Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.14

2022-06-14, 08:54
1,379

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Бээжин, Шанхайд COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж, дахин хөл хорио тогтоох эрсдэлтэй болоод байна, АНУ-ын инфляц сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрлээ, Tesla Inc хувьцаагаа хуваахаар болжээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.14

1 Үрийн шингэнээс сармагчингийн цэцэг өвчний вирус илэрчээ

Италид сармагчингийн цэцэг өвчний вирус хэд хэдэн өвчтөний үрийн шингэнээс илэрсэн тухай мэдээлжээ

Үрийн шингэнээс сармагчингийн цэцэг өвчний вирус илэрчээ

2 Энэтхэг Оросын нийт түүхий нефтийн экспортын 18 хувийг худалдан авч байна

Украины дайн эхлэхээс өмнө энэ тоо 1 хувь байсан юм.

Энэтхэг Оросын нийт түүхий нефтийн экспортын 18 хувийг худалдан авч байна

3 2022 онд 15,000 гаруй Оросын саятан эх орноо орхих төлөвтэй байна

2022 онд 15,000 гаруй Оросын саятан эх орноо орхих төлөвтэй байна

4 Европын холбоо Украины гишүүнчлэлийн талаарх дүгнэлтээ эцэслэнэ

Европын холбооны гүйцэтгэх байгууллага Украины гишүүнчлэлийн хүсэлтийн талаарх дүгнэлтээ удахгүй эцэслэн гаргана гэж мэдэгдлээ. Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй бямба гарагт Киевт уулзсаныхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд яриа хэлэлцээний дүнд, комисс энэ долоо хоногийн эцэс гэхэд үнэлгээгээ эцэслэх боломжтой гэж Европын холбооны ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Харин ерөнхийлөгч Зеленский, "Европ бүхэлдээ Оросын бай болж байна. Тэд Европыг хувааж, хүч сулруулахыг хүсэж байгаа. Украины холбоонд элсэх гишүүнчлэлийн хүсэлтэд нааштай хариу өгнө гэдэгт найдаж байна" гэж мэдэгдсэн байна.

Европын холбоо Украины гишүүнчлэлийн талаарх дүгнэлтээ эцэслэнэ

5 АНУ-д иргэд галт зэвсгийн хяналтыг чангатгахыг шаардав

АНУ-д буутай халдлагыг эсэргүүцсэн жагсагчид, буу зэвсгийн хяналтын тухай хууль тогтоохыг уриалжээ. Эсэргүүцэгчид Бямба гарагт Цагаан ордны өмнө жагсаж, хууль тогтоогчдоос бууны хяналтын тухай хуулийн төслийг батлахыг шаардсан байна. Улмаар АНУ-ын сенатчидын бүлэг асуудлыг авч хэлэлцжээ.

АНУ-ын хоёр намын сенаторуудын бүлэг галт зэвсгийн аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж, хяналтыг чангатгах хүрээнд тохиролцсон гэж мэдэгдлээ. Үүнд 21-ээс доош насны худалдан авагчдад тавих шалгалтыг чангатгах, хууль бус буу худалдан авахтай тэмцэх зэрэг саналуудыг дэвшүүлжээ.

АНУ-д иргэд галт зэвсгийн хяналтыг чангатгахыг шаардав

6 Их Британийн зохицуулах байгууллага “Google”-ийг монополын хэргээр шалгаж байна

Их Британийн зохицуулах байгууллага “Google Play App Store”-ийг монополын эсрэг хууль зөрчсөн хэргээр шалгаж эхэллээ.

Мөн “Alphabet”, “Apple” компаниудыг гар утасны технологийн салбарт монопол шинжтэй болсон асуудлыг шалгаж байгаа аж.

“Google”-ийн аппликейшн дотор төлбөр төлөх нөхцөл монополын эсрэг хууль зөрчсөн гэж зохицуулагчид үзжээ. Мөн “Apple”-ийн клауд үйлчилгээний зах зээлд нарийвчилсан судалгаа хийхээ мэдэгдсэн байна.

Их Британийн зохицуулах байгууллага “Google”-ийг монополын хэргээр шалгаж байна

7 Бээжин, Шанхайд COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж, дахин хөл хорио тогтоох эрсдэлтэй болоод байна

БНХАУ-д ням гарагт COVID-19-ийн халдварын 143 тохиолдол батлагдсан байна.

COVID-19-ийн халдварын тархалтын улмаас тогтоогоод байсан хязгаарлалтын арга хэмжээгээ саяхнаас сулруулсан Бээжин, Шанхай хотод халдварын тохиолдол нэмэгдэж байгаагаас дахин хөл хорио тогтоох эрсдэлтэй болоод байгаа аж. Тухайлбал: Бээжин хот энэ даваа гарагаас эхлэн сургуулиудыг нээх байсан ч тодорхой бус хугацаагаар хойшлуулжээ. Түүнчлэн Шанхай хотын ихэнх дүүрэгт хоолны газруудад заалаар үйлчлүүлэхийг хориглосон байна.

Бээжин, Шанхайд COVID-19-ийн халдварын тархалт эрчимжиж, дахин хөл хорио тогтоох эрсдэлтэй болоод байна

8 Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт үргэлжилсээр байна.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өссөөр байна. Тухайлбал улаан буудай, мах, тос болон бусад үр тариа огцом өсөлтийг үзүүлжээ. Харин дараагийн өсөлт үзүүлэх бүтээгдэхүүнийг будаа байх магадлалтай талаар салбарын мэргэжилтнүүд таамаглаж байна. НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Хүнсний Үнийн Индекс өнгөрсөн 7 хоногт нийтэлсэн 5-р сарын хамгийн сүүлийн мэдээллээр олон улсын будааны үнэ 5 дахь сардаа дараалан өсөж сүүлийн 12 сарын дээд төвшинд хүрчээ.

Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт үргэлжилсээр байна.

9 АНУ-ын инфляц 5-р сард 8.6 хувь болж, сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрлээ

Ням гарагт АНУ-ын 5-р сарын инфляцийн мэдээ гарч инфляц 8.6 хувьд хүрсэн байна. Энэ нь сүүлийн 40 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. Инфляц өсөхөд орон байр, хоол хүнс, байгалийн хий зэргийн үнийн өсөлт голлох нөлөөг үзүүлжээ. Уг мэдээ гарсны дараагаар криптовалютууд уналт үзүүлсэн бөгөөд Bitcoin 6 хувиар, Ethereum 5 хувиар, Dogecoin 8.7 хувиар тус тус унасан байна. Харин хөрөнгийн зах зээлийн хувьд Dow Jones 2.7 хувиар, S&P 500 2.91 хувиар, Nasdaq Composite индексийн фьючерс 3.52 хувиар тус бүр уналтыг үзүүлсэн байна.

АНУ-ын инфляц 5-р сард 8.6 хувь болж, сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрлээ

10 Tesla Inc хувьцаагаа хуваахаар болжээ

Tesla компани жил бүрийн үнэт цаасны хороонд өгдөг мэдүүлэгдээ нэгж хувьцаагаа гурав хуваах болсноо дурджээ. Түүнчлэн компанийн ТУЗ-ын гол гишүүдийн нэг Larry Ellison дахин нэр дэвшихгүй гэдгээ зарлажээ. Larry Ellison нь компанийн хувьцааны нийт 1.5 орчим хувийг эзэмшдэг юм. Уг мэдээлэл гарсны дараагаар хувьцааны ханш 1 хувиар өсөж баасан гарагт 696.69 ам.долларын ханш дээр хаагдсан байна. Мөн тус мэдүүлэгт Elon Musk одоогоор хувьцааны 23.5 хувийг, Vanguard 6 хувийг эзэмшдэг талаар тусгагдсан байна. Tesla компани өмнө нь 2020 оны 8-р сард хувьцаагаа хувааж байсан бөгөөд тухайн үед 1 хувьцааг 5 хувааж байсан юм.

Tesla Inc хувьцаагаа хуваахаар болжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()