1
Жижиг хээ угалз
Махлаг бүсгүйчүүдийг том хээтэй хувцас өмсөхөөс татгалзах хэрэгтэй гэсэн буруу ойлголт их тархсан байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэ тийм биш. Мэдээж аварга том цэцэгтэй эсвэл том вандуй хээтэй хувцас өмсөх нь махлаг төдийгүй туранхай бүсгүйчүүдийг ч төдийлөн чимэглэхгүй.
Ерөнхийдөө том хээ угалз нь илүүдэл жинг тодотгож өгдөг ч, хэт жижиг хээ угалз мөн л байгаагаас нь илүү махлаг харагдуулдаг. Тиймээс "color block" зурагтай эсвэл геометрийн хэлбэр дүрстэй хувцас сонгох нь зүйтэй. Хурц тод өнгийн хээ угалзтай гэхээсээ илүү даруухан өнгөтэй байсан нь илүү зүгээр.
2
Сул загвар
Өөрийн төгс бус галбирыг нуухын тулд махлаг бүсгүйчүүд ихэнхдээ сул загварын хувцсыг өмсөхийг илүүд үздэг. Гэхдээ сул хувцсан доор өөрийн галбирыг нуух нь тийм ч зөв сонголт биш.
Та сул хувцасны доор өөрийн гэдэс, ташааг нуугаад зогсохгүй байгаа жин дээр тань хэдэн кг нэмэгдэж харагдана. Хэрвээ том хувцсан дотроо галбиргүй “толбо” мэт харагдахыг хүсэхгүй байвал сул загвартай хувцсыг ор тас мартаж, бэлхүүс хэсгээ тодотгож өгөөрэй.
3
Богино өмд
Хэдийгээр богино загвартай өмд охид, бүсгүйчүүдийн тренд байж болох ч махлаг бүсгүйчүүдэд тохирохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Өргөн, өвдөгний тал хүрсэн эсвэл шагай хүрээгүй өмд нь таны жин дээр бусдын анхаарлыг илүү их татна.
Харин бариу богино өмд нь ташааг том харагдуулахаас гадна хөлийг галбиргүй бүдүүн харагдуулна. Энэ тохиолдолд та өөрийн галбирыг засаж чадах нь юу л бол.
4
Том нэхмэлтэй хувцас
Махлаг бүсгүйчүүдийн хувцас сонголт дээр гаргадаг бас нэг том алдаа бол том нэхмэлтэй хувцас сонгох явдал юм. Том нэхмэл, том хээ угалз, том размертай хувцас бол тэдний сонголт огт биш. Энэ төрлийн хувцсыг өмссөн тохиолдолд та нүсэр харагдана. Тиймээс зөөлөн ноос, ноолууран, жижиг нэхмэлтэй хувцас сонгоорой.
5
Олон хуниастай хувцас
Олон хуниас, нугалаатай хувцас нь таны байгаа жин дээр жин нэмэгдүүлж харагдуулдаг. Тиймээс энэ төрлийн хувцаснаас татгалзах шаардлагатай. Дээгүүрээ хуниас ихтэй зах нь таны цээжийг илүү том харагдуулж, галбирыг алдагдуулна. Харин хуниас ихтэй банзал таны гэдэсний төгс бус байдлыг тодотгодог. Тиймээс “Питер Пэн” зах, туузан зангиаг сонгох нь бүх төрлийн галбиртай бүсгүйчүүдэд тохирно.
6
Махлаг бүсгүйчүүдэд зориулсан зөв хувцаслалтын загварууд
7
8
9
10
11
12
Хувцасны мэргэжилтний зөвлөгөө
Өөрийн төгс загварын хэв маягийг олохын тулд эхний ээлжид алдаа гаргах нь хэвийн зүйл. Олон зүйлийг туршиж байж өөрийн гэсэн хэв маягтай болно. Энэ нь зөвхөн хувцаслалтад төдийгүй амьдралын алхам бүрд хамааралтай зүйл.
Загвар зохион бүтээгчид, стилистүүд танд юу ч гэж зөвлөсөн шийдвэрийг зөвхөн та өөрөө л гаргана. Би туршилт хийж өөрийн хэв маягийг тодорхойлохыг илүүд эрмэлздэг. Бусад хүмүүст тохиромжгүй хувцас танд гайхалтай зохиж болно шүү дээ.