Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа

Бид бүгд л ижилхэн хүн боловч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гадаад төрх, үзэл бодол, хийж байгаа үйлдэл зэргүүд нь хоорондоо эрс тэс ялгаатай байдаг. Гагцхүү эдгээр тэс өөр хоёр хүн нь нэгдэн, нэг бүтэн болж биенээ цуцашгүй хайраар хайрлаж, амьдралыг хамтдаа туулан, хэзээ ч хагарч, бутаршгүй хана хэрэм болон хувирдаг аж. Ингээд та бүхэндээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгааг танилцуулъя. 

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эвшээх

Эрчүүд ихэвчлэн хээгүй хүмүүс байдаг тул томоо гэгч нь ангайгаад л сууж байдаг бөгөөд барагтай л бол амаа таглана гэж үгүй. Харин бүсгүйчүүд санаа нь зовсон байдалтай ичэнгүйрэн эвшээнэ. Мэдээж ингэхдээ олны нүднээс нуугдаж, ам хамраа дардаг.

Эвшээх

2 Суухдаа

Бүсгүйчүүд бардам, ялдам тул байнга л хөлөө ачин, хамгийн дур булаам харагдахуйц байрлалыг эзэлдэг билээ. Харин тэдний эсрэг хүйстнүүд зүгээр л өөрт хамгийн тухлаг байдлаар лаглайн суудаг аж. 

Суухдаа

3 Харахдаа

Хүн бүрийн хараа өөр боловч эмэгтэйчүүд ямарваа зүйлсийг нарийвчлан харах авьяастай аж. Харин эрчүүдийн тухайд аливаа зүйлсийг харах тал дээр асуудалтай бөгөөд бүх зүйлсийг эрж хайхад эхнэрийнх нь тусламж маш их хэрэг болдог байна. 

Харахдаа

4 Халадаа бүслэх

Бүсгүй хүмүүс ямагт л ганган хээнцэр, дэгжин байсаар ирсэн билээ. Тиймдээ ч ямар ч үед өөрсдийн имижийг алдалгүй хадгалдаг бол эрчүүд л зүгээр чөлөөтэй байхыг эрмэлзэн халаадаа бүсэлсэн болоод л орхичихдог юм. 

Халадаа бүслэх

5 Асуудлаас ангижрих

Асуудал тулгарахад бүсгүйчүүд ихэвчлэн найзууд, ойр дотны хүмүүстэй бүх зүйлсийг ярьж тайтгардаг юм. Харин эрчүүд зүгээр зурагтаар дуртай нэвтрүүлгээ үзэхэд л хангалттай байдаг аж. 

Асуудлаас ангижрих

6 Бөмбөг шидэх

Бурхан цаанаасаа л эрчүүдэд илүү их хүч чадал хайрлачихсан тул тэд спортоор бүсгүйчүүдээс ямагт илүү гардаг байна. 

Бөмбөг шидэх

7 Баярлах

Бүсгүйчүүд сэтгэл нь хөдөлсөн үедээ бүжиглэж, эсвэл зүгээр л уйлж орхидог юм. Харин эрчүүд үнэхээр гайхалтай, зүрхийг огшоосон зүйл тохиолдвол биеэ хянаж чадахаа больж, юу ч хийхээс буцахгүй болдог ажээ. 

Баярлах

8 Цамцаа тайлах

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс цамцаа тайлахдаа хоёр өөр янзаар тайлдаг байна. Эмэгтэй хүмүүс доороос дээш чиглэлд тун ч халуухан байдлаар тайлдаг бол эрчүүд дээрээс нь татаж, тайлдаг байх юм. 

Цамцаа тайлах

9 Юм хайх

Дээр дурдсанчлан эрчүүд барагтай л юмыг ажиглан харах тал дээр асуудалтай байдгаас гадна эргүүлэн санах, удирдлагаа хаана тавьсан зэргээ олох гэж олон цаг болно гээч. Харин бүсгүйчүүд ямагт эмх цэгцтэй хаана юу байгааг мэддэг тул хормын төдийд л бүх асуудлыг шийдвэрлэнэ. 

Юм хайх

10 Сонсох

Эрчүүд эхнэр, ээжийнхээ үглээ, хүүхдийнхээ уйлахыг сонсох маш дургүй. Хэрэв зурагтаар дуртай нэвтрүүлэг, хөлбөмбөг нь гарч байвал зүгээр л чихээ бөглөж ч мэднэ. Харин бүсгүйчүүд тэднээс эсрэгээрээ бүгдийг сонсохыг, мэдэхийг хүсдэг байна.

Сонсох

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()