Үхүүлэхийг хүлээн зөвшөөрдөг улс орнууд

Өвчин зовлон гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг жамтай. Эдгэрэшгүй өвчин тусч, өдөр бүрийг эм тариа, зовлон зүдгүүр дунд өнгөрүүлэх дэндүү аймшигтай. Хэдийгээр хүчтэй эм тариа хэрэглэх боловч, биеийн байдал нь улам дордож, нэгэнт амьдарч чадахгүй болсон өвчтөнүүд өөрсдийн хүсэлтээр үхүүлэх тариа хийлгэж, амьдралаас явахаар шийддэг. Харин үүнийг нь дэлхийн зарим улс орнуудад хуулиар зөвшөөрсөн байдаг юм. Ингээд хамтдаа үхүүлэхийг хүлээн зөвшөөрдөг улс орнуудтай танилцъя. 

Үхүүлэхийг хүлээн зөвшөөрдөг улс орнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ямар хүмүүсийг үхэхийг зөвшөөрдөг вэ?

Зөвхөн үхэх өвчин туссан, зовлон шаналалдаа хэт автаж, өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж байгаа хүмүүсийг үхэхийг зөвшөөрдөг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Зарим улс орнууд, ялангуяа Нидерланд улсад бие нь эрүүл саруул боловч амьдралаас залхсан, өдөр бүр толгой өвтгөх асуудалтай орооцолдож туйлдсан хүмүүсийг ч мөн үхэхийг хуулиндаа хүлээн зөвшөөрсөн байдаг нь хачирхалтай. 

Ямар хүмүүсийг үхэхийг зөвшөөрдөг вэ?

2 Эвтанази

Эвтанази гэдэг нь өвчин зовиураа эцэс болгохын тулд зориудаар амиа егүүтгэх, эмч нарын тусламжтайгаар тариа тариулах гэсэн үг юм. Үүнийг Грек хэлнээс орчуулвал "Сайн үхэл" гэх утгыг илэрхийлдэг аж. 

Эвтанази

3 Нидерланд улс

Тус улс нь хамгийн анх зовж зүдэрч яваа хүмүүсийг үхэхийг хүлээн зөвшөөрч, анхдагч болсон юм. 1984 онд Нидерланд улсын засгийн газраас санал асуулга явуулж, хэлэлцсэн боловч 2002 онд хуулиндаа оруулж, баталсан байдаг. 2015 оны байдлаар нийтдээ 5516 хүн өвчиндөө бууж өгөн, амьдралаас явахаар шийдэж, үхэлтэй нүүр тулсан байдаг төдийгүй энэ нь нийт нас барагсдын 3.9 хувийг бүрдүүлж байгаа юм.

Нидерланд улс

4 Бельги улс

2002 онд Бельги улс бусад улс орнуудын адилаар эдгэршгүй өвчин туссан хүмүүсийг үхүүлэхийг хуулиндаа зөвшөөрчээ. Өвчтөн өөрийн зовлон зүдгүүр, өвчин шаналалаа давах хүч тэнхээгүй болсон нөхцөлд хүсэлт гаргаж, амиа хөнөөлгөдөг юм. Гэхдээ үүнийг хөнөөлгөх гэж хэлэхэд хэтэрхий хатуудна. Магадгүй тэдний амийг хөнөөсөн эмч нарыг зовлонгоос нь салгаж өгсөн ачтан гэж нэрлэхэд буруудах зүйлгүй. Харин 2014 оноос тэд хүүхдүүдийг ч мөн эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр өвчингөөс нь салгаж, үхүүлж болно хэмээн хуульчилсан байна. 

Бельги улс

5 Швейцарь улс

Жил бүр 200 гаруй хүн эмч нарын тарианд мансуурч, эмнэлэгт хэвтэхээс залхаж өөрсдийн хүслээр хорвоогоос хальдаг аж. Тус улс хуулиндаа гадны иргэншилтэй, гадаад хүмүүс ч мөн адил хүсэлт гаргаж, үхэж болно хэмээн зааж өгсөн юм. Эдгэшгүй өвчтэй болон биеийн байдал нь муу байгаа хүмүүст “Үхэх эрх” олгож, зовлон шаналалыг нь эцэслэх хуулийн төслийг авч хэлэлцэж баталсан нь ард иргэдэд тийм ч их таалагдаагүй юм. Швей­царийн эвтаназийн хуулийг яаж ч тайлбарлаж болохоор өргөн хүрээг хамарсан болохоор дэлхийн янз бүрийн орноос эвтанази хийлгэхээр тус улсыг зорих өвөрмөц жуулчид ч бас байдаг аж.

Швейцарь улс

6 АНУ

Амь нас гэдэг ямар ч эрдэнэсээс үнэтэй болохоор хэдий зовлоо гээд өөрийнх нь хүсэлтээр амийг нь таслана гэдэг хүн хөнөөсөнтэй адил гэж үзэх хүмүүс АНУ-д олон боловч, эрх чөлөөний орон гэдэг утгаараа "Үхэх эрх"-ийг мөн л хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ АНУ-ын Оре­гон, Вашингтон, Монтана мужид л үүнийг хуулиндаа зөвшөөрчээ. Хэдийгээр хүний эрхийг хамгаалагч, либерал үзэлт­нүүд энэ нь нэгт хүнийг удаан хугацаанд дэмий өвдөж шана­лахаас ангижруулсан, хоёрт эдийн засгийн хэм­нэлт үзүүлсэн энэрэнгүй, хүмүүнлэг зүйл гэж нотолдог ч дэлхийн дийлэнх улс оронд эсэргүүцэгчид нь давамгайлж байгаа юм. Америкт дээр дурдсан гурван мужаас бусдад нь эвтаназийг хүн амины хэрэг­тэй адилтган үзэж хатуу шийтгэдэг байна.

АНУ

7 Люксембург улс

Эвтанази буюу өөрийн хүслийн дагуу үхүүлэх нь 2009 онд Люксембург улсад хууль ёсны дагуу зүйл болсон байдаг. Хууль дүрмийн тухайд Бельги улстай төстэй бөгөөд өвчтөн тариа хийлгэх эмч, цаг минутаа өөрөө тогтоож болдог гэдгээрээ онцлог юм. Энэ нь нэлээдгүй өндөр үнэтэй тариа тул үхэхдээ хүртэл мөнгө төлөх хэрэг гардаг аж. 

Люксембург улс

8 Колумб улс

Өнгөрөгч жил буюу 2015 оны 7-р сард Колумб улсад өөрийн хүслээр хорвоогоос халихыг хүлээн зөвшөөрөх болжээ. Тус улсын эрүүл мэндийн яамны сайд нь хорт хавдар туссан 79 настай Овид гэх хөгшин эрийн үхэх хүсэлтийг хүлээн авч, хэлэлцсэнээр энэхүү хууль хэрэгжих болсон юм. 

Колумб улс

9 Канад

2015 оны 2-р сар хүртэл Канад улсад эвтанази хийж, хүний аминд хүрэхийг гэмт хэрэг гэж үзэн, 14 хүртэлх ял оноодог байв. Харин өнгөрсөн жилээс эхэлж засгийн газар, эрүүл мэндийн яам, хууль боловсруулагчид ярилцаж, хэлэлцсэний үр дүнд эвтанази, өөрийн хүслээр үхэхийг хууль ёсны дагуу болгосон билээ. 

Канад

Хэрвээ манай улсад тус зүйлийг хүлээн зөвшөөрвөл яах вэ? Та дэмжих үү? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()