Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Бухимдалтай байна, манай нийгэмд байгаа ямар нэгэн юм таалагдахгүй байна, Монгол ч хөгжих болоогүй байна даа! гэх мэт үгс танил сонсогдож байна уу? Асуудлыг шийдлийг олох эхний бөгөөд энгийн гарц нь ГОМДОЛ ГАРГАХ байсныг ойлголоо.
Миний туршлагаас:
1. Рестораны тусгай зөвшөөрөл хөөцөлдөөд нэг хорооны цагдаагийн тодорхойлолт гаргах гэж хэд хэд наашаа цаашаа явж бөөн чирэгдэл боллоо. Тэвчээр тасрах гээд дахиад очтол хэлсэн цагтаа байдаггүй дахиад л хүнд суртал. Найзынхаа зааж өгснөөр нийслэлийн цагдаад гомдол гаргатал гомдол шийдвэрлэх гээд шууд залгаж байна. Доор нь иргэдийг тэгж хүнд суртал болгож байгааг мэддэггүй бололтой. Ямартай ч нэг их удаагүй бичгээ авсан.
2. Хотхоноос гараад хүүхдээ түрээд явдаг зам эвдэрсэн засваргүй байгаад л байв явах болгонд бухимдал төрнө. Нэг өдөр энэ зам ийм байнаа гээд хороондоо утсаар гомдол гаргатал төд удалгүй засаж байсан. Угаасаа засах гэж байсан уу гомдол нөлөөлсөн үү бүү мэд одоо сайхан тэгшхэн замтай болсон.
3. Укагийн билетийг аваад гомдол гаргасан ч зохион байгуулагчид тоохгүй хариу өгөхгүй байсан учир ШӨХТГ гомдол гаргатал өчигдөр яриад таны гомдлыг шийдвэрлэж өгнө гээд Шоппи, Ука-гийн зохион байгуулагч баг нь ярилцаж мэдэгдлийн дагуу хүчинтэй, суудалтай билет бэлэглэхээр боллоо гэнэ. Ингээд би хохиролгүй боллоо. Гэхдээ бусад хүмүүс гомдолтой л байгаа байх. Надаас өөр нэг ч хүн гомдол гаргаагүй байсан.
Бид ийм хүлцэнгүй, заргач биш, төвөгшөөж залхуурдаг байвал ёр нь хэн биднээс айж олигтой юм хийдэг байх вэ дээ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл гомдолтой, бухимдалтай байгаа бол ГОМДОЛ гарга шийдэл санал болго! Та хохирлоо барагдуулна. Үгүй юмаа гэхэд дараагийн хүн бага хохирно. Тэдэнд муу юм үргэлжлүүлэн хийх боломж олгохгүй харин сайжрах боломж олгоно.
Гомдол гаргахад:
Нийслэлийн цагдаа гомдол гаргахад төвөгтэй байсан. Заавал биеэр очиж мэдүүлэг өгсөн. Одоо гэхдээ и-мэйл байдаг юм шиг байна. Ёр нь и-мэйл эсвэл утсаар байвал гомдол гаргахад амар. Төрийн байгууллагаас гомдол хүлээн авахад аль болох амар болгох хэрэгтэй. Хороо бол утсаар залгасан. Хот тохижилттой холбоотой гомдол 1800-1200 дугаар гэнэ. ШӨХТГ и-мэйл бичээд маш хурдан хариу өгсөн. Шуурхай сайн ажилласан. Гомдол гаргах утас 115. bichigkhereg@afccp.gov.mn.
Манай улсад болж бүтэхгүй байгаа түмэн асуудлаас давшиж, хэлэлцэж, гомдол гаргаж бид л хийхгүй бол хүүхдүүддээ үлдээлтэй нь бишдээ. Өвөө маань мундаг заргач хүн байсан юм гэнэ лээ. Буурай өвөгсийгөө хэлмэгдсэнийг хөөцөлдсөөр амьд сэрүүндээ цагаатгасан. Ээжийн минь сургуулийн хуваарь авлигадах гэж байхад заргалдаж авч үлдсэн юм гэнэ лээ. Тэгээд бодохоор ээж маань сургуульдаа явж чадаагүй байсан бол бидний амьдрал яаж өөрчлөгдөх байсан бол?
Үр хүүхдэдээ арай дээр нийгэм үлдээчих юм сан гэж боддог бол эхнээс нь замыг нь засаж өгөөрэй. Би одоо үргэлжлүүлээд оны шилдэг гомдол гаргагч болохоор давшина аа. Эцэст нь далайд дусал нэмэр! Таны бодол санал бичгээр очиж байж л нөлөөлөх юм байна. Мянга бухимдаад нэмэргүй шүү! Одоо энэ зайсангийн эцсийн буудал дээр барилга барьж байгаа газар нь нийтийн өмчийн талбай дээр хашаагаа томруулаад барьчихсан. Өдөр бүр түгжрээд автобус нь эргэж чадахгүй төвөг болж байгаа. Энийг яаж шийдэхийг харъя. Гомдол гаргана аа.
Н.Сарангуа