглоом тохууны бай болж байсан билээ. Эдгээр зургийн тайлбар дээр “шахын хатад, Персийн шах Насер ад-Дин шах Кажар нь эмэгтэй хүний гоо сайхны тухай өвөрмөц ойлголттой байсан” гэсэн юм бичигдсэн байдаг.
Үнэндээ энэ нь худлаа тайлбар буюу эдгээр зураг дээрх “хатад” нь театрын жүжигчин эрчүүд юм. Шах театрт ихээхэн дуртай хүн байсан бөгөөд тухайн үеийн лалын шашны дүрэм журмаар эмэгтэй хүн олны өмнө гарч янз бүрийн үйл хөдлөл үзүүлэх эрхгүй учир дан эрчүүд театрт тоглодог, эмэгтэй хүний дүр бүтээдэг байжээ.
3
Пулемётчин эмэгтэйчүүдийг буудах гэж байгаа зураг
Фотошоп гэдэг зүйл харьцангуй шинэ зүйл боловч түүнээс өмнө фото монтаж буюу фото-эвлүүлэг гэх ихээхэн эртний, бараг 200 жилийн турш хэрэглэж байгаа нэгэн арга бий. Германы цэрэг уйлан байгаа Зөвлөлтийн пулёметчин эмэгтэйчүүдийг буудах гэж байгаа энэ зураг нь одоо хүртэл олныг төөрөгдүүлсээр байгаа фото монтаж төдий юм. Баруун болон зүүн талын зургийг харьцуулж харахад л уг зураг нь сайн хийсэн фото-эвлүүлэг гэдэг нь ойлгогдох билээ.
4
Жон Кеннеди болон Мэрилин Монрогийн янаг амрагийн явдал
АНУ Ерөнхийлөгч, Холливудын нэртэй од хоёрын янаг амрагийн явдал гэж үнэхээр байсан байж болох ч тэдний хамт байх үеийг нууцаар хальсанд буулгасан гэх энэ зураг мөн л хуурамч зүйл. Гэрэл зурагчин Элисон Жексон хэмээх иймэрхүү төрлийн тавилттай зураг авдаг хүн нь Ерөнхийлөгч болон од эмэгтэйтэй төс бүхий хүмүүсийг ашиглан дээрх фотог авсан гэдэг.
5
Германы цэрэг Зөвлөлтийн улаан армийн цэрэг бүсгүйг үнэсэж байгаа нь
Германы цэрэгтэй холбоотой бас нэгэн хуурамч зураг. Энэ зураг дээрх үйл явдал нь ямар нэг түүхийн бодит үйл явдал биш бөгөөд дайны үеийн тухай жүжигчилсэн тоглолт үзүүлж байх үед авсан, дайтаж байсан хоёр улсын цэргийн хувцас өмссөн эхнэр нөхрийн зураг юм.
6
Мартин Лютер Кингийн эвгүй хуруу
Мартин Лютер Кинг нь тун муухай утгатай хурууны дохио зангаа үзүүлж байсныг буулган авсан гэх энэ зураг цагтаа бас ихээхэн шуугиан тарьж байжээ. Гэхдээ хар арьстны эрх чөлөөний тэмцэгч нь үнэндээ ялалтын тэмдэг болсон «V» гэсэн утгатай хурууны дохио үзүүлсэн байсныг засаж өөрчилсөн нь энэ юм.
7
Альберт Эйнштейн цөмийн дэлбэрэлтээс унадаг дугуй унан зугтаж байгаа нь
2011 онд Америкийн нэгэн гэрэл зурагчин тоглоом шоглоомоор энэ зургийг эвлүүлэн хийсэн боловч тухайн үеийн олон сонин сэтгүүл үүнийг нь бодит тайлбаргүйгээр нийтэлж байсны улмаас ихээхэн буруу ойлголт газар авсан байдаг. Уг зураг дээрх аймшигтай зүйл нь цөмийн дэлбэрэлт биш, харин ийм аймшигт явдал болж байх үед алдарт эрдэмтэн маань тун жоготойгоор инээж байсан явдал юм. Гэтэл үнэндээ уг зураг дээрх хоёр үйл явдлын хооронд бараг 29 жилийн зай бий.
8
Кеннедийг алсан нь
АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедийг Далласт хороосон үйл явдлыг харуулсан түүхэн баримт гэж уг зургийн тайлбарт бичсэн байх нь элбэг. Бодит байдал дээрээ энэ зураг нь тухайн үйл явдлын тухай өгүүлсэн уран сайхны киноны нэг хэсэг төдий юм.
9
Хар тамхины газарт
Мөн л киноны хэсгээс салгаж авсан зураг. Энэ фото дээр 1918 оны үеийн хар тамхичдын мансуурч байгааг харуулсан гэж ярьж, бичдэг хүмүүс нэг бол санаатай худал хэлж байгаа эсвэл өөрсдөө төөрөлдсөн хүмүүс байх. Францын найруулагч Жорж Ремоны хийсэн «Dandy-Pacha» хэмээх кинонд энэ хэсэг гардаг байна.
10
Эмсийн хүрээлэн дэх цаг хэмжигч
XIX зууны үеийн янхны газарт үйлчлүүлэгчийн мэдэлд байгаа цагийг харуулдаг байсан лаа гэсэн утгатай тайлбар бүхий энэ зургийг интернэтээс олж харсан хүн олон байх. Тухайн лаа нь хүний халаасандаа авч явах зориулалттай хийгдсэн эд бөгөөд харин хөнгөн явдалд бүсгүйчүүдтэй холбоотой яриаг манай үеийн хачин нөхдүүдийн нэг нь гаргасан бололтой.