Хятад оронд найз залуу түрээслэх үйлчилгээ эрэлт ихтэй байна

Хятадын ганц бие залуу бүсгүйчүүдийн дунд хамгийн эрэлттэй зүйл найз залуу болжээ. Үүнийг олж харсан  Taobao цахим хуудас найз залуу түрээслүүлэх үйлчилгээг бүсгүйчүүдэд санал болгож байна. Хуурамч найз залуу ямар үүрэг гүйцэтгэхээс шалтгаалж нэг өдрийн хөлс нь 5000-100000 мянган юань хүртэл харилцан адилгүй үнэтэй гэнэ.

Хятад оронд найз залуу түрээслэх үйлчилгээ эрэлт ихтэй байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гэрлээгүй, ганц бие эмэгтэйчүүд гэр бүл, ах дүүсээрээ цуглах энэ баярын үеэр найз залуу, нөхөр шаардсан ойр дотныхоо шахалт дарамтаас болж ихээхэн стресстдэг учир ийм хэмжээний мөнгө төлөхөд бэлэн байдаг аж.

Хэрэв хүсвэл бүсгүйчүүд Taobao дахь найз залуу түрээслүүлэх төвийн сурталчилгаанаас америк, канад, өндөр боловсролтой, боловсролгүй гээд залуусыг шилж сонгоод авч болох бөгөөд гараа барилцах, хамт кино үзэх, үнсэх, тэврэлдэх гэх мэтээр гэр бүлийнхэндээ илүү дотно, үнэмшилтэй харагдахыг хүсвэл үйлчилгээний хөлс нэмэгдэх юм байна.

Тэр бүү хэл эцэг эхийнх нь эсэргүүцэл, доромжилж гутаасан үгийг тэвчиж сонсоход ч 20 минут нь 500 юань гэх мэтчилэн тодорхой хэмжээний хөлстэй байдаг гэнэ. Ийм үйлчилгээ 4-5 жилийн өмнөөс Хятадад дэлгэрсэн бөгөөд найз залуу түрээслэх гэсэн эрэлт сүүлийн нэг жилийн дотор 70 хувиар өссөн гэх тоо ч байна.

Одоо Хятадууд 28-30 насандаа гэрлэдэг болсон. Залуу насандаа гэрлэх нь олон мянган жилийн турш энгийн үзэгдэл байсан Хятад орны хувьд энэ нь ноцтой хэрэг. Мөн шинэ мянганы залуучууд гал голомт, үр хүүхдийн тухай огт боддоггүй, харин ч их сургууль, албан тасалгаанд "алга болж" байгааг ахмад үеийнхэн буруушааж байна.

18-20 насандаа гэр бүл болсон эцэг эхчүүд үр хүүхдийнхээ аз жаргалыг бодож, нөгөөтэйгүүр ач зээгээ өсгөхийг хүсдэг. Ялангуяа Хятадад олон жил нэг хүүхдийн бодлогоор төрөлтийг хязгаарлаж ирсэн тул хүүхэдтэй болох явдал маш чухал юм. Харин шинэ үеийн хятадууд өөрсдийн бодлоор амьдрахад дассан, ахмадуудынхаа санаа бодлыг төдийлөн сонсдоггүй. Гэсэн хэдий ч эцэг эхээ хүндэтгэх нь тус улсад уламжлал хэвээр байна.

Хүргэн түрээслэх бизнес ургацын баяр, цагаан сар зэргээр туйлын эрэлттэй болдог. Хятадууд гэр бүлийн хүрээнд баяр ёслолыг тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ гэр бүлийн хостойгоо ирж уулзахыг шаарддаг. Түрээсийн агентлагууд энэ үед ачаалал ихтэй ажиллаж, үйлчилгээнийхээ үнийг хүртэл өсгөдөг гэнэ шүү.

Хятадад сүйт залуугийн эрэлт сүйт бүсгүйн эрэлтээс өндөр байдаг аж. Охидууд ихэвчлэн гэр бүлийн дарамт шахалт их байдаг тул агентлагт хандах хандлагатай байдаг. Эцэг эхчүүд хүүгээсээ илүү охидынхоо хувийн амьдралд санаа зовдог учраас тэр аж. 

Дундад улсын охидод гэр бүлийн амьдралаа зохицуулах нь залуусаас илүү хэцүү байдаг. Статистикийн мэдээгээр тус улсад 20-30 насны 130 залууд ердөө 100 эмэгтэй ногдож байна. Гэсэн хэдий ч тэдэн дундаас яг нөхөр болох боловсролтой, орлоготой нь 70-80 байдаг аж. Үүнээс болж гайгүй боловсрол эзэмшиж, ажил мэргэжилтэй болсон хятад эмэгтэйчүүд ард хоцордог. Тодорхой наснаас хойш гэрлэх нь маш хэцүү бөгөөд олонх нь ганц бие хэвээр үлддэг гэнэ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()