Жонстоун дахь нийтийг хамарсан амиа хорлолтын хэрэг

2022-06-19, 11:56
43,014

Одоогоос 44 жилийн тэртээ "Peoples Temple" сүмийн 909 гишүүн номлогч Жим Жонсын хэлснээр бүгд амиа хорлосон аймшигт явдал болж байв. Гайана улсын Жонстоун сууринд болсон энэ үйл явдлын эзэд болсон "Peoples Temple" бүлэг 1950-аад онд АНУ-ын Индиана хотод байгуулагдаж, 1960-аад онд Калифорни муж руу шилжиж үйл ажиллагаагаа явуулах болсон. Хожим 1970-аад онд хэвлэл мэдээллийн шүүмжлэлд ихээр өртөх болсноор Гайана улсын бөглүү ширэнгэд байрлах болжээ. Жим Жонс тэднийг диваажинд хөтөлнө хэмээн мэхэлж ширэнгэд авч ирсэн бөгөөд 1978 оны 11-р сарын 18-ны өдөр төлөөлөгч Лео Райн Жонстоунд болж буй хэргийг мөрдөхөөр очих үед уг хэргийг үйлдэх тушаалыг сүсэгтнүүдэд өгсөн ажээ.

Жонстоун дахь нийтийг хамарсан амиа хорлолтын хэрэг

"Peoples Temple" байгуулагдсан нь

2001 оны 9-р сарын 11-ний өдрийн халдлага болохоос өмнө АНУ-ын хувьд хамгийн том гарц тохиосон өдрийг Жонстоуны аллагын хэрэг болсон өдөр хэмээн нэрийддэг байв. Тус хэргийг өдөөсөн этгээд болон Жим Жонс нь 1931 оны 5-р сарын 13-ны өдөр Индиана мужийн хөдөө нутагт мэндэлсэн бөгөөд 1950-аад оноос эхлэн Христийн шашны жижиг сүмүүдэд ажиллах болжээ. Улмаар өөрийн гэсэн сүмтэй болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн Жим мөнгө цуглуулахын тулд олон арга сүвэгчилж явсаар 1950-аад оны дунд үед Индианаполис хотноо "Peoples Temple" хэмээх сүмийг байгуулав. Тухайн цаг үед тэрбээр арьсны өнгө хамаарахгүй мөргөлчдийг хүлээн авдаг байсан нь онцлог зүйл байсан гэдэг. Тэрбээр сүмээ 1960-аад оны дунд үед хойд Калифорнийн Редвуд Валли руу нүүлгэсэн бол удалгүй Лос Анжелес хотод сүмээ нээж, Сан Франциско хотод төвлөрч суух болсон юм.

"Peoples Temple" байгуулагдсан нь

Бүлгэм байгуулагдсан нь

Ийнхүү олныг хамарсан сүмийн тэргүүн болсон тэрээр Сан Франциско хотод нөлөө бүхий нэгэн болж хувирчээ. Хүмүүнлэгийн үйлд мөнгө хандивлаж, эмзэг бүлгийнхэнд хоол хүнс, эм бэлдмэл тарааж, тухайн үеийн алдартай улс төрчдөд санал өгч өөрийн талд оруулж чадсан тэрээр ард иргэд, хэвлэл мэдээллийн салбарт ч өндөр нэр хүндтэй нэгэн байсан гэдэг.

Гэвч удалгүй хэвлэл, эх сурвалжууд түүнийг 20,000 гаруй сүсэгтэнтэй номлогч боловч маш шунахай, дагагчдынхаа эд зүйлс, хөрөнгө мөнгийг хүчээр авдаг гэх зэрэг мэдээллүүд цуварч эхэлжээ. Ийнхүү байж суух газаргүй болсон Жим Жонс Гайна руу нүүн, тэнд ирэхийг дагагч олноосоо гуйх болжээ.

Бүлгэм байгуулагдсан нь

Диваажинд болсон аймшигт явдал

1974 онд цөөнгүй тооны сүсэгтэн, дагагчид Жимийг даган Гайана руу аялан тус улсын газар тариалангийн салбарт хамтран ажиллахаар тохирчээ. Улмаар АНУ-д түүний үнэн ил болох үед тэрээр тус улсыг зорьсон билээ. Тэрбээр тусгаар тогтноод ердөө 12 жил болж байсан Гайана улсыг англи хэлт орон тул сонгон очсон нь энэ байсан гэдэг. Гэвч Гайанад Жимийн итгүүлж ятгасан шиг диваажин байсангүй. Жим тэднийг өдрийн турш тариан талбайд ажиллуулж, өөрт нь эргэлзсэн хэн бүхнийг хатуу шийтгэдэг байжээ. Түүнчлэн тэрээр дагагчдынхаа утасны яриа, зурвас зэргийг хянаж, зэвсэгтэй хамгаалалт 24 цагаар гарган ажиллуулдаг байсан гэдэг.

Яг энэ үед АНУ-ын Калифорни мужид Лео Райнд Жонстоунд болж буй явдлын талаар мэдээлэл ирснээр сэтгүүлчид болон Жимийн хяналтад орж, нутаг буцаж чадахгүй байгаа иргэдийн хамаатнуудын хамтаар 1978 оны 11-р сард Гайанад иржээ.

11-р сарын 17-ны өдөр тэрээр Жонстоун хотод хүлээн авалтад оролцсон бөгөөд Жим Жонс ч өөрийн биеэр сэтгүүлчдэд ярилцлага өгч байсан гэдэг. Гэвч маргааш нь Райн болон түүнийг дагалдан ирсэн ажилтнууд, -Peoples Temple--ээс явахаар шийдсэн хүмүүсийг ширэнгэд Жим Жонсын хөлсний цэргүүд отож, дайрсан юм.

Диваажинд болсон аймшигт явдал

Мөн өдөр Жим Жонс дагагч нартаа хандан өөрсдийгөө тамлаж, амиа өргөх хэрэгтэй хэмээн ухуулжээ. Ийнхүү хамгийн залуу настангуудаас эхлэн хор ууж амиа хорлож эхэлсэн гэдэг. Маргааш өдөр цагдаа нарыг тус сууринд ирэхэд хэдэн зуун хүний цогцос олдсон агаад 47 настай Жим Жонс сандал дээрээ өөрийгөө толгой тус газартаа буудан хөнөөсөн байв. Нийт 906 насанд хүрэгч, гурван хүүхэд амиа алдсан байсан бөгөөд 33 хүн зугтан гарсны дотод Жим Жонсын хүүхдүүд ч байсан аж. “Үхлийн бичлэг” хэмээн алдаршсан бичлэгт тус өдөр чухам юу болж өнгөрсөн талаар бичигдэн үлдсэн нь хожим мөрдөгчдөд "Peoples Temple"-ийн аймшигт явдлуудын талаар үнэнийг мэдэхэд туслах баримт болон үлдсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()