Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.23

2022-06-23, 09:09
1,430

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хятад улс олон нийтийн сүлжээнд нийтлэгдэх сэтгэгдэл бүрийг хянах систем нэвтрүүлэхээр төлөвлөж байна, “Tesla” ажилтнуудынхаа 10 орчим хувийг цомхотгоно, Цементийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 20 жилийн дотор хоёр дахин нэмэгджээ мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.23
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Финланд улс Оросын довтолгоонд 1940-өөд оноос хойш бэлтгэсэн хэмээн тус орны батлан хамгаалахын сайд мэдэгдэв

Финланд улс Оросын довтолгоонд 1940-өөд оноос хойш бэлтгэсэн хэмээн тус орны батлан хамгаалахын сайд мэдэгдэв

2 Хятад улс олон нийтийн сүлжээнд нийтлэгдэх сэтгэгдэл бүрийг хянах систем нэвтрүүлэхээр төлөвлөж байна

Хятад улс олон нийтийн сүлжээнд нийтлэгдэх сэтгэгдэл бүрийг хянах систем нэвтрүүлэхээр төлөвлөж байна

3 Цементийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 20 жилийн дотор хоёр дахин нэмэгджээ

Цементийн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 20 жилийн дотор хоёр дахин нэмэгджээ

4 АНУ-ын Төрийн департамент Литва руу хийсэн довтолгоо нь АНУ руу дайрч байгаатай адил хэмээн анхааруулав

АНУ-ын Төрийн департамент Литва руу хийсэн довтолгоо нь АНУ руу дайрч байгаатай адил хэмээн анхааруулав

5 Францын шүхэрчид Эстонид цэргийн сургуулилт хийж байна

Францын шүхэрчид Эстонид цэргийн сургуулилт хийж байна

6 Европын холбоо Оросыг байгалийн хийгээ бүрэн таслах үед бэлэн байхыг гишүүн орнууддаа уриалав

Европын холбоо Оросыг байгалийн хийгээ бүрэн таслах үед бэлэн байхыг гишүүн орнууддаа уриалав

7 Илон Маск: АНУ ойрын хугацаанд эдийн засгийн уналтад орж болзошгүй

“Tesla” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск, эдийн засагч Нуриэль Рубини болон “Goldman Sachs”-ийн шинжээчид АНУ ойрын хугацаанд эдийн засгийн уналтад орж болзошгүй байгааг анхаарууллаа.

Илон Маск: АНУ ойрын хугацаанд эдийн засгийн уналтад орж болзошгүй

8 “Tesla” ажилтнуудынхаа 10 орчим хувийг цомхотгоно

“Tesla” компани ирэх гурван сарын хугацаанд байнгын ажилтнуудынхаа 10 орчим хувийг цомхотгохоо мэдэгдлээ.

Ингэснээр нийт ажиллах хүч нь 3.5 хувиар буурч байгаа талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск онцолж байна. Илон Маск Катарын Эдийн засгийн форум дээр “Bloomberg”-ийн сэтгүүлчтэй ярилцах үедээ үндсэн албан хаагчид нь сүүлийн нэг жилд хурдацтай өссөн гэжээ. “Tesla” компани нийт 100 мянга орчим ажилтантай юм байна.

“Tesla” ажилтнуудынхаа 10 орчим хувийг цомхотгоно

9 ХБНГУ-ын зохицуулах байгууллага “Google Map”-ийг монополын хэргээр шалгаж эхлэв

“Google Map”-ийг монопол тогтоосон гэх шалтгаанаар ХБНГУ-ын зохицуулах байгууллага шалгаж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал: аппликейшн хөгжүүлэгчид ижил үйлчилгээ үзүүлэгч бусад платформыг ашиглах сонголтыг хязгаарласан гэж үзсэн байна.

ХБНГУ-ын зохицуулах байгууллага “Google Map”-ийг монополын хэргээр шалгаж эхлэв

10 ОХУ Литвад анхааруулга өгөв

Литва улс ОХУ руу төмөр замаар транзит тээвэр хийхийг хоригложээ. Москва энэ үйлдлийнх нь хариуд Литвад хатуу анхааруулга өгсөн байна. Армийн өндөр албан тушаалтан Николай Патрушев энэ асуудлаар хийсэн мэдэгдэлдээ “Дайсагнасан үйлдийнх нь хариуг заавал өгөх болно” хэмээн онцолжээ. Харин Литва улс Украин руу цэрэг оруулсантай нь холбогдуулан Европын холбооноос тавьсан хоригийг биелүүлж байна гэсэн байна. 

ОХУ Литвад анхааруулга өгөв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()