Эртний удирдагчид яагаад гараа нуудаг байсан бэ?

Хаад, удирдагчид, генералуудын хөрөг зургийг харах юм бол тэд зурган дээрээ нэг гараа хувцасныхаа дотуур нуудаг байсныг анзаарч болно. Тэгвэл чухам ямар шалтгааны улмаас ингэж зогсон зургаа авахуулдаг байсан юм бол? Арай гартаа ямар нэгэн зүйл нууж байсан юм биш байгаа? Ингээд энэ позны тухай тайлбартай хамтдаа танилцацгаая. 

Эртний удирдагчид яагаад гараа нуудаг байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эртний Грекчүүд

Олон нийтийн газарт нус цэрээ хаяж байгаа хүнийг бид яаж хардаг билээ? Тэгвэл МЭӨ 6-р зуунд Эртний Грект өөр хүнтэй харилцаж байхдаа нэг гараа хувцасныхаа дотуур хийгээгүй хүнийг маш бүдүүлэг хэмээн үздэг байсан ажээ. Нэн ялангуяа олны өмнө үг хэлэхдээ гараа нуугаагүй бол тун бүдүүлэг, соёлгүй үйлдэл хэмээн тооцогддог байсан гэнэ. Энэхүү позыг илтгэх урлагийн сургуулийг үндэслэгч, Эртний Грекийн 10 их илтгэгчийн нэг болох Эсхин ихээхэн дэмждэг байжээ. 

Эртний Грекчүүд

2 Сонгодог поз

Эртний Грекчүүдийн сэдсэн энэхүү поз Баруун Европын өндөр соёлтой орнуудад 18-р зууны үеэс ахин дэлгэрч эхэлсэн байдаг бөгөөд сурвалжит язгууртнууд өөрсдийнхөө хөргийг зуруулахдаа нэг гараа гадуур хувцасныхаа дотуур хийдэг болжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэхүү поз нь дээд зиндааны хүмүүсийг бусдаас ялгах үндсэн ялгаа болж хувирсан байдаг.

Сонгодог поз

3 Эзэн хаадын поз болов

Наполеон Бонапарт өөрийнхөө олон ч хөрөг зураг дээр нэг гараа гадуур хувцсандаа хийсэн байгаа харагддаг билээ. Та магадгүй алдарт удирдагчид энэ поз ихээхэн таалагддаг байсан гэж бодож байж мэдэх юм. Тэгвэл тийм биш гэнэ. Түүний хөргүүдийг зурдаг байсан хувийн зураач Дэвид ердөө өөрийнхөө төсөөллөөрөө ийм позоор зурж орхисон хэрэг ажээ. 

Эзэн хаадын поз болов

4 Зураг авахуулахад тухтай байдаг

Зургаа авахуулахын тулд 15 минут хөдөлгөөнгүй зогсохоос өөр аргагүй байсан тэр үед энэ поз нь тун тухтай байдаг байжээ. Ингэж зогсвол та хөдлөхгүйгээс гадна гар чинь ч даарахгүй. Иргэний дайны үеэр Америкийн цэргүүд мөн л энэ позоор зургаа авахуулж байлаа. 19-р зууны сүүлчээр эл поз моданаас гарсан хэдий ч Оросын удирдагч Сталин энэ позыг ашигласан байгааг та харж болно. 

Зураг авахуулахад тухтай байдаг

5 Масоны бэлэг тэмдэг

Энэхүү поз нь чөлөөт масончуудын бэлэг тэмдэг байжээ. Жирийн иргэд ингэж зургаа зуруулах нь шатлан захирах ёсыг дагаж, түүнд бүх зүйлээ зориулна гэсэн утга санааг илтгэдэг байсан аж. Антонио Лорензонигийн зурсан Моцартын хөргийг жишээ болгон авч үзэж болох юм. 

Масоны бэлэг тэмдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()