Нөхөртөө хиймэл хөл хийж өгсөн бүсгүй

Хайр гэдэг үнэхээр хүчтэй зүйл гэдгийг энэ явдал харуулжээ. Британийн иргэн Стив Ватсон (Steve Watson) хөлөө маш хүндээр гэмтээснээс болж тайруулахаас өөр аргагүй болсон гэнэ. Харин түүний эхнэр нөхрөө дэмжихийн тулд граждаа байсан гар доорх зүйлсээр хиймэл хөл хийж өгчээ. Тэрбээр хөл хийхдээ мод болон хиймэл дагуулын тавгийн хэлтэрхий ашиглан бүтээсэн бөгөөд үүний ачаар хосууд хиймэл эрхтэн хийлгэх 6 сарын хүлээлт болон зардлаас ангижирсан байна. 

Нөхөртөө хиймэл хөл хийж өгсөн бүсгүй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

57 настай Стив Ватсон 2018 онд 1.5 метрээс үсэрч буухдаа буруу газардан баруун хөлөө гэмтээсэн юм. Тэрбээр хэд хэдэн удаа хагалгаанд орсон боловч 2020 оны 1-р сард хөлөө тайруулахаас өөр аргагүй болсон аж. 

Түүнд эмч нар хиймэл хөл хийхэд 6 сар шаардлагатай гэдгийг сонссоны дараа эхнэр болох 46 настай Атчари бүсгүй өөрөө бүгдийг аргалхаар шийдсэн аж. Эхлээд тэрбээр жижиг савыг модтой холбож хөлөнд нь углуулж үзсэн боловч энэ нь бүтээгүй байна. Учир нь нөхөр нь хөлгүй далайн дээрэмчин шиг харагдаж байсны дээр сав хөлөнд нь таарахгүй байсан аж. 

Эцэст нь тэрбээр нөхрийнхөө өвлийн гутлыг модтой холбож хийсэн нь таарчээ. Нөхөр нь ч энэ бүтээлд сэтгэл хангалуун байгаа гэнэ. Одоо Стив хэний ч туслалцаагүй хүссэн газартаа хүрч чаддаг болсон байна. 

Тэрбээр багшийн мэргэжилтэй бөгөөд хүүхдүүдэд хэзээ ч бууж өгч болохгүйг өөр дээрээ жишээ аван заах болжээ. Хиймэл хөл өөрөөс нь илүү хэрэгтэй хүмүүс байгаа учраас илүү удаан хүлээх шийдвэр хүртэл гаргасан аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()