Энэ сард HBO-ийн сувгууд дээр гарах онцлох кинонууд

Кино ертөнцийн хорхойтнууддаа зориулан энэ сар HBO-ийн сувгууд дээр гарах онцлох кинонуудыг танилцуулах гэж байна. Амралт, чөлөөт цагаараа гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт кино ертөнцөөр аялаарай. Кино үзэх нь таны төсөөллийг бодит мэт болгохоос гадна мэдрэмж хийгээд мэдлэгийг тань нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой юм. 

Энэ сард HBO-ийн сувгууд дээр гарах онцлох кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" (Charlie's Angels)

Хамгийн ухаантай, хамгийн зоригтой, шилдэг бүсгүйчүүдийг сонгон шалгаруулдаг "Townsend" агентлагийн хоёр бүсгүй томоохон мэдээлэл технологийн компанийн системийн инженер бүсгүйг хамгаалахаар амь өрсөн  хамаг бүхнээ дайчлан ажиллаж байгаа тухай өгүүлдэг. Ухаалаг, дайчин бүсгүйчүүдийн адал явдлыг энэхүү киноноос үзээрэй. 

"Чарлигийн сахиусан тэнгэрүүд" (Charlie's Angels)

2 "Тарзаны домог" (The legend of tarzan)

Тарзан Лондон хотод амьдардаг болсон байлаа. Гэвч эх нутаг ширэнгэнд нь уул уурхайн үйл ажиллагаанаас болоод асуудал болж ширэнгэ рүүгээ дуудагдана. Дэвид Йейтсийн найруулсан тус бүтээл IMDb-ээс 6.2 гэх үнэлгээг авсан юм. 

"Тарзаны домог" (The legend of tarzan)

3 "Богемийн рапсоди" (Bohemian rhapsody)

Алдарт "Queen" хамтлагийн дуучин Фрэдди Мэркүригийн намтраас сэдэвлэсэн тус кино олон шагналыг хүртэж, нийтдээ $817,437,341-ийн орлого олсон билээ. Фрэддигийн дүрийг жүжигчин Рами Малек мөнхөлсөн ба тэрээр "Алтан бөмбөрцөг" болон "Оскар"-аас "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналыг хүртсэн юм.

"Богемийн рапсоди" (Bohemian rhapsody)

4 "Одри" (Audrey)

Загварын бэлгэ тэмдэг болсон кино од, домогт жүжигчин Одри Хепберний талаарх баримтат кино юм.  Кинонд Хепбернийг хэрхэн Холливүүдийн од төдийгүй цаг үеийнхээ хамгийн алдартай эмэгтэйчүүдийн нэг болсон түүх, Юбер Де Живанши тэр хоёрын нөхөрлөл болон хэрхэн загварын бэлгэ тэмдэг болж байсан тухай зэрэг түүний туулсан амьдралын сонирхолтой түүхүүдийг хүүрнэжээ.

"Одри" (Audrey)

5 "Дэлхийн төв рүү аялсан нь" (Journey to the center of the earth)

Нэрт зохиолч Жюль Вернийн "Дэлхийн төв рүү аялсан нь" номноос сэдэвлэсэн тус кино таныг жинхэнэ адал явдалт ертөнцөөр аялуулах болно. Энэ бол адал явдал, зөгнөлт кинонд дуртай хэн бүхний заавал үзэх киноны нэг юм. 

"Дэлхийн төв рүү аялсан нь" (Journey to the center of the earth)

6 "Өшөө хорсол" (The grudge)

Уг киног үзсэн хүмүүс орой унтахын өмнө их, бага хэмжээгээр заавал айдаг гэнэ шүү. Кино 2020 онд нээлтээ хийсэн юм. Үйл явдал өшөө хорслоор дүүрэн сүнсэнд хараагдсан байшинд өрнөх болно.

"Өшөө хорсол" (The grudge)

7 "Дэлхийн дайн Z" (World war z)

Макс Брүүксийн “World War Z” зохиолоос сэдэвлэсэн уг киног Марк Форстер найруулж продюсерээр Брэдийн “Plan B” компани ажилласан байна. Тус кинонд Брэдээс гадна Мирей Инос, Жеймс Бэйд Дэйл, Дэвид Морс, Люди Боекин нарын жүжигчид тогложээ. 

"Дэлхийн дайн Z" (World war z)

8 "Трансилванийн зочид буудал 3" (Hotel transylvania 3: Summer vacation)

Дракула бүх мангас найзуудынхаа хамт хөлөг онгоцоор аялалд гарав. Хөлгийн ахмад үзэсгэлэнт Эрикад Дракула дурлана. Гэвч Эрикад нэгэн нууц байлаа. Тэрхүү нууц нь чухам юу юм бол?

"Трансилванийн зочид буудал 3" (Hotel transylvania 3: Summer vacation)

9 "Үнсгэлжингийн түүх" (A cinderella story: Starstruck)

Бяцхан охидын хайртай "Үнсгэлжингийн түүх" үргэлжилсээр... 2021 оны "Үнсгэлжингийн түүх" хэрхэн өрнөхийг энэхүү киноноос сонирхоорой. 

"Үнсгэлжингийн түүх" (A cinderella story: Starstruck)

10 "Маск" (The mask)

Тус киног Америкын комик цуврал хэвлэлийн “Dark Horse Comics” компанийн “The Mask” зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Зохиолын санааг анх “Dark Horse Comics”-ийг үүсгэн байгуулагч Майк Ричардсон гаргаж байжээ. Харин найруулагчаар Чак Рассел ажиллаж байсан бөгөөд анх аймшгийн кино хийхээр төлөвлөж байсан гэдэг. Тус кино нь өвөрмөц хэв маяг, тусгай эффект, зохиомж зэргээрээ дэлхийд тэргүүлж байсан кино юм.

"Маск" (The mask)

11 "Супермэний эргэн ирэлт" (Superman returns)

Энэхүү кино дээр Супермэн дэлхийгээс явснаас хойш 5 жилийн дараах үйл явдлыг харуулдаг. Брайан Сингерийн найруулсан тус бүтээл IMDb-гээс 6.1 гэх үнэлгээг авсан юм. 

"Супермэний эргэн ирэлт" (Superman returns)

12 "Гайхамшигт эмэгтэй" (Wonder woman)

Киноны үйл явдалд Дайана нэртэй Амазоны гүнж Дэлхийн нэгдүгээр дайныг зогсоохоор хүн төрөлхтний ертөнцөд ирдэг. "Wonder Woman" бол DC Comics-ийн "Man of Steel", "Batman v Superman: Dawn of Justice", "Suicide Squad" нарын дараа гарсан дөрөв дэх кино юм.

"Гайхамшигт эмэгтэй" (Wonder woman)

13 "Радиоактив" (Radioactive)

Найруулагч Маржан Сатрапийн тус бүтээл 2020 онд нээлтээ хийсэн бөгөөд IMDb-гээс 6.2 гэх үнэлгээг авсан юм. Гол дүрд алдарт жүжигчин Розамунд Пайк тоглосон бөгөөд романтик, драм төрлийн кино сонирхогчдод гарцаагүй таалагдах бүтээл билээ. 

"Радиоактив" (Radioactive)

14 "Америкын мэргэн буудагч" (American sniper)

Америкын цэргийн түүхэнд хамгийн олон буюу 255 хүний аминд хүрсэнд тооцогддог мэргэн бууч Chris Kyle-ын амьдралаас сэдэвлэн энэхүү киног бүтээжээ. Ковбой болох хүсэлтэй Chris мэргэн бууч болохоор Тэнгисийн цэргийн тусгай хүчинд элсэж улмаар Иракт дөрвөн удаагийн даалгавар биелүүлж удалгүй албаа өгнө. Эх орондоо ирсний дараа ахмад дайчдад тусалж байсан тэрээр бусдын гарт амиа алдсан юм.

"Америкын мэргэн буудагч" (American sniper)

15 "Нэр хүнд" (The Prestige)

Киноны үйл явдал XIX-XX зууны зааг дээр Лондон хотод өрнөнө. Найз нөхөд байсан хоёр илбэчин Роберт (Хью Жекман) болон Альфред (Кристиан Бэйл) нар агуу ид шидтэн гэж нэрлэгдэхийн төлөө өрсөлддөг. Түрүүлэхийн тулд тэд юу ч хийхээс буцахгүй бөгөөд цаг хугацааны явцад энэхүү өрсөлдөөн ойр дотнын хүмүүсийнх нь амьдралыг сүйтгэсэн дайсагнал болж хувирна. Киноны төгсгөл хүн болгоныг гайхшруулдаг. Энэхүү киног хоёр ч удаа Оскарын шагналд дэвшүүлж байв.

"Нэр хүнд" (The Prestige)

16 "Галзуу Макс: Хилэнт зам" (Mad max: Fury road)

Дэлхий усгүй болж, бүхэлдээ цөл болоход хүн бүхэн амьдрахын төлөө тэмцэж эхэлнэ. Хууль дүрэмгүй ертөнцөд амьд үлдэх цор ганц арга бий. Энэ бол урдаа саад болсон нэгнийг түрүүлж устгах юм. Эхнэр хүүхдээ алдсан Maкс бага насандаа амьдарч байсан газартаа очихын тулд бүгдийг хийж буй Фуриоса хэмээх бүсгүйд тусална.

"Галзуу Макс: Хилэнт зам" (Mad max: Fury road)

Зургаадугаар сарын 23-нийг дуустал HBO Hits, HBO Family, HBO Signature сувгууд Univision дээр үнэ төлбөргүй боллоо. Дээрх кинонуудыг HBO-ийн сувгуудаас хүлээн авч үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()