Түүнчлэн Netflix компани "Squid Game" цувралын хоёр дахь бүлгийг хийхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдээ буй. Тус компани нийт 10 ангиас бүрдэх Squid Game: The Challenge нэртэй реалити телевизийн шоу хийхээр төлөвлөж байгаагаа зарласан бөгөөд шагналын сан нь телевизийн түүхэн дэх хамгийн том байх болно хэмээн мэдээлжээ.
"Тоглогчид анхны Squid Game-ээс санаа авсан тоглоомууд дээр өрсөлдөх болно" гэж тус компанийн төлөөлөгч хэлэв.
Оролцогчид дор хаяж 21 настай, англиар ярьдаг байх ёстой бөгөөд 2023 оны эхээр 4 долоо хоног хүртэлх хугацаанд зураг авалтад орох гэнэ. "Squid Game" нь Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн алдартай цуврал гэдгээрээ дээд амжилтыг эзэмшдэг бөгөөд нээлтээ хийсэн эхний 28 хоногт 111 сая хэрэглэгч үзсэн байна.
"Squid Game" цувралын найруулагч, зохиолч, гүйцэтгэх продюсер Хванг Донг-Хюк даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ "Squid Game"-ийн эхний ангийг гаргахад 12 жил зарцуулсан. Гэвч хамгийн алдартай Netflix-ийн цуврал болоход 12 хоног хангалттай байлаа" хэмээн мэдэгдсэн байна.
Netflix нь стриминг салбарт олон өрсөлдөгч нартай нүүр тулгарч байгаа бөгөөд тэднээс ялгарах үүднээс өөрийн хамгийн алдартай цувралуудыг ийн ашиглах болжээ.
Өнгөрсөн 4-р сард тус үйлчилгээний хэрэглэгчдийн тоо огцом буурч Netflix-ийн зах зээлийн үнэлгээнээс 50 тэрбум гаруй ам.доллар хасагдсан юм.