Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Би CU-д ажилладаг юм. Нэг өдөр ажлаа хийгээд байж байгаад тарах цаг маань дөхсөн учраас цэвэрлэгээгээ хийгээд байж байтал нэг эгч охинтойгоо орж ирээд суучхаад охиныгоо чанга2 загнаад л байв (охин нь ЭЕШ-ийн оноогоо тааруухан авсан юм шиг байгаа юм) би ч нээх юм бодолгүй тэр хавийн шалыг угааж байгаад "Уучлаарай эгчээ та түр хөлөө өргөж байгаач би гялс шалыг нь арчих гэсэн юм" гээд хэлсэн чинь нөгөө эгч над руу цэхэлзэж байснаа Охиндоо:
-Чи олигтойхон шиг сураад олигтой мэргэжилтэй болохгүй бол энэ шиг ингээд шал угаагаад явна шүү! гээд л хэлэхэд миний дотор зүсэгдэх шиг л айхтар өвдөлт мэдэрч билээ. Мэргэжилгүй, мөнгөөр дутагдаад байгаадаа биш зүгээр л олон төрлийн чадвар эзэмшихийг хүссэндээ ажил хийж яагаад болохгүй гэж?
Таны хэлсэн ганцхан үг хүний амьдралын нэг өдрийг, бүр амьдралын тэр чигт нь өөрчилж ч болох учраас ямар ч сэтгэл зүйтэй байсан бусдад битгий муухай үг хэлж байгаарай.
Үйлчилгээний байгууллагын ажилтан ч бас сэтгэл зүрхтэй байдаг шүү.