Хүмүүс юунд хамгийн их мөнгө үрдэг вэ?

Таны эдийн сонирхол ерөнхийдөө хаашаа чиглэж байна вэ? Түүнийхээ төлөө харамгүй мөнгийг зарцуулж чадах уу? Үнэхээр чанартай, хэрэгцээтэй бараанд эрчүүд, эмэгтэйчүүд гэлтгүй бүгд л мөнгөө харамгүй зориулна шүү дээ. Тэгвэл эрчүүд, эмэгтэйчүүд мөнгөө юунд хамгийн ихээр үрдэгийг хамтдаа сонирхоцгооё. 

Хүмүүс юунд хамгийн их мөнгө үрдэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эрчүүд

Тэдний ерөнхий онцлог бол аливаад хөрөнгө оруулах дуртай. Тэдэнд хүсдэг зүйл гэхээсээ илүү хэрэгтэй зүйлс нь чухал юм. Өөрөөр хэлбэл өсөн нэмэгдэх, үржих боломжтой зүйлд хөрөнгө оруулж, түүнийгээ өсгөх гэх мэт илүү бодит утгаар санхүүжүүлдэг гэсэн үг юм.

1. Хөрөнгө оруулалт

Америкийн нийт залуу хосуудын дунд хийсэн судалгаагаар, тэдний 25 хувь нь эхнэрүүд, нөхрөөсөө илүү цалин авдаг, мөнгөө өсгөдөг гэсэн байна. Тэгэхээр үлдсэн 75 хувь нь эрчүүд гэсэн үг шүү дээ. Үүнээс харахад эрчүүд илүү эрсдэлтэй тоглоомоор тоглож, нэг бол их хэмжээний мөнгийг олно, эсвэл алдана гэсэн сонголттой нүүр тулгардаг аж. Эмэгтэйчүүд ихэвчлэн өдөр тутмын хэрэглээ, эд баялагт анхаарал хандуулдаг бол эрчүүд илүү алсын хараатай гэсэн үг юм.

2. Энтертайнмент

Эрчүүд ихэвчлэн амралт чөлөөт цагаа тоглоом тоглох, кино, телевиз үзэх, хөгжим сонсох, аяллаар явах гэх мэт зүйлсийг хийдэг. Тиймдээ ч тэдгээр зүйлсэд мөнгөө харамгүй цацдаг ажээ. Учир нь тэд өөрийн таашаал авдаг, сайхан санагддаг зүйлийнхээ төлөө хэдийг ч төлөхөд бэлэн байдаг. Тэдний хэрэгцээ шаардлага, техник технологи дээр суурилдаг гэхэд болох юм. Шинэ гарсан гар утас, компьютер, программ, зэрэгт анхаарч, түүнд мөнгөө үрдэг гэнэ.

3. Болзоо, уулзалт

Болзоо, хайр дурлалын тал дээр эрчүүд бүсгүйчүүдийг бодвол хавьгүй их мөнгийг зарцуулдаг. Мэдээж болзоонд урьсан бүсгүйгээ дайлах нь соёлтой, боловсон эрийн зан гэгддэг болохоор эрчүүд энэ тал дээр харамгүй мөнгийг зарцуулдаг аж. Мөн хайртай бүсгүйнхээ төлөө бол өөрийн боломж бололцоонд суурилан, бүх мөнгөөрөө дуртай зүйлийг нь авч өгөхөд бэлэн, гэнэн хүмүүс юм. Оройн хоол, бэлэг, кофе, болон хос киноны тасалбар гээд зарлага гарах зүйлс дэндүү олон шүү дээ.

4. Хобби, спорт

Эрчүүд өөрийн сонирхдог зүйлүүд болох машин, гитар, нисэх онгоцны загвар, маркны цуглуулга гэх мэт зүйлсэд харамгүй мөнгийг зарцуулдаг байна. Нэгэнт дурлаад хийж байгаа болохоор гаргасан мөнгөндөө огтхон ч санаа зовохгүйгээр сэтгэл өндөр байдаг аж. Мөн заал авах, видео тоглоом тоглох, бооцоотой тэмцээн зохиох гэх мэтэд хэзээд гар татдаггүй гэнэ.

5. Мөрийтэй тоглоом, бооцоо

Эрчүүд, бүсгүйчүүдийг бодвол эрсдэлтэй алхамд дуртай болохыг дээр дурдсан шүү дээ. Түүний адил мөрийтэй тоглоом, бооцоо зэрэгт хөрөнгө оруулж, мөнгөө өсгөхийг хүсэх, эсвэл зүгээр л азаа үзэхийг хүсдэг байна. Энэ нь хэдийгээр маш эрсдэлтэй ч гэсэн, тэд үүндээ сэтгэл хангалуун байдаг нь хачирхалтай.


Эмэгтэйчүүд

Бүсгүй хүн гэдэг хэзээ ч шантрахгүй, аливаад зүтгэлтэй, тэвчээртэй чанараараа эрчүүдээс ялгардаг. Мөн жижиг гэлтгүй бүхий л зүйлсэд ач холбогдол өгч, нягт нарийн анхаарал тавьж ажилладаг. Тэд өөрт нь хэрэггүй байсан ч таалагдсан л бол, заавал авч байж санаагаа амраадаг юм.

1. Худалдаа

Эмэгтэй хүн амьдралынхаа 8.5 жилийг дэлгүүр хэсэхэд зарцуулдаг байна. Ингээд бодохоор л бүсгүйчүүдийн амьдралыг худалдан авалтгүйгээр төсөөлөхийн аргагүй байгаа биз. Тиймдээ ч шүүгээгээр нь дүүрэн хувцас байхад л "өмсөх хувцас алга" гээд сууж байдаг шүү дээ. АНУ-ын худалдааны зах зээлийн талаас илүү буюу 60 хувийг интернэт худалдаа эзэлдэг. Тиймдээ ч бүсгүйчүүдийн хувьд өнөө үед дэлгүүр хэсэхээс илүүтэй интернэт худалдаагаар үйлчлүүлэх нь элбэг болсон юм.

2. Гоо сайхан

Бүсгүй хүний амьдралыг нүүр будаг, гоо сайхны бүтээгдэхүүн, хэрэгслүүдгүйгээр төсөөлөхийн ч аргагүй юм. Учир нь тэд нүүрээ гоё сайхан будаж, үзэсгэлэнтэй царайг бүтээснээрээ өөртөө 200 хувь итгэлтэй болж, нүүр бардам алхдаг. Магадгүй эмэгтэй хүний бардам зан өмссөн хувцас, гоёл чимэглэл, нүүр будгандаа байдаг гэмээр үеүд олон. Хэзээд навсайж явах дургүй учраас шинэ гоёл, цүнх, гуталнаас мөнгөө харамлахгүй. Гэхдээ бүсгүйчүүд хэдийгээр хэрэглээ өндөртэй ч, түүнийхээ ашгийг гаргадаг хүмүүс шүү.

3. Эрүүл мэнд, фитнесс

Бүсгүй хүн байна гэдэг маш их тэсвэр тэвчээр, хатан ухааныг шаарддаг зүйл. Хүүхэд төрүүлнэ, сар бүр сарын тэмдгийн өвдөлттэй тэмцэх гээд энэ мэт маш олон зүйлстэй нүүр тулгардаг. Жирэмсний хугацаанд шаардлагатай шинжилгээ, эм тариа, ургийн эхо гээд санаа зовох зүйлс дэндүү олон шүү дээ. Энэ мэт эрүүл мэндийн зүйлсээс гадна турж эрүүлжих, сайхан бие галбир, зүс царайтай болоход шаардлагатай зүйлсэд цаг зав, хөрөнгө мөнгөө харамгүй зарцуулдаг аж. Бүсгүй хүн бүрийн сонирхол өөр ч, тэд нийтлэг эрүүл, зөв сайхан бие галбиртай болоход бүхий л анхаарлаа хандуулдаг байна.

4. Болзоо, уулзалт

Бүсгүйчүүд ихэнх тохиолдолд, эрчүүдтэй болзохдоо тооцоог тал талаар хувааж төлөх, эсвэл залуугаар тооцоог хийлгэдэг. Тиймээс болзооны тал дээр тийм ч их мөнгийг зарцуулдаггүй гэсэн үг юм. Гэвч хайртай залуудаа бэлэг авах, гэнэтийн бэлэг барих гээд зүйлсийг яахан мартаж болох билээ.

5. Гэр ахуйн хэрэгсэл

Бүсгүйчүүд эрчүүдийг бодвол гэрсэг, гэр орны тав тухтай байдалд илүүтэй анхаарч, нарийн нандин зүйлсэд анхаардаг юм. Тиймээс ч гэрээ тохижуулах, шинэ тавилга авах, чимэглэл зэрэгт гойд ач холбогдол өгдөг. Мөн тэд хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн хэрэгсэл, хүүхдийн бараа, тоглоом гэх мэт зүйлсэд ихээхэн мөнгийг зарцуулдаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()