Монгол Алтай, говь нутгийн үзэсгэлэн Герман гэрэл зурагчны дуранд...

Аялах хоббитой Германы гэрэл зурагчин Лео Томас (Leo Thomas) саяхан Монголын говь болон Алтай нутгийн нүүдэлчдийн өвөрмөц дүр зургаар цомгоо шинэчилжээ. Тэрээр үзэсгэлэнт байгаль, хүмүүсийн аж амьдралыг харуулсан гэрэл зургийн төрлөөр мэргэшсэн нэгэн юм. Анх Калифорнид аялж байхдаа энэ төрлийн мэргэжилтэн Леннарт Пагельтэй  танилцсанаас хойш ийнхүү дэлхийг тойрон аялж зураг авах болсон байна. 

Монгол Алтай, говь нутгийн үзэсгэлэн Герман гэрэл зурагчны дуранд...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэрээр "Би өмнө хэзээ ч хөх тэнгэрийг бахдан биширдэг хүн байгаагүй" хэмээн Монгол руу хийсэн аяллын зургуудаа танилцуулахдаа хэлжээ. Мөн Лео "Би бүргэдээр ан хийдэг эрчүүдийг өмнө харж байсан. Харин тэнд эмэгтэй хүн бүргэдээр ан хийж байхыг харсан нь надад маш онцгой санагдсан" гэжээ.

"Монголын уулархаг бүс нутгийн зарим нүүдэлчид зэрлэг шувууг сургаж, тэднээр үнэг, туулай бариулдаг бөгөөд энэхүү чадварыг эцэг нь үр хүүхдэдээ зааж сургадаг байна. Олон зуун жил үргэлжилж буй энэхүү уламжлалыг дагадаг 300 орчим иргэд одоогоор байгаа бөгөөд тэдний ихэнх нь эрчүүд" гэсэн байна.

Азаар Лео Алтайн уулсаар аялж явахдаа бүргэдээр ан хийдэг Заманбол бүсгүйтэй таарчээ. Тэрээр нүүдэлчин Казах гэр бүлээс гаралтай бөгөөд нийслэл хотод сургуульд сурдаг. Заманбол амралтаараа гэртээ ирж, ах Барзабайн хамт бүргэдээ сургаж, ан хийдэг аж. 

Заманбол

Барзабай

Монгол гэр

Исландтай төстэй Монголын байгалийн төрх

Монголын говь нутаг

Тэргэл сар

Монголын говь нутаг

Бүргэдээр ан хийгчид нар жаргах үед

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()