Вибратор үүссэн түүх

Хамгийн анх вибратор хэрхэн үүссэн, ямар зорилготой үүссэн талаар маш олон баримт, яриа байдаг. Харин орчин үед вибраторыг ихэвчлэн таашаал авах зорилгоор ашигладаг болсон болов уу. Хэрвээ түүх сөхөөд үзэх юм бол бүх юм үнэн хэрэгтээ тийм биш байсан бололтой. Ингээд вибраторын түүх, түүний хэрэглээний талаар сонирхоцгооё.

Вибратор үүссэн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

19-р зууны үед вибраторыг эмч нар хэрэглэдэг байсан бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийг тайвшруулах хэрэглсэл болж байжээ. Ийм төрлийн оношийг ихэвчлэн бэлгийн таашаал авч чаддаггүй эмэгтэйчүүдэд тавьдаг байсан байна. Харин 20-р зууны эхэн үеэс вибраторыг залуужуулах, үрчлээний эсрэг хэрэгсэл болгон худалдаалж байсан ч 10 гаруй жилийн дараа вибраторыг “таашаал авахад зориулагдсан” төхөөрөмж болгосон байна. 

1 Арнолдын массажны вибратор, 1909 он.

Арнольдын массажны вибраторыг Самюэль Клеменс хувийнхаа хэрэгцээнд зориулан ашиглаж байсан гэх яриа бий. Миксертэй ойролцоо энэ вибраторыг мөнхийн залуу харагдуулах төхөөрөмж хэмээн сурталчилж байсан байна. 

Арнолдын массажны вибратор, 1909 он.

2 Vibra King, 1922 он.

Гаднаас нь харахад орчин үеийн сэнс мэт харагдаж байгаа биз. Мөн л өмнөхтэй адил залуу харагдахын нууц болон хуриманд тохиромжтой бэлэг хэмээн сурталчилж байсан байна. 

Vibra King, 1922 он.

3 Wahl Hand-e, 1940 он.

Савалгаанаас нь харахад энэ төхөөрөмж нь “нүүр, толгой болон биенд” зориулсан массажны төхөөрөмж мэт харагдаж байна. Харин биеийн ямар хэсэг болох талаар төдийлөн тодорхой үзүүлээгүй байгаа нь хачирхалтай. Бусад вибраторуудыг бодвол энэ вибратор нь дуу авиа багатай байсан байна. 

Wahl Hand-e, 1940 он.

4 Үсчингүүдэд зориулсан Oster Stim-u-lax for Barbers, 1948 он.

Үнэхээр үсчингүүдэд зориулан үйлдвэрлэж байсан байх магадлалтай ч сэтгэн бодох чадвар нэлээд сайн хөгжсөн иргэд үүнийг хувийн хэрэгцээндээ ашиглах болжээ. 

Үсчингүүдэд зориулсан Oster Stim-u-lax for Barbers, 1948 он.

5 Вибратор Эндис, 1942 он.

Эндис вибраторыг цусны эргэлтийг сайжруулах үүрэгтэй хэмээн сурталчилж байсан байна. Яагаад? Учир нь худалдаалагдаж буй бүх массажны төхөөрөмжүүд булчингийн чангаралыг суллах ёстой шүү дээ. Харин энэ массажны төхөөрөмжинд олон янзын хошуу байдаг нь амьдралын ямар ч нөхцөлд хэрэглэх боломжтой юм байна. 

Вибратор Эндис, 1942 он.

6 Niagara, 1968 он.

Хамгийн анхны тохируулгатай вибратор юм. Хэрвээ үүнийг зориулалтаар нь хэрэглэвэл нурууны өвчин ч намдаж болох гэнэ. Тиймээс энэ нь гадна болон дотуур хэрэглэх боломжтой анхны төхөөрөмж байжээ.

Niagara, 1968 он.

7 Norelco, 1969 он.

Энэ төхөөрөмжийг ихэвчлэн нурууны өвчин анагаах зориулалттай хэмээн сурталчилдаг ч орчин үеийн Hitachi Magic Wand-тай ойролцоо учир ихэвчлэн порно кинонд харж болох аж.

Norelco, 1969 он.

8 Хувийн вибратор, 1970 он.

Орчин үед худалдаалагдаж буй секс-тоглоомын анхны хувилбар нь энэ болов уу. Үүнээс үүдээд сексийн хувьсал ирсэн болов уу хэмээн зохион бүтээгчид нь үзэж байгаа аж. 

Хувийн вибратор, 1970 он.

9 Электрон массажны төхөөрөмж, 1983 он.

ЗСБНХУ-ын газар нутаг дээр урт хугацааны туршид бэлгийн харилцаа хориотой байсан байна. Тиймээс Оросод массажны төхөөрөмжүүдийг гаргах болсон бөгөөд туршилтын дүнд юунд зориулагдсан болохыг иргэд ойлгож байжээ.

Электрон массажны төхөөрөмж, 1983 он.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()