Татсан тамхины иш их хэмжээний хорт бодис ялгаруулдаг

Тамхи татах нь тухайн хүндээ төдийгүй түүний ойр орчинд байгаа хүмүүст ч хортой гэдгийг бүгд  мэднэ. Тэгвэл саяхны судалгаагаар асаасан тамхийг унтраасны дараа иш нь хэдэн хоногийн турш хортой бодис ялгаруулсаар байдаг гэдгийг тогтоосон байна.

Татсан тамхины иш их хэмжээний хорт бодис ялгаруулдаг

Татаж буй тамхины ялгаруулдаг никотины 14%-тай тэнцэх хэмжээний никитоныг тамхины иш ялгаруулсаар байдаг аж. Тамхины ишний ялгаруулах хорт бодис, химийн нэгдлийн хэмжээ, түүний орчин тойронд тархах байдлыг судлахын тулд АНУ-ын эрдэмтэд 2100 ширхэг асаагаад унтраасан тамхийг үл зэврэх гангаар хийсэн саванд хийж (тусгай роботоор нэг тамхийг 6 удаа соруулж) үзжээ. Энэ савны тусламжтайгаар өрөөний температур, чийгшил, агаарын солилцоо зэрэг нөхцөл байдлыг янз бүрээр тохируулж үзсэн байна. Туршилт хийсэн багийнхан нийт 8 төрлийн химийн бодисын ялгаралд гол анхаарлаа хандуулсан нь фурфурол, cтирол, этилбензол, циклопентадиен, лимонен, нафталин, триацетин болон никотин байв. Эдгээр бодисын 4 нь АНУ-ын Эм тариа, хүнсний ариун цэврийн хяналтын алба (FDA )-ны гаргасан хүний эрүүл мэндэд аюултай бодисын жагсаалтад багтдаг байна.

Туршилтын явцад агаарын хэмийг Цельсийн 20-30 хэм хүртэл өөрчилж, чийгшил, агаарын солилцоог мөн өөрчлөх замаар хорт бодис ялгаруулах хэмжээг судлахад агаарын хэм хэдий чинээ өндөр байна, хорт бодис ялгарах хэмжээ төдий хэмжээгээр нэмэгддэг болохыг  эхэлж тогтоосон бөгөөд чийгшил ч бас их нөлөөтэй байсан гэнэ. Агаарын харьцангуй чийгшил 50%-иас их байхад тамхи татах үед ялгардаг 8 бодисын 7 нь агаарын харьцангуй чийгшил 25%-тай тэнцүү байх үеэс хоёр дахин их хэмжээгээр ялгарч байв.

Өөрөөр хэлбэл үнсний саванд унтрааж орхисон тамхины хүн хордуулах хэмжээ нь урьд өмнө бодож байснаас хамаагүй илүү байгааг илрүүлсэн юм.

“Тамхи асаагаад унтрааснаас хойших 5 хоногийн туршид тамхины ишнээс ялгарах никотины хэмжээ нь яг тамхи татаж байгаа үеийн ялгарах никотины хэмжээтэй ойролцоо байх ба өрөөний агаарын хэм ихсэх тусам энэ хэмжээ нэмэгдэнэ гэж  АНУ-ын Стандарт Технологийн Үндэсний Институтийн судлаач Дастин Поппендик хэлжээ.”

Тамхи татах үед хүний уушги руу орох утаа болон асаалттай үеийн ялгарах утаа нь хэдийгээр адилхан бүтэцтэй боловч энэ химийн нэгдлийн пропорц нь хоорондоо харилцан адилгүй байдаг байна. Жишээ нь асаатай тамхины ялгаруулах утаанд байх никотины хэмжээ уушгинд ороод гарсан утааны никотиноос хоёр дахин их байдаг гэнэ. Энэ тоонууд үнэхээр гайхал төрүүлсэн бөгөөд тамхины ишийг битүү сав болон автомашинд орхивол маш аюултай нөхцөл байдал бий болох нь. Хүн машин дотроо хүүхэд байхад тамхи татахгүй байж үүнийгээ тамхи татдаггүй хүмүүсийг хамгаалж байгаа гэж боддог.

Гэтэл таны машины үнсний сав тамхины ишээр дүүрсэн бол эдгээрийн ялгаруулах хорт бодисын хэмжээ нь хүүхдүүдийн хажууд тамхи асаан татахаас бараг ялгаагүй гэсэн үг юм хэмээн Поппендик анхааруулжээ. Эрдэмтэд өнөө цагт ихэвчлэн  идэвхтэй болон идэвхгүй тамхи таталтын үеийн (тамхи татах хүн болон тамхи татаж байгаа хүний хажууд байгаа хүн) хүний эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөөг судалдаг болж. Гэтэл тамхи татсанаас үүсэн химийн нэгдэл гэрийн тавилга болон бусад эд зүйлс, автомашины дотор шингэн үлддэг талаар одоо хүртэл анхаарах нь бага хэвээр байна.

Судалгааны явцад судлаачид маань нэг л төрлийн тамхи ашиглан туршилт хийсэн ба хэрвээ энэ туршилтын явцад тогтоосон мэдээлэл үнэн бол тамхины хор хөнөөлийн тухай бид ихээхэн дутуу мэдлэгтэй байсан бололтой.

Шинжээчдийн үзэж байгаагаар дэлхий даяар жилд 5 их наяд тамхины иш бий болдог бөгөөд тэдний ихэнх нь бүрэн унтардаггүй, эсвэл гүйцэд устгалд ордоггүй байна. Энэ нь эргээд агаарт асар их хортой бодис ялгарах эх үүсвэр болж байгаа билээ.

Энэ судалгааны үр дүнгийн талаар International Journal of Indoor Environment and Health болон  Science of the Total Environment хэвлэлүүд дээр нийтлэл тавигдсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()