Дэлхийн хамгийн аюултай зэвсгүүд

Дэлхий дээр ууртай эмэгтэйгээс илүү аймшигтай зүйл байдаг гэвэл та итгэх үү? Мэдээж энэ нь үхлийн аюул дагуулсан галт зэвсгүүд юм. Тус жагсаалтад дэлхийн хамгийн хүчтэй төдийгүй олон хүний аминд хүрч мэдэх аймшигт зэвсгүүд багтсан аж. Ингээд дэлхийн хамгийн аюултай зэвсгүүдтэй танилцъя. 

Дэлхийн хамгийн аюултай зэвсгүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 AC-130 онгоц

Тус хүчирхэг байлдааны дайрагч онгоц нь АНУ-ын агаарын хүчинд ашиглагддаг. Энэ нь маш олон дайн тулаанд оролцож агаарын даалгавар гүйцэтгэж байсан билээ. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас үл хамааран, ажиллагаагаа амжилттай явуулдаг байна. Байгаа онох тал дээр тун ч чадварлаг бөгөөд олон зэрэг бууддаг аж. 

AC-130 онгоц

2 Хөнгөн пулёмот ( Lightweight Machine Gun)

Жингийн хувьд тун хөнгөн бөгөөд маш хурдтай бууддаг аж. Тиймээс гал алдах аюул өндөртэй боловч ашиглаж байгаа хүндээ хөнөөл багатай. Сум нь нэлээдгүй хүчтэй тул гал түймэр гаргаж ч мэднэ. 

Хөнгөн пулёмот ( Lightweight Machine Gun)

3 Гал шидэгч

Энэ нь яг л усан буу шиг галаар шүршдэг аймшигт зэвсэг юм. Дэлхийн нэг болон хоёрдугаар дайнд ашиглагдаж, олон мянган хүний алтан аминд хүрч байсан бөгөөд өдгөө ч ашиглагдсан хэвээр байгаа билээ. Хэрэглэж байгаа хүндээ ч мөн аюул учруулж болзошгүй байна.

Гал шидэгч

4 DSR-50 мэргэн буудагч

Тус загварын мэргэн бууны сум нь маш хүчтэй тул буудаж байхдаа огтхон ч хөдөлж болохгүй. Мөн энэ нь жингийн хувьд хөнгөн, өргөн болоод богино хэмжээтэй. Үнийн тухайд 25,000 доллар орчим байна. 

DSR-50 мэргэн буудагч

5 Ака-47

1947 онд Зөвлөлт Оросууд тус бууг зохион бүтээж, ашиглаж байжээ. Үйлдвэрлэхэд хямд, ашиглахад хялбар. Өдгөө үүнийг дэлхий нийтээр хамгийн ихээр хэрэглэж байгаа бөгөөд хөнгөн авсаархан, найдвартай төдийгүй маш энгийн бүтэцтэйгээрээ давуу талтай. 

Ака-47

6 Өтгөрүүлсэн бензинтэй бөмбөг

Тус бөмбөг дэлбэрмэгц ойр орчимд 1200 цельсийн халуунтай болж, бүхий л зүйлс шатаж, дэлбэрдэг. Анх дайнд ашиглагдахаар зохион бүтээгдэж байсан бөгөөд үүнийг ашиглан, дайснуудаа үй олноор шатааж алдаг байсан аж. 

Өтгөрүүлсэн бензинтэй бөмбөг

7 Assault Rifle (F2000)

Энэ нь дэлхийн хамгийн аюултай бүрэн автомат буу юм. 2001 онд анх Абу Даби хотод зохион бүтээгдэж байсан. Мөн маш хөнгөн бөгөөд барихад тун эвтэйхэн. 500 метрийн байг алдалгүй буудах төдийгүй сум нь маш хүчтэй аж. 

Assault Rifle (F2000)

8 Таранис (Taranis)

Хараахан худалдаанд гараагүй байгаа зэвсэг юм. Үнэ нь 336 сая доллар бөгөөд хурд хүч сайтайн дээр радарт ажиглагдаж, илэрдэггүй давуу талтай. Судлаачид болон зохион бүтээгчид үүний хор хөнөөлийг ам уралдан ярьж байгаа бөгөөд дайн тулаанд хамгаас чухал үүргийг гүйцэтгэдэг аж.

Таранис (Taranis)

9 Дэвшилтэт их буу (XM307)

Машин, усан онгоц, нисдэг тэрэг болон хүн, амьтдыг тэр дор нь устгах чадалтай. Минутанд 260 удаа бууддаг бөгөөд нэг буудлагаар олон хүний аминд хүрэх аж. 2000 метрийн цаана байрлах байг устгах төдийгүй 2 хүн үүнийг удирдан ажиллуулах юм. 

Дэвшилтэт их буу (XM307)

10 F-22 сөнөөгч онгоц

Тус онгоц нь хос хөдөлгүүртэй бөгөөд сөнөөгч онгоцын 5 дахь үе аж. Энэ нь газар, агаарт дайралт хийх чадалтай билээ. Удахгүй энэ нь шинэчлэгдэн дайснуудын байрлалыг тогтоож, бөмбөг шиддэг болох юм. 

F-22 сөнөөгч онгоц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()