Гоо бүсгүйн тэмцээнд ялалт байгуулсныхаа дараа багагүй шүүмжлэлд өртсөн бүсгүйчүүд

“Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг яриа дэлхий даяар тархсан байдаг ч гоо сайхныг үзэх үзэл хүн бүрийн хувьд өөр байдаг. Тиймээс ч энэ нь гоо бүсгүйн тэмцээний шалгаруулалтад ихээр нөлөөлдөг болов уу. Заримдаа шүүгч нарын саналаар “Тэргүүн байр” эзэлсэн мисс бүсгүйчүүд ард иргэдийн сэтгэлд нийцээгүйн улмаас тэд их хэмжээний сөрөг сэтгэгдлүүдийг хүлээн авч, сэтгэл зүйгээрээ хямрах нь бий. Ингээд ард иргэдийн таашаалд нийцээгүй, цахим сүлжээнд ихээхэн хэл ам дагуулсан гоо бүсгүйчүүдтэй танилцацгаая. Харин та тэдэнтэй санал нэгдэж байна уу?

Гоо бүсгүйн тэмцээнд ялалт байгуулсныхаа дараа багагүй шүүмжлэлд өртсөн бүсгүйчүүд

Инна Жиркова

Тэрээр 2012 онд “Москва мисс” болсон бөгөөд гадаад төрхийг нь харахад миссийн шалгуурт тэнцэхүйц харагдаж байгаа юм. Гэвч миссийн титмийг зүүгээд удалгүй бүсгүй зурагтын нэвтрүүлэгт оролцож, үзэгчид түүний мэдлэг муутайг гайхширсан байна. Инна энгийн асуултад ч тодорхой хариулт өгч чадахгүй байсан гэнэ. Ингээд орос даяар бүсгүйг  муулж эхлэх үед Инна тэр даруй ялагчийн титмээсээ татгалзаж, дахиж энэ төрлийн тэмцээнд орохгүй гэдгээ хэлсэн аж.

Инна Жиркова

Ирина Алексеева

18 настай Ирина 2014 онд “Москва Мисс” болсон байна. Гэвч ард иргэд шүүгчдийн саналтай санал нэгдэхгүй байсан учир ялагч бүсгүйг шоглож эхэлжээ. Тэд Ирина Алексееваг алдарт хөл бөмбөгчин Александр Кокоринтай гадаад төрхөөрөө ижил хэмээн дүгнэсэн байна. Тиймээс ч зарим нь түүнийг Кокорины хамаатан учраас ялалт байгуулсан гэж үзжээ. Гэтэл үнэн хэрэгтээ Ирина болон Александр нар цусан төрлийн холбоогүй болох нь тогтоогдсон байна. Олон хүнээр муу хэлүүлсэн бүсгүй цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслийг огт ашиглахаа больсон аж.

Ирина Алексеева

Оксана Воеводина

2015 оны “Москва Мисс” гоо бүсгүйн тэмцээний ялагч Оксана үзэгчдийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртжээ. Үзэгчдийн хэлж байгаагаар бүсгүй хэт их гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн нь түүний бодит төрхийг тодорхойлох боломжийг олгоогүй гэж үзсэн байна. Харин бүсгүй энэ тал дээр ямар нэгэн хариу хэлээгүй аж. Энэхүү шүүмж хэсэг хугацааны дараа мартагдаж Оксана ялагч хэвээр үлдсэн. Тэр ч бүү хэл бүсгүй Келантаны султан Мухаммед V-тай гэрлэсэн ч удалгүй салсан байна.

Оксана Воеводина

Екатерина Лифшиц

Москвагийн гоо бүсгүйн тэмцээнд ялалт байгуулсан Екатерина Лившиц ялагчийн титмийн хамтаар бусдаас асар их шүүмж ирнэ гэж төсөөлөөгүй болов уу. Бүсгүйг гоо сайхны мэс заслын үр дүнд ийнхүү үзэсгэлэнтэй болсон хэмээн үзэгчид дүгнэсэн байна. Үүнээс гадна гоо бүсгүйн тэмцээнд хагалгаанд орсон бүсгүйчүүдийг оруулахгүй байх санал хүртэл гарчээ. Ийнхүү шүүмж сонссон бүсгүй нэлээд хугацаанд шаналсан ч эцэст нь энэ бүхнийг тоохгүй байхаар шийдсэн аж. Бүсгүйтэй холбоотой хэл ам хэсэг хугацааны дараа намжиж тэрээр гоо бүсгүйн тэмцээний шүүгчийн суудалд суух болсон бөгөөд тэмцээнд оролцогчдыг шударгаар шүүхийг хичээдэг байна.

Екатерина Лифшиц

Екатерина Нишанова

Алдартай бизнесмэн залуугийн эхнэр болох хоёр хүүхэдтэй Екатерина эхлээд төрөлх нутагтаа буюу Геленжикт гоо бүсгүйн тэмцээнд ялалт байгуулж, дараа нь 2019 онд “Оросын мисс” болсон байна.  Мэдээж, тэр орос даяар зохион байгуулагдаж буй тэмцээнд оролцохын тулд чадлаараа бэлтгэл хийсэн. Бүсгүй мэргэжлийн хүмүүсээс сургалт авч, өөрийн үзүүлбэр бүрд анхаарал хандуулж, хичээл зүтгэлийнхээ үр дүнд ялагчийн титмийг зүүсэн ч энэ нь үзэгчдэд төдийлөн таалагдаагүй бололтой. Түүнийг гоо зүйн анагаах ухаанд хэт сонирхолтой гэж шүүмжилж, нөхөр нь авлигал өгснөөр ялагч болсон гэж дүгнэх тохиолдол ч гарсан байна. Энэ бүхэнд Екатерина маш их сэтгэлээр унаж Хятадад зохион байгуулсан “Ертөнцийн Мисс” тэмцээнд орохоос татгалзжээ.

Екатерина Нишанова

Лилиана Пиньковская

Хэдийгээр Лилиана зөвхөн Одессад болсон гоо бүсгүйн тэмцээний ялагч болсон ч түүний ялалт мөн л шүүмжлэлийг дагуулсан байна. Бүсгүй мэргэжлийн гоо сайханч байсан учир түүний гадаад төрхийг үзэгчид шүүмжилж, гоо бүсгүйн тэмцээнд түрүүлэхэд тэнцэхээргүй төрхтэй хэмээн дүгнэсэн байна. Энэ удаад ялагч бүсгүй төдийгүй шүүгчид ч шүүмжлэлд өртсөн байна. Тэднийг тэмцээнийг шударга бус шүүж, "Miss is Worldwide 2021" титмийг худалдсан хэмээн буруутгажээ.

Лилиана Пиньковская

Юлия Забожанская

“Оросын мисс-2011” тэмцээний ялагч Юлия нь тэмцээний спонсор байгууллагын гишүүн байсан нь нэлээд шүүмжлэл дагуулсан байна. Зарим нь түүнийг 300 мянган еврогоор ялагчийн титмийг  худалдаж авсан гэжээ. Бүсгүйн гадаад төрх болон ёс суртахууны зан чанар бусад оролцогчдоос доогуур байсан нь түүнийг ялагчийн титмийг хууль бусаар авсан гэх таамгийг дэвшүүлэхэд хүргэсэн байна.   

Юлия Забожанская

Ольга Валеева

Крымийн гоо бүсгүйн тэмцээний ялагч Ольга Валеевагийн зургийг харсан хүн бүр л түүний гадаад төрхийн тухай ямар нэгэн шүүмж хэлж байсан гэнэ. Ялангуяа түүний хиймэл уруул үзэгчдийн бухимдлыг ихээхэн төрүүлсэн аж. Харин ялагч бүсгүй энэ тал дээр хариулт өгөх бодолгүй байгаа бөгөөд түүний амьдралд үүнээс ч илүү хүнд зүйл тохиолдож байсан талаар дурджээ. Бүсгүй хоёр удаа гэрлэсэн боловч тогтмол гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан учир өөрийн нэр хүндийг энэ төрлийн асуудалтай бүсгүйчүүдэд туслах зорилгоор ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ.

Ольгагийн ялалт цахим сүлжээнд багагүй шуугиан тарьж, зарим хүмүүс түүний тэмцээнд орохын өмнөх үеийг хүртэл судалж эхэлсэн байна. Ерөнхийдөө тэд Ольгаг хэрхэн ялагч болсон талаар таамгийг дэвшүүлэх зорилготойгоор уг хайлтыг хийж байгаа болов уу.

Ольга Валеева

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()