Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Өөрийн бодлоо бичихээр юмыг зөв талаас нь хар гээд зааварлах гээд байдаг хүмүүс их. Өөрийн бодлоо бичих эрхийг тэр хүнд нь үлдээх учиртай юм. Зүгээр л таалагдахгүй байгаа бол чи өөрөө чимээгүй алгасаад явчих хэрэгтэй.
Наадам сайхан болж байна гээд байгаа хүмүүс энэ постыг битгий уншаарай. Наадам тийм ч гоё болж байгаа юм харагдахгүй байна. Мордохын хазгай гэж нээлтээсээ л коммунизм үнэртээд эхэлсэн. Яагаад уртын дууны хадаан, морин хуурын эгшиг дор монгол огшлыг төрүүлсэн нээлт хийж чаддаггүй юм бол. Үнэхээр коммунизмыг санагалзаад байгаа бол Монголын хамаг сор болсон хүмүүсийг алсныг харуулах хэрэгтэй шд. Ядаж байхад тэр хэдэн циркчдийг харахад нүд халтирам. Байр нь балгас болцон. Хаана ч энэ үзүүлбэрээ бэлддэг юм чааваас.
Төрийн томчууд нь хачин хачин пост хийгээд л. Бямбацогт гишүүн лав улсын сүр цэрэгтээ гэцэн нааж явсан. Улсын сүр эдийн засагтаа болоод олон арван жил өнгөрч байгаа шд. Бид гадаадад очихоороо тэр улсыг биширсээр ирдэг. Эдийн засгийн өндөр хөгжилтэй учраас тэр. Орос, Хойд Солонгос гэсэн улсууд л жагсаал харуулж сүржигнэдэг. Яс юман дээр зэвсэглэл нь эрин галавын үеийнх шд.
Монголчууд наадмаа хамгийн гоёороо хийдэг болсон цаг 1990 оноос эхтэй. Гэхдээ тэр үед монголчуудын амьдрал тааруу байв. 2000-аад он гараад хүмүүсийн амьдрал сайжирч түмэн өнгийн хувцсаар солонгорон гангарах болсон. Бас бүгд өөрийн бодлоо чөлөөтэй хэлж чадах болсон. Гэтэл Хүүк нь Ардчилсан хувьсгалын 32 жил гэж хэлдэггүй наасан. Ардчилал гараагүй бол нөхөр казиногийн хэргээрээ одоо ч торны цаана сууж л байгаа. Соц үед тийм хэргийг өршөөдөггүй. Ардчилсан нийгэмд хүний эрхийг дээдэлдэг.
Монгол хүмүүс ч өөрсдөө оркийн сэтгэхүйтэй. Хамаг хүмүүс нь хөдөө явцан байхад л хотод үлдсэн гарууд нь цэнгэлдэх рүү явах гэж хөглөөстэй. Гэрэл дохио ногоон байсан ч битүү бол уулзвар луу орохыг хориглох ёстой. Гэтэл тэр хавиар өдөржин битүү бөглөрөө. За тэгээд наадам нь ч болов. Бөх нь нөгөө хэн нь хэнийхээ өмнө зогсох вэ гэдэг маргаантай. 1 цэрэг илүү давсан Сүхбат 1 бүтэн наадамд илүү түрүүлсэн Өсөхөөгийн өмнө зогсох гээд чичрээд байдаг наасан. Уг нь уйлж унжаал Гомдлоо барилаа гээд ногоон дэвжээнээс явсан биш билүү. Өсөхөөгийн дүү нь болохоор гадны бөхөд уначаад луйвар шаагаад дараагийн даваанд дахиад гараад ирдэг гэнэ. Онигоо цаашаа.
Морь гэсэн чинь бөөн хор. Унаач хүүхэд нь зурхай дөхөж ирээд гялгар уут гаргаад сэвж ч байх шиг. Бусдыгаа үргээж өөрөө урд нь гишгэх юм гэнэ. Бас тэр Хэнтийн нэг жаал мориныхоо нүд рүү хэд ч ташуурдав. Хүүхдүүдэд балиар юм зааж өгдөг уяач нэртэй новшнууд их байх юм даа. За тэр эрлийзтэй бол юу ч ярихав. Цэнгэлдэхэд эрх ямбын ялгаа битүү л гэнэ. Феодалын нийгэм шиг улс төрчид, мөнгөтэй хүмүүс нь тусгай хаалгаар орж байгаам даг. Дотор нь яваад орохоор гэрүүд барьчихсан, тэр гэрийн хойно суусан жуулчид талбай дээрх үйл явдлыг сайн харж чадахгүй байсан л гэнэ. Жуулчид нээлт үзээд юу ч ойлгосонгүй. Наадмын нээлтийг 10-ны орой задгай талбайд лазер шоу маягаар хийж байвал жуулчид асар ихээр ирнэ дээ. Монголчуудад ч гоё санагдана.
Наадмын хөтөлбөр дээр 23 цагаас салют буудуулна гээд баахан жуулчид, монголчууд цугласан чинь талбай таг харанхуй, дуулж байгаа ганц ч дуучин үгүй. Тэгснээ цуцлагдлаа гэв үү яав. За тэгээд маргааш бөх гоё гоё юм болно оо. Нөгөө алдарт начны найраанууд ил ч нэг, далд ч нэг хөврөх нь ойлгомжтой. Допингийн асуудалтай гарууд наадмын үзэмжийг гутаахыг хэлэх ч хэрэг үгүй байх. Олон улсад допингийг нэг нүдээрээ үздэггүй юм. Манайд болохоор улсаараа эвлэрцэн сууж байдаг. Бушуухан наадмаа дуусгаад ажил амьдралаа бодох цаг болжээ, эрх баригчид аа. Шри Ланк 2 болоход манай улс л хамгийн ойрхон яваа. Дефолт болчихгүйм сан, дэлхийгээс тусгаарлагдчихгүй юм сан.
Энэ наадмын сэтгэл сэргээх ганц зүйлс нь гаднын элчингүүдийн мэндчилгээ байлаа. Америк элчин ямар ч гоё мэндчилгээ дэвшүүлсийн. Европын холбоо, Чехийн элчин гээл монгол дээлтэй эрхмүүд хөвөрч өгсөн байна лээ. Энэ зураг болохоор Туркийн элчин гэнэ. Ямар ч донжтой гоё хувцасласан юм.
За тэгээд та нөхдийг бухимдуулсан бол сорри шүү. Би гэхдээ хэнээр ч заалгахгүй хэлэх үгээ хэлээл хэлээл явчдийн шүү. Энэ наадам миний наадам лав биш. Яахав маргааш нутгийнхаа их гурвалыг хальт харна даа. Тэгээд сумын наадам л үзнэ дээ. Хамгийн гоё наадам бол сумын наадам.
Эх сурвалж: Sport Window Olnoo