Тарагийн хэлснээр тэрээр өмнө нь “чихрийн мангас” байжээ. “Би чихэрт ухаангүй дуртай нэгэн байлаа. Өдөрт 7-11 ширхэг модон чихэр идэх энүүхэнд. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам чихэр миний биед хэрхэн нөлөөлдгийг бодож эхэлсэн. Чихрийн агуулга өндөр байх тусам түүнийг дахин идэх хүсэл төрүүлж, өөрийгөө удирдах чадваргүй болж байгаагаа мэдэрсэн” хэмээн 25 настай босс ярьж байна.
Дөрвөн жилийн өмнө түүнд нэгэн хачин зүйл мэдрэгдэж эхэлжээ. Тэрээр чихэр идсэн ч аз жаргалтай болохгүй эрүүл мэнд нь улам дордож буйг анзаарчээ. Ингээд Тара чихэр идэхээ шууд зогсоосон байна. Ийнхүү чихэрнээс холдоход яг л цэвэр агаарт гарсан мэт таатай байсан ч амттан идэх хүсэл нууц хэвээр түүнийг дагасаар байв. Энэ санаа нь түүнийг өөртөө зориулан чихрийн агууламж багатай амттан бүтээх анхны алхам байсан. Канадын Ванкувер дэх гэртээ гал тогоондоо яг л өөрийнх нь хүссэн тэр амттан бүтсэн билээ.
2015 оны зун энэ хүслээ зүгээр л ингээд орхих биш хүмүүсийн эрүүл мэндэд тустай амттан бүтээх, мөрөөдлөө бизнес болгохоор зориг шулуудав. Хэд хэдэн удаагийн амталгаа ч явуулжээ. Колумбын их сургуулийн уран зургийн ангийн гуравдугаар дамжааны оюутан байсан болохоор ч тэр үү түүнд бизнесээ хөрсөн дээр буулгах хүсэл улам бүр оргилж байв.
Дөнгөж 21 удаагийн зээлийн түүх үүсгэсэн түүнд бизнесээ эхлэх хангалттай хөрөнгө зургаан жилийн өмнө авсан Хонда машинаас өөр байсангүй. Гэсэн ч тэр гар хумхилгүй зүтгэсээр нэг л мэдэхэд 105 мянган канад доллар босгож чадсан байв.
Харин өнөөдөр Ванкувер дэх түүний “Smart Sweets” компанийг энэ оны орлого хэдийнээ 50 сая канад доллар буюу 40 сая ам.доллар даваад байна. Канад болон АНУ-д чихрийн бага агууламжтай амттаны эрэлт хурдтай өсөж байгаа нь Тарагийн амжилтад бүр ч их хамаатай аж.