10
Сөүлийн их сургууль (Seoul National University)
1946 онд байгуулагдсан Сөүлийн их сургууль нь Өмнөд Солонгосын боловсролын тэргүүлэх байгууллагуудын нэг юм. Академик боловсролын чанар, төгсөгчдийн ажлын байртай болох хувиараа тус жагсаалтад тэргүүлэгчдийн дунд орж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ким Юн Сам тэргүүтэй улс төр, урлаг соёлын нөлөө бүхий олон хүмүүс тус их сургуулийг төгссөн байдаг.
9
Хонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (HKUST)
Хонконгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь 1991 онд байгуулагдсан залуу сургууль боловч, нэр хүнд нь хурдацтай өсөж, дэлхийн шилдэг их сургуулиудын 37-р байранд жагссан байна.
Боловсрол, судалгааны салбарт өндөр шалгуур тавьдаг тус сургууль нь 11 үзүүлэлтэд, тэр дундаа судалгааны үр нөлөө, олон улсын факультет, оюутан солилцооны үзүүлэлтүүдэд өндөр оноо авч авсан байна.
8
Киото их сургууль (Kyoto University)
Ази тивээс хамгийн их Нобелийн шагналтнуудыг төрүүлсэн тус сургууль нь 1897 онд байгуулагдсан юм.
Улсдаа эхний 2-т, Азидаа шилдэг 8-д бичигдсэн энэхүү институт нь академик түвшний үзүүлэлтүүдээр буюу докторын зэрэгтэй багш нарын хувь, судалгааны ажлын үр нөлөө, нийтлэгдсэн судалгааны тоо зэргээрээ маш өндөр оноог авч чаджээ.
7
Фудан Их Сургууль (Fudan University)
Хятадын Фудан Их Сургууль 1905 онд буюу Манж Чин улсыг унахын өмнө байгуулагдаж байв. Шанхай хотод байрлах тус сургууль Хятадын хамгийн нэр хүндтэй, шилмэл институтийн тоонд багтдаг.
Энэ сургууль судалгааны үр нөлөө, нийтлэгдсэн нийт судалгаа зэрэг үзүүлэлтэд маш өндөр оноог авчээ.
6
Токиогийн их сургууль (University of Tokyo)
Японы хамгийн шилдэг дээд боловсролын байгууллагад тооцогддог тус сургууль Азидаа хүртэл анхдагчдаа ордог. Энэхүү сургуулийн түүх 1886 онд эзэн хаан Мэйжигийн тушаалаар байгуулагдан эхэлсэн байна
Японы нийслэл Токио хотод байрладаг тус их сургууль 10 факультет, 15 салбар сургуулиас бүрддэг.
5
Хонконгийн Их Сургууль (HKU)
100 жилийн түүхтэй Хонконгийн Их Сургууль нь тус бүс нутгийн хамгийн эртний боловсролын институт юм. Эрчимжүүлсэн судалгааны хөтөлбөрөөрөө дэлхийд тэргүүлдэг тус сургуулийн шүдний эмч бэлтгэх хөтөлбөр гурван жил дараалан салбартаа шилдгээр шалгараад байна.
Хонконгийн Их Сургууль нь нэр хүнд, олон улсын факультетын гишүүдийн тоо, гадаад оюутнуудын элсэлт зэрэг үзүүлэлтүүдэд өндөр оноо авчээ.
4
Бээжингийн их сургууль (Peking University)
1898 онд хуучин Чин гүрний эзэн хааны коллежийн суурин дээр байгуулагдсан Бээжингийн их сургууль нь өмнөд хөршийн анхны дээд боловсролын байгууллага юм. Дээд мэргэжилтнүүдийг бэлтгэсэн 100-гаад жилийн хугацаандаа энэхүү их сургууль Хятадын соёлын довтолгоон, 1989 оны Тиан Ан Мений талбайн эсэргүүцлийн арга хэмжээ зэрэг түүхийн томоохон үйл явдлуудад голлох үүрэгтэй оролцжээ.
Бээжингийн их сургууль төгсөгчдийн ажил олох чадвар, академик боловсролын чанараар дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 30-р байранд, Азидаа эхний тавд багтсан байна.
3
Цинхуа Их Сургууль (Tsinghua University)
Хятадын Бээжин хотод орших Цинхуа Их Сургууль нь инженерчлэл, компьютерын шинжлэх ухааны хөтөлбөрөөрөө дэлхийн тэргүүлэх институтийн нэгд тооцогддог.
Цинхуа их сургуулийн кампус нь Бээжингээс баруун хойд хэсэгт, Хайдиан дүүрэгт, Чин гүрний хааны цэцэрлэгүүдийн хуучин буурь дээр байрладаг. Цинхуа нь хамгийн үзэсгэлэнтэй их сургуулийн кампустай гэдгээрээ алдартай.
2
Наняний технологийн их сургууль (Nanyang Technological University)
Сингапур дахь Наняний их сургууль нь судалгаа голлосон дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болохын зэрэгцээ "QS"-ийн дэлхийн шилдэг залуу их сургуулиар 5 дахь жилдээ дараалан тодорсон байна.
Эрдэм шинжилгээний ажлын тоо, олон улс дахь судалгаа шинжилгээний сүлжээ, гадаад оюутнууд, солилцооны оюутнуудад ээлтэй байдал зэрэг олон шалгуурт маш өндөр оноог авчээ.
1
Сингапурын Үндэсний Их Сургууль (NUS)
2022 оны Азийн шилдэг их сургуулиудын 1-т жагссан тус сургууль нь дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад 11-д бичигджээ. Гурван сургуулийн 17 факультетээс бүрдсэн тус сургуульд 100 гаруй орны 38,000 оюутан суралцдаг. Энэ сургууль боловсрол, судалгааны чиглэлдээ олон улсын чиг хандлагыг баримталдаг, Ази тивийн дүр төрхийг хадгалан үлдэхэд ихэд анхаарч ажилладаг гэдгээрээ алдартай билээ.