Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.15

2022-06-15, 09:20
2,303

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Алексей Навальный хорих ангиасаа сураггүй алга болжээ, ОХУ холбоотон орнуудын хамтаар "Их 8" гэсэн шинэ бүлэг үүсгэнэ, “Celsius Network” арилжаагаа зогсоосноор криптовалютуудын ханш үргэлжлэн уналаа зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.15
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алексей Навальный хорих ангиасаа сураггүй алга болжээ

Түүнийг хааш нь шилжүүлсэн тухай мэдээлэл одоогоор байхгүй байна. 

Алексей Навальный хорих ангиасаа сураггүй алга болжээ

2 ОХУ холбоотон орнуудын хамтаар "Их 8" гэсэн шинэ бүлэг үүсгэхээр болжээ

ОХУ Украины дайн болон хориг арга хэмжээнд оролцоогүй Хятад, Энэтхэг, Орос, Индонез, Бразил, Мексик, Иран, Турк зэрэг найман орны хамтаар "Их 8" гэсэн шинэ бүлэг үүсгэхээр болжээ, Тус бүлэг нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр "Их 7"-оос  24.4 хувиар илүү байгаа аж. 

ОХУ холбоотон орнуудын хамтаар "Их 8" гэсэн шинэ бүлэг үүсгэхээр болжээ

3 Канад, БНХАУ-ын батлан хамгаалахын сайд нар үг сөргөлцөв

Канадын Батлан хамгаалахын сайд Хятад улс Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хүчээ авч байгааг шүүмжилжээ.

Тодруулбал, Канадын Батлан хамгаалахын сайд Анита Ананд Сингапурт болж байгаа Азийн аюулгүй байдлын форум “Шангри-Ла яриа хэлэлцээ”-ний үеэр, “Канад улс Хятадын зүүн болон өмнөд тэнгист явуулж байгаа үйл ажиллагаанд санаа зовниж байна. Хятадын энэ мэт үйл ажиллагаа олон улсын дэг журмыг зөрчиж байна” гэж мэдэгджээ.

Канад, БНХАУ-ын батлан хамгаалахын сайд нар үг сөргөлцөв

4 “Sony” компани “PlayStation”-ийн “Subscription” үйлчилгээний шинэ хувилбараа танилцууллаа

“Sony” компани “PlayStation”-ийн видео тоглоомын “Subscription” үйлчилгээнийхээ шинэчилсэн хувилбарыг даваа гарагаас хэрэглээнд нэвтрүүллээ.

Ингэснээр хэрэглэгчид шинэ, хуучин хэдэн зуун тоглоомыг багтаасан каталог ашиглах боломжтой болж байна. “PlayStation Plus” үйлчилгээгээр дамжуулан “Sony” компани “Microsoft”-ийн “Xbox”-той өрсөлдөхөөр зорьж байгаа аж.

“Sony” компани “PlayStation”-ийн “Subscription” үйлчилгээний шинэ хувилбараа танилцууллаа

5 “Fitch Ratings” дэлхийн эдийн засгийн 2022 оны өсөлтийн төлөвөө 2.9 хувь болгон бууруулав

“Fitch Ratings” дэлхийн эдийн засгийн 2022 оны өсөлтийн төлөвөө 2.9 хувь болгон бууруулав

6 Ам.долларын ханш цар тахлын эхэн үеийн түвшинд хүрэв

“Bloomberg Dollar Spot Index” сүүлийн байдлаар 0.8 хувиар өсөөд байгаа юм. Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ цаашид өсгөх магадлал өндөр байгаа энэ үед ам.долларын ханшийн өсөлт үргэлжлэх төлөвтэй гэж шинжээчид дүгнэв. 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр чангарахад ойрхон байгаа юм.

Ам.долларын ханш цар тахлын эхэн үеийн түвшинд хүрэв

7 “Celsius Network” арилжаагаа зогсоосноор криптовалютуудын ханш үргэлжлэн уналаа

Гол “Stablecoin” буюу тогтвортой койнуудын нэг “TerraUSD”-ийн ханш огцом буурсны дараа томоохон дижитал койнуудын ханш унаж, дахин шинэ эрсдэл бий болоод байна.

Крипто зах зээлийн томоохон зээлдэгчдийн нэг “Celsius Network” нь валютын гүйлгээ, арилжаа, мөнгөн татан авалтаа зогсоогоод байгаа юм. Дэлхий даяар олон тэрбум ам.долларын гүйлгээ хийгддэг энэхүү платформ үйл ажиллагаагаа зогсоосноор хөрөнгө оруулагчид крипто зах зээлээс гарах нь нэмэгдсээр байна.

“Celsius Network” арилжаагаа зогсоосноор криптовалютуудын ханш үргэлжлэн уналаа

8 ОХУ, БНХАУ-ыг холбосон шинэ гүүр нээгдлээ

ОХУ болон БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааг сэргээн хөгжүүлэх зорилгын хүрээнд тус хоёр орныг холбосон шинэ бүтээн байгуулалт Алс дорнод дахь бүс нутагт нээлтээ хийлээ.

ОХУ, БНХАУ-ыг холбосон шинэ гүүр нээгдлээ

9 Үр хөндөлтийн эсрэг тэмцэгч эмнэлэгт гал тавьжээ

Багтай, юүдэнтэй цамц өмссөн үл таних эмэгтэй АНУ-ын Вайоминг мужийн үр хөндөлт, төлөвлөлтийн цорын ганц эмнэлгийг шатаажээ. Цагдаагийн газрын нийтэлсэн видео бичлэгт гарч буй эмэгтэйн талаар мэдээлэл өгсөн хүнийг 5000 ам.доллароор шагнахаар мужийн засаг захиргаа зарлаад байна. 

Үр хөндөлтийн эсрэг тэмцэгч эмнэлэгт гал тавьжээ

10 Бээжинд цэнгээний газраас үүдэлтэй халдварын тохиолдол огцом нэмэгдлээ

Хятадын нийслэлд сүүлийн хоногт "Ковид-19" халдварын 166 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь шөнийн цэнгээний газартай холбоотой ажээ. Чаоянг дүүргийн Heaven Supermarket-д байрлах шөнийн цэнгээний газраас үүдэлтэй энэхүү дэгдэлтийг Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч "аймшигтай" гэж тодорхойллоо. Улмаар Чаоянг дүүрэгт хөл хорио тогтоож оршин суугчдыг гурав хоногийн дотор шинжилгээнд хамруулж байна.

Бээжинд цэнгээний газраас үүдэлтэй халдварын тохиолдол огцом нэмэгдлээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()