1
Швед
Швед улс нь эрүүл цэвэр агаараас гадна өөрийн иргэддээ маш сайн эмнэлгийн тусламж үзүүлдэг газар юм. Эрүүл мэндийн систем нь төрөөс санхүүжих ба эмнэлгийн үйлчилгээний 97 хувийг төлдөг учир өвчтөн үлдсэн 3 хувийг л хувиасаа гаргадаг байна. Хэдийгээр шүдний арчилгааны хувьд ямар нэг тусламж дэмжлэг үзүүлдэггүй гэх боловч 0-19 хүртэлх насны хүүхдэд энэ талын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг.
2
Швейцарь
Ер бусын сайхан байгальтай энэ улсын эрүүл мэндийн систем ч бас хамгийн шилдэг. Энэ улсын эрчүүдийн дундаж наслалт 80.5, эмэгтэйчүүдийнх 85. Энэ бол эрүүл мэндийн системийн нэг ололт билээ. Эмнэлгийн үйлчилгээний ихэнх хувийг улсаас төлдөг ба хувь хүний төлөх мөнгөний дийлэнх хэсгийг эрүүл мэндийн даатгалаас гаргадаг байна. Швейцарийн иргэн болгон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулсан байх ёстой.
3
Өмнөд Солонгос
Дэлхийн шилдэг эрүүл мэндийн систем бүхий энэ улс нь хүний эрүүл мэндэд ихээхэн хор учруулдаг агаарын бохирдолтой тэмцэхэд анхаарал тавьдаг билээ. Эрүүл мэндийн нэгдсэн нэгэн системтэй, тэр нь Солонгосын иргэн болгонд тэгш үйлчилдэг шударга систем хэмээн энэ улсын эрүүл мэндийн байгууллагын тухай ярьдаг байна.
4
Австрали
Энэ улсын ард иргэд нь эрүүл байдгийн шалтгаан ганцхан эрүүл байгаль, тайван амьдрал төдийгүй эрүүл мэндийн системтэй холбоотой. Төрөөс өвчтөний эмчилгээний нийт зардлын 75 хувийг төлөх бол 25 хувийг эрүүл мэндийн даатгалаар төлнө. Мөн шүдний эмчилгээ, түргэн тусламж зэрэг зарим төрлийн үйлчилгээний зардлыг улсаас төлдөггүй боловч санхүүгийн боломжгүй иргэд нь энэ төрлийн үйлчилгээний хөлсийг субсид байдлаар авдаг.
5
Итали
Энэ улсын эрүүл мэндийн систем нь холимог буюу улсын болон хувийн эмнэлэг гэсэн бүтэцтэй ба иргэдийн дундаж наслалт нь 82 хүрсэн, бүх төрлийн мэс заслын үнийг улс болон хувийн эмнэлэгт хийлгэснээс үл хамааран төр төлдөг, түргэн тусламж зөвхөн иргэддээ төдийгүй хууль бус цагаачдад ч үнэгүй үйлчилдэг юм байна.
6
Испани
Испанийн эрүүл мэндийн систем шилдэгт зүй ёсоор тооцогдох бөгөөд эмч нар нь хамгийн өндөр чадвартай, эмнэлгийн техник хэрэгслүүд нь бас топ улсын нэг гэдэг. Эмчийн бичгээр авах эм тарианы зардлын ихэнх хэсгийг төр төлдөг байна.
7
Израиль
Эмнэлгийн үйлчилгээгээр 4-р байранд жагсдаг энэ улсын иргэдийн хувьд ийм үйлчилгээ авах эрх хамгийн үндсэн эрхийн нэг. Бүх иргэд нь эрүүл мэндийн даатгалд заавал хамрагдсан байх ёстойгоос гадна эмнэлгийн техник хэрэгсэл нь хамгийн сүүлийн үеийнх, эмч сувилагч нар нь ч эдгээр техникийг бүрэн эзэмшсэн байна. Энэ улс сүүлийн үед эрүүл мэндийн жуулчлалын нэг том чиглэл болж байгаа билээ.
8
Япон
Японы эрүүл мэндийн төлөөх үйлчилгээний ихэнх зардлыг төрөөс төлдөг ба хамгийн үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг улсын нэг юм. Ажил эрхэлдэг хүн давхар эрүүл мэндийн даатгалд хамрагдах ба үүний зардлыг компани төлдөг байна. Ажилгүй, ядуу иргэд нь ийм даатгалд төлөх мөнгөө улсаас авна.
9
Сингапур
Сингапурын эрүүл мэндийн систем энэ жагсаалтад заавал орох ёстой. Энэ системийн санхүүжилт нь, үйлчилгээ үзүүлэх чанар зэргээрээ хамгийн шилдгүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Улсын эмнэлгээс гадна хувийн эмнэлгүүдийн эмчилгээ өндөр түвшинд хүрсэн учир иргэд нь аль ч эмнэлгээс адилхан үйлчилгээ авдаг байна.
10
Хонконг
Хонконгийн эмнэлгийн үйлчилгээг дэлхийн хамгийн шилдэг нь гэдэг. Хүний дундаж наслалт хамгийн өндөр, нялхсын эндэгдэл хамгийн бага газар бол энэ нутаг юм. Сингапуртай нэгэн адил эмнэлгийн үйлчилгээг улсын болон хувийн эмнэлгүүд иргэддээ үзүүлдэг байна.