1
Пүрш
Тэнгисийн цэргийн инженер Ричард Жонс байлдааны хөлөг онгоцны хүчийг хянах метр бүтээхээр оролдож байх үедээ пүршийг зохион бүтээжээ. Жонс таталтын ороомгууд дээр ажиллаж байхад нэг нь газар унасан байна. Газар унасан нь байрандаа тогтолгүй ийш тийш ойсоор байжээ, ингэж бидний мэдэх пүрш үүссэн байна.
2
Пенициллин
Эрдэмтэн Сер Александр Флемин олон өвчнийг анагаагч “шидэт эм” гаргаж авахаар ажиллаж байжээ. Оролдлого нь бүтэлгүйтэж цаашид үргэлжлүүлэхээ больсны дараа л хайж байснаа олсон байдаг.
Флемин оролдлого хийж байхдаа ашиглаж байгаад хаясан хөгцтэй Петрийн аяган дахь хөгц зарим хэсгээрээ арилсныг анзаарчээ. Хөгцийг дангаар нь ургуулахад эргэн тойрны бактери устгагч хүчтэй антибиотик пенциллин дотроо агуулдаг болохыг нээсэн аж.
3
Шоколадны хэлтэрхийтэй жигнэмэг
"Толл Хаус Инн" компанийн захирал Руф Вейкфийлд шоколадтай жигнэмэг хийх гэж байх үед орцонд шаардагдах шоколадны хэмжээ хүрэлцэхгүй болжээ. Ингээд гэртээ байсан шоколадыг жижиглэн буталж дотор нь хийсэн байна. Тэрээр жигнэмэг болох явцад шоколад хайлж энгийн шоколадтай жигнэмэг болно гэж бодсон ч хүссэнээр нь хайлалгүй жижиг хэлтэрхийнүүд нь хэвээр үлджээ.
4
Чипс
Саратога Спрингс дэх Карей Мүүн нуурын байшингийн ахлах тогооч Жорж Крүм анх зүгээр л төмс шарах гэж байгаад өнөөгийн бидний амтархан иддэг чипс болгожээ.
Нэг өдөр шарсан төмс захиалсан үйлчлүүлэгч төмс хэтэрхий зузаан байгаад гомдоллож захиалгаа буцаасан байна. Үүнд дургүй нь хүрсэн Крүм төмсөө маш нимгэн хэрчиж, чулуу шиг хатуу болж харлатал нь шараад өгч. Хачирхалтай нь үйлчлүүлэгчид маш их таалагдаж нэмж захиалсан гэдэг.
5
Зүрхний электрон төхөөрөмж
Цахилгааны инженер Жон Хопс биеийн дулаан алдагдал дээр судалгаа хийж байхдаа биеийн дулааныг алдагдуулахгүйн тулд радио давтамж ашиглаж байв. Туршилт хийх явцдаа, бие хөрснөөс үүдэн зүрх зогсоход зохиомол сэргэлтээр дахин эхэлж байгааг анзаарчээ. Үүнийг ойлгосныхоо дараа зүрхний электрон төхөөрөмжөө бүтээсэн байна.
6
Сили Патти Резин
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр АНУ-ын Засгийн Газарт нисэх онгоцны дугуй, цэргүүдийн гутал зэрэгт ашиглагдах резин шаардлагатай байв. Ингээд Женерал Электрикийн инженер Жеймс Врайт тухайн үед олдоц ихтэй байсан силикон ашиглан резин орлуулагч гаргаж авахаар оролдож эхэлжээ. Туршилтын үеэр, Врайт силикон тосон дээр борын хүчил нэмжээ. Үр дүнд нь хэлбэр дүрсгүй, буцаж ойдог зүйл бий болсон. Өнөөдөр үүнийг ашиглах яг хэрэгцээтэй зүйл байхгүй ч зугаатай тоглоом болсон билээ.
7
Богино долгионы зуух
Рейтон корпорацийн инженер Перси Спенсер шинэ вакум хоолойн радартай холбоотой судалгааны төсөл дээр ажиллаж байж. Тэрээр туршилтын үеэр халаасанд нь байсан чихэр хайлж байгааг анзаарсны дараа төхөөрөмжид эрдэнэшиш хийхэд попкорн болж байв. Ингэж өөрт нь шинэ нээлт хийх төхөөрөмж байгааг мэдсэн байна.
8
Сахар орлуулагч
Жон Хопкинс Их Сургуулийн судлаач Константин Фаалберг о-толюне сулфамитын исэлдлийг судалж байжээ. Сонирхолтой нь тэрээр ажлынхаа явцад гараа угаахаа мартсанаас уг нээлтээ хийсэн байна. Лабораторит ажиллаж байхдаа гар дээрээ дусаасан химийн бодисноос болж идэж байсан талх нь чихэрлэг амттай болсон байв. Судлаач нэн даруй патентаа авч, бүтээгдэхүүнээ олноор үйлдвэрлэжээ.
9
Салют
Нэр нь үл мэдэгдэх Хятадын нэгэн тогооч хоол хийж байхдаа 2000 жилийн өмнө гал тогоонд түгээмэл ашиглагддаг байсан нүүрс, хүхэр, шүү зэргийг санамсаргүйгээр хольжээ. Уг хольцоо хулсан хоолойд чигжиж хийхэд (яах гэж тогооч ийм юм хийснийг хэн ч мэдэхгүй) дэлбэрсэн гэдэг.
10
Эрдэнэшишийн ширхэг
Келлог ах дүүс хэмээгддэг Жон ба Вилл үр тариа буцалгаж байснаа мартаад хэдэн өдрийн турш тэр чигт нь үлдээчихсэн байж. Гэнэт үүнийгээ санаад очиж үзтэл хөгц үүссэн байсан ч бүтээгдэхүүн нь өөрөө хуурай, хатуу хэлбэрт орсон байв. Тэд туршилт хийн хөгцтэй хэсгийг нь хаяад түүнээс эрдэнэшишийн ширхэг буюу хатуу хэлтэрхийнүүдийг гарган авчээ.
11
LSD-ийг эмийн шугамаар гаргаж авав
Химич Алберт Хофман Швейцарийн Базел дахь лаборатортоо лизергийн хүчил судалж байв. Бүтцийг нь судлах явцдаа Хофман санаандгүй LSD-нээсээ залгиснаар түүхэн дэх анхны хэрэглэгч болсон юм.
12
Өнгөт принтер
Канон компанийн нэгэн инженер халуун төмрөө балан дээрээ санамсаргүй тавьсанд хэдхэн хормын дараа доторх бал нь урссан байна. Үүн дээр үндэслэж өнгөт принтерийг зохиожээ.
13
Рентген туяа
Эксцентрик физикч Вилхем Рентген Электрон цацрагийн хоолойны бүтцийг судалж байжээ. Лабораторийн төхөөрөмж гэрэл нэвтэрдэггүй тагтай байсан ч хоолойнд гэрэл өгөхөд флюресцент цааснууд гэрэлтэж байгааг анзаарчээ. Ийнхүү өнөөгийн рентген төхөөрөмжийн санаа үүсжээ.
14
Наадаг цаас
3М Лабораторийн судлаач Спенсер Силвер маш сайн наалддаг цавуу гаргаж авахаар ажиллаж байж. Тухайн үед түүний бүтээсэн цавуу өмнөхөөсөө ч муу болсон байна. Энэ нь ямар нэг зүйл дээр наалддаг ч хуулж авахад хялбар төдийгүй наалдсан зүйл дээрээ ямар ч толбо үүсгэхгүй байж. Хэдэн жилийн дараа хамтран ажиллагч нь өөрийн найрал дууны номын хэсгээ тэмдэглэхийн тулд жижиг цаасан дээр нөгөө цавуунаас түрхэж тэмдэглэгээ хийснээс анхны наадаг стикерийн санаа гарсан байна.