​Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ингэж тогтоожээ

Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Унтах үед бидний биед алдагдсан хүч сэргэж, тархи нь шаардлагагүй мэдээллээ цэвэрлэж, сэрүүн байх үед олж авсан туршлагадаа оюун санаа маань дүн шинжилгээ хийдэг. Гэхдээ нас нь нойрны чанар, үргэлжлэх хугацаа хоёуланд нь ихээхэн нөлөөлдөг. Эрдэмтэд судалгаа хийж хүн хэр удаан унтах ёстойг тогтоожээ. 

​Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ингэж тогтоожээ

Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ийнхүү тогтоожээ

  • Сая төрсөн нярай 22-23 цаг

  • 2-4 насны хүүхэд 15-16 цаг

  • 4-7 насны хүүхэд 11-12 цаг

  • 8-10 насны хүүхэд 10-11 цаг

  • 11-12 насны хүүхэд 10 цаг

  • 13-14 насны хүүхэд 9.5 цаг

  • 15-16 насны хүүхэд 9 цаг

  • 17-18 насны хүүхэд 8.5 цаг

  • Насанд хүрсэн хүмүүс 7-8 цаг

  • Нас дээр гарсан хүмүүс 5-7 цаг унтахад л хангалттай аж.

Харин дээрх тогтоосон хэмжээнээс бага ба их унтах нь эрүүл мэндэд хортой болох нь олон улсын нойр, мэдрэл судлаачдын дүн шинжилгээгээр тогтоогджээ. Нойр дутуу явах юм уу, хэт их унтсанаар хүний анхаарал сулардаг байна. Энэ нь цаашлаад машин жолоодох, зам тээврийн хөдөлгөөнд оролцох үед илэрч осол гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Мөн хүний унтах хугацаа наснаас нь хамаарч хүүхдүүд олон цагаар унтаж байхад хөгшид бараг унтдаггүй нь юутай холбоотой вэ гэдгийг эрдэмтэд судлан дараах дүгнэлтэд хүрчээ.

Хүний хоногт унтах ёстой цагийг эрдэмтэд ийнхүү тогтоожээ

Энэхүү хугацааг шинжлэх ухааны үндэслэлтэй олон жилийн судалгаагаар нотлон гаргасан байдаг. Учир нь хүний нойрны хэмийг 1-2 цагаар хорогдуулахад биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй, сэтгэн бодох чадварыг алдагдуулдгийг онцолжээ. Мөн ихэнх эцэг эхчүүд хүүхдээ нойрыг нь хасаж онц сургах гээд байдаг муу зуршилтай гэнэ. Хүүхдийг цагийн хуваарийн дагуу, тодорхой цагт унтуулж амраахгүй бол онц сурах нь битгий хэл эсрэгээр өвчин эмгэгт өртөмтгий болгодог байна.

Өдрийн турш ажиллаж, ядарч сульдан хөдлөх ч тэнхэлгүй болсон бие унтаад сэрсний дараа сэргэлэн цовоо огт өөр, эрүүл болсон байдгийг бид мэднэ. Нойр ийм л ид шидтэй, эрүүл болгох увдистай. Үүнийг эмнэлэгт нойрыг эмчилгээнд ашиглан баталжээ. Бүх төрлийн хагалгаа хийхэд, мөн өвчтөнийг эрчимт эмчилгээнд унтуулж эмчилдэг нь эдгээрийн нотолгоо юм.

Мөн “Өдрийн шархыг нойроор эмчил” хэмээн нэрт зохиолч, утга уянгын зохиолын мастер Шекспир хэлсэн байдаг. Хүний биед 15-16 тэрбум эс байдаг. Эдгээр нь 3000-4000 холбоо хэлхээтэй бөгөөд эд, эсээ амрааж байх нь юунаас ч илүү чухал гэнэ. Иймээс нойр талхнаас ч илүү эрхэм гэдэг үг гарсан байх.

Наад зах нь л мэдрэлийн ядаргаанд орж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирно. Ядаргаанд орсон хүний үс шингэрч халцрахын зэрэгцээ царай алдан үрчлээтэж, үеийнхнээсээ түрүүлж хөгширдөг гэсэн судалгаа бий. Мөн сүүлийн үед бүх насныхны дунд өргөн дэлгэрээд байгаа альцхаймер (мартамхай болох, ой санамжаа алдах) өвчин тусах нь нойр муугаас шалтгаалдаг аж. Түүнчлэн багадаа бага унтдаг байсан хүүхэд өсдөггүй гэнэ. Нойр, өсөлт хоёр нь нягт холбоотой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()