Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.13

2022-06-13, 12:58
1,796

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Хятад улс Тайванийн ойролцоо цэргээ байршуулахгүй байхыг АНУ-д сануулав, Бээжин "COVID-19"-ийн шинэ дэгдэлт эхлэхээс эмээж тус хотын бүх иргэдээс шинжилгээ авч байна, Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 06.13

1 Хятад улс Тайванийн ойролцоо цэргээ байршуулахгүй байхыг АНУ-д сануулав

Хятад улс Тайванийн ойролцоо цэргээ байршуулахгүй байхыг АНУ-д сануулав

2 Өмнөд Солонгос улс Хойд Солонгосын сүрдүүлгээс болж батлан хамгаалахын зардлаа 13 хувь нэмэгдүүлэхээр болов

Өмнөд Солонгос улс Хойд Солонгосын сүрдүүлгээс болж батлан хамгаалахын зардлаа 13 хувь нэмэгдүүлэхээр болов

3 Бээжин "COVID-19"-ийн шинэ дэгдэлт эхлэхээс эмээж тус хотын бүх иргэдээс шинжилгээ авч байна

Бээжин "COVID-19"-ийн шинэ дэгдэлт эхлэхээс эмээж тус хотын бүх иргэдээс шинжилгээ авч байна

4 Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Ингэснээр тус улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнд хоёр жилийн хугацаатай гишүүнээр сонгогдсон таван орны нэг болж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей пүрэв гарагт санал хураалт явуулжээ. Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр хоёр жилийн хугацаатай гишүүнээр сонгогдсон таван оронд Японоос гадна Эквадор, Мальта, Мозамбик болон Швейцарь улс сонгогдсон байна. Тэдний бүрэн эрхийн хугацаа 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ.

Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

5 “Ferrari” Итали дахь үйлдвэртээ цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байна

Тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч “Ferrari” брэнд цахилгаан хөдөлгүүрт шилжих стратегийн хүрээнд Италийн хойд хэсэгт байрлах үйлдвэрээ өргөжүүлэхээр төлөвлөж байна.

“Ferrari” Итали дахь үйлдвэртээ цахилгаан автомашин үйлдвэрлэхээр төлөвлөж байна

6 “Anglo American” нийгмийн салбарт санхүүжилт татсан анхны уул уурхайн компани болно

Олон улсын санхүүгийн корпорац “Anglo American” компанид 10 жилийн хугацаатай 100 сая ам.долларын зээл олгохоор боллоо.

Энэ нь уул уурхайн салбарын компанид олгосон тусгайлан нийгмийн хөгжилд зарцуулах зориулалттай анхны санхүүжилт болж байна. “Anglo American” энэхүү санхүүжилтийг тогтвортой уул уурхайн төслөө өргөжүүлэхэд зарцуулах аж.

“Anglo American” нийгмийн салбарт санхүүжилт татсан анхны уул уурхайн компани болно

7 Германд ахуй үйлчилгээний үнэ хөлс дөрөв дахин нэмэгджээ

ХБНГУ-ын өрхийн аж ахуйн үйлчилгээний компаниуд төлбөрөө нэмэхээс өөр аргагүйд хүрсэн тухай "Welt" хэвлэл мэдээлэв.

Уг шийдвэр нь Орос байгалийн хийн нийлүүлэлтээ тасалсантай холбоотой аж. Өнөөдрийн байдлаар, мегаватт-цагийн дундаж үнэ 85 евро хүрээд байна. Өмнө нь хэрэглэгчид 20 евро төлдөг байжээ. Германы засгийн газар эрчим хүчний шинэ экспортлогч нарыг хайж байгаад тусыг эс олов.

Холбооны засгийн газрынхаа шийдвэртэй Саксонийн ерөнхий сайд Михаэль Кречмер зөрчилдөж Шольцын танхимыг шүүмжилж байгаа юм. 

Германд ахуй үйлчилгээний үнэ хөлс дөрөв дахин нэмэгджээ

8 Хэдэн мянган дүрвэгч АНУ-ын хил рүү явганаар гарчээ

Венесуэль, Төв Америкын улсуудын хэдэн мянган дүрвэгч Мексикийн хойд хэсэг, АНУ-ын хил рүү явганаар гарчээ. Тэд дотроо АНУ руу нэвтрэх горьдлого тээж яваа. Өмнөд, Хойд Америкын улсуудын удирдагчдын уулзалт Лос Анжелес хотноо эхэлсэн бөгөөд энэ уулзалтаар дүрвэгсдийн асуудлыг хөндөхөөр болсон нь тэдэнд ийм горьдлого төрүүлжээ.

Хэдэн мянган дүрвэгч АНУ-ын хил рүү явганаар гарчээ

9 Samsung гар утасны үйлдвэрлэлээ 10 хувиар бууруулна

Samsung компани 2022 оны дунд гэхэд гар утас үйлдвэрлэлээ 10 хувиар бууруулна. Дэлхийн улс төрийн байдал, өндөр инфляцын улмаас эрэлт буурсан нь үүний гол шалтгаан гэж компанийн зүгээс тайлбарлаж байна.

Samsung гар утасны үйлдвэрлэлээ 10 хувиар бууруулна

10 Илон Маск Твиттерийг авахаа болино гэж сүрдүүлэв

Тэрбумтан Илон Маск Твиттерийг 44 тэрбум ам.доллароор худалдан авахаар хэлэлцээр хийж буй. Тэгвэл тэрээр өчигдөр уг худалдан авалтаасаа буцаж магадгүй талаар мэдэгдэл хийжээ. Компанийн зүгээс зарим мэдээллийг гаргаж өгөхгүй байгаагаас болж тэрбумтан ийнхүү бухимдсан байна.

Илон Маск Твиттерийг авахаа болино гэж сүрдүүлэв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()