Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.04

2022-07-04, 09:11
1,563

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Индонез улс ОХУ-ыг “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урилаа, Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдэд хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг Хонгконг тэргүүлэв, Энэтхэг улс нэг удаагийн хэрэглээний 19 төрлийн гялгар уут, хуванцар бүтээгдэхүүнийг хориглолоо зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.04
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Талибууд охидын боловсролыг сэргээх талд ямар ч хариу арга хэмжээ аваагүй байна

Афганистан дахь шашны болон овог аймгийн удирдагчдын гурван өдрийн чуулган өндөрлөсний дараа охидод зориулсан ахлах сургуулийг дахин нээх талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй байна.

Талибанчууд үндэсний чухал асуудлуудыг хэлэлцэхээр бямба гарагт нийслэл Кабулд уулзалт зохион байгуулжээ. Үүнд 3000 гаруй хүн оролцсон ч нэг ч эмэгтэй төлөөлөл оролцоогүй байна. Цугларалтад зөвхөн төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг оролцуулжээ.

Талибууд охидын боловсролыг сэргээх талд ямар ч хариу арга хэмжээ аваагүй байна

2 Хойд Солонгос “Долоогийн бүлэг”-т хариу өглөө

Мягмар гарагт өндөрлөсөн "Долоогийн бүлгийн" дээд хэмжээний уулзалтын үеэр Пхеньян удаа дараа баллистик пуужин харваж байгааг удирдагчид буруутгасан. Үүний дараа Хойд Солонгос "Долоогийн бүлгийн" орнуудад хариу мэдэгдэл хийлээ.

Тэрбээр мэдэгдэлдээ "Долоогийн бүлгийг" АНУ, Япон зэрэг ашиг сонирхлын жижиг бүлэг гэж нэрлээд, дэлхийн хамгийн том цөмийн гүрэн, олон улсын энх тайвныг сүйтгэгч АНУ-ын аюулаас Хойд Солонгос тусгаар тогтнолоо хамгаалах эрхтэй гэдгийг онцолжээ.

Хойд Солонгос “Долоогийн бүлэг”-т хариу өглөө

3 Оросын арми Мариуполь хотод сэргээн босголтын ажлыг эхлүүлжээ

Оросын арми Украины Мариуполь хотод орон сууц барьж эхэлжээ. Баасан гарагт Мариуполь хотын захад барилгын ажил хийгдэж байгааг "Ассошиэйтед Пресс" агентлаг дүрсжүүлж мэдээлсэн.

Барилгын ажлыг Оросын цэргийн барилгын компани хариуцаж байна. Компанийн төлөөлөгч ирээдүйн оршин суугчдад санал болгож байгаа барилга байгууламжийг харуулсан жишээ орон сууцыг танилцуулжээ.

Оросын арми Мариуполь хотод сэргээн босголтын ажлыг эхлүүлжээ

4 АНУ Украинд 820 сая ам.долларын зэвсгийн тусламж үзүүлнэ

АНУ-ын Батлан хамгаалах яам Украинд аюулгүй байдлын нэмэлт тусламж болгон 820 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэж мэдэгдлээ.

Тусламжийн багцад “НАСАМС” гэгддэг үндэсний дэвшилтэт "газар-агаар" пуужингийн систем, өндөр хөдөлгөөнт артиллерийн пуужингийн систем зэрэг зэвсэг багтаж байна.

Хоёрдугаар сарын сүүлчээр ОХУ-ын цэргийн дайралт эхэлснээс хойш АНУ Украинд аюулгүй байдлын чиглэлээр ойролцоогоор 6.9 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн тухай Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

АНУ Украинд 820 сая ам.долларын зэвсгийн тусламж үзүүлнэ

5 Франц, Австрали улс харилцаагаа сайжруулахад хүчин чармайлт гаргана

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон баасан гарагт Австралийн шинээр сонгогдсон Ерөнхий сайд Энтони Албанезийг Парис хотод угтан авч, уулзжээ. Тэд энэ үеэр хоёр улсын харилцаа “шинэ бүлэгт” шилжиж байгааг цохон тэмдэглэжээ.

Уулзалтын дараа Ерөнхий сайд Энтони Албанез сэтгүүлчдэд өгсөн мэдэгдлийн үеэр Австрали, Францтай харилцах харилцаа чухал. Цаашид итгэлцэл, хүндэтгэл, үнэнч шударга байдлыг хамгаалж харилцаагаа үргэлжлүүлэх болно гэж мэдэгдэв.

Франц, Австрали улс харилцаагаа сайжруулахад хүчин чармайлт гаргана

6 БНЭУ нэг удаагийн хэрэглээний 19 төрлийн гялгар уут, хуванцар бүтээгдэхүүнийг хориглолоо

1.4 тэрбум хүн амтай Энэтхэг улс хог хаягдлыг бууруулах урт хугацааны төлөвлөгөөний хүрээнд нэг удаагийн хэрэглээний гялгар уут, хуванцар бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглож байна. Эхний ээлжид өргөн хэрэглэгддэггүй ч хог хаягдал болдог 19 төрлийн хуванцар эд зүйлийг тогтоож, үйлдвэрлэх, импортлох, нөөцлөх, түгээх, худалдан борлуулахыг хоригложээ. Эдгээрт нэг удаагийн хэрэглээний хуванцар аяга, зайрмагийн савх зэрэг багтсан байна.

БНЭУ нэг удаагийн хэрэглээний 19 төрлийн гялгар уут, хуванцар бүтээгдэхүүнийг хориглолоо

7 Дэлхийн аялал жуулчлал аажмаар сэргэж байна

3.5 их наяд америк доллар эргэлддэг дэлхийн аялал жуулчлалын салбар Ковид-19 цар тахлын үед 2 их наяд америк долларын алдагдал хүлээсэн. Энэ нь дэлхийн 10 хүн тутмын нэг нь ажилладаг аялал жуулчлалын салбарт хүнд цохилт болсон. Гэхдээ вакцинжуулалтын үр дүнд улс орнууд цар тахлын хорио, хязгаарлалтаа сулруулснаар аялал жуулчлал эргээд сэргэж байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр 2022 оны эхний улиралд жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс гурав дахин буюу 182 хувиар өссөн байна.

Дэлхийн аялал жуулчлал аажмаар сэргэж байна

8 Индонез улс ОХУ-ыг “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урилаа

Энэ онд “Хорийн бүлэг”-ийг даргалж байгаа Индонези улсын Ерөнхийлөгч Жоко Видодо Москва хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзалт хийжээ. Өрнөдийн орнууд Украинд хийж байгаа дайнтай холбогдуулж, ирэх 11 дүгээр сард Индонезийн Бали аралд болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаас ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг хасахыг шаардаж байгаа юм. Харин Индонезийн Ерөнхийлөгч Москвад хийсэн айлчлалынхаа үеэр ОХУ-ыг “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьжээ. Энэ мэдээллийг Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталсан байна.

Индонез улс ОХУ-ыг “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урилаа

9 Ши Жиньпин: Нэг улс хоёр систем зарчмыг урт хугацаанд үргэлжлүүлнэ

Хонгконг Британийн колониос гарч БНХАУ-ын мэдэлд эргэн ирснээс хойш 25 жил өнгөрч байна. Ойн хүрээнд Хятадын дарга Ши Жиньпин 2017 оноос хойш анх удаа Хонгконгд айлчилж, Хонгконгийн шинээр томилогдсон Ерөнхий захирагчийн тангараг өргөх ёслолд оролцлоо. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонгконгд баримталсан Нэг улс хоёр систем зарчим Хонгконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал, Хятадын тулгуур ашиг сонирхлыг хамгаалахад үүргээ гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрч, энэ бодлогыг цаашид урт хугацаанд үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Ши Жиньпин: Нэг улс хоёр систем зарчмыг урт хугацаанд үргэлжлүүлнэ

10 Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдэд хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг Хонгконг тэргүүлэв

Дэлхийн 400 гаруй хотын өргөн хэрэглээний 200 бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулсан шинэ судалгаагаар хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдэд хамгийн өндөр өртөгтэй 50 хотын жагсаалтыг Хонгконг тэргүүллээ.

2022 оны мерсерийн амьжиргааны өртгийн харьцуулсан энэхүү судалгаагаар Хонгконгийн араас Европын хотууд эрэмбэлэгдсэн байна. Тухайлбал Швейцарын дөрвөн хот Хонгконгийн араас 2-5 байрт бичигдсэн байна.

Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдэд хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг Хонгконг тэргүүлэв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()