Мөс цөмөрч, усанд унасан үед юу хийх ёстой вэ?

2017-02-02, 16:43
23,358

Таван ес шувтрах дөхөж, хаврын урин дулаан ойртон иржээ. Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж буй энэ үед бид уснаас болгоомжлох хэрэгтэй билээ. Шар усны үер мөн гол гатлахдаа анхааралтай байхгүй бол болохгүй юм. Гэвч зузаан гэж бодоод гаталсан гол, нуур гэнэт цөмөрвөл яах вэ? Ийм үед ямар арга хэмжээ авах ёстойг та бидний бэлтгэсэн мэдээнээс уншиж мэдээрэй. Анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүй шүү дээ.

Мөс цөмөрч, усанд унасан үед юу хийх ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сандарч болохгүй, тусламж дуудаарай

  • Сандрах хэрэггүй. Усны гүн рүү доошиллоо ч, таныг буцаан дээш түлхэх болно.
  • Толгойгоо усны гадаргуунаас дээр байлгаарай. Үүний тулд жаахан гэдийх хэрэгтэй.
  • Хий дэмий тийчигнэх хэрэггүй. Харин дугуй унаж байгаа мэт хөлөө хөдөлгөөрэй.
  • Аль болох гүнзгий, удаанаар амьсгалаарай.
  • Тусламж дуудаарай.

Сандарч болохгүй, тусламж дуудаарай

2 Зогсож байсан газар руугаа буцаж гараарай

  • Хэрэв куртка, цүнх тань доош чангаагаад байвал тайлах хэрэгтэй. Гэхдээ хүнд оргихгүй байгаа хувцсаа тайлж, цагаа үрэх хэрэггүй. Харин ч хувцасны халаасанд хуримтлагдсан агаар таныг хөвөхөд туслана.
  • Мөс цөмөрсөн хэсэг мэдээж нимгэн байж таараа. Гэхдээ таны анх зогсож байсан газар мөс зузаан байдаг тул тэр зүг рүүгээ гарах хэрэгтэй.
  • Хоёр гараа аль болох урт сунгаж, мөснөөс зуураарай.

Зогсож байсан газар руугаа буцаж гараарай

3 Мөснөөс зуурч, уснаас гараарай

  • Гараараа мөснөөс зуурч байгаад уснаас гарна. Ингэхийн тулд биеэ хөндлөн байрлалд оруулбал хялбар болох юм.
  • Хамгийн зөв арга бол баруун гараараа мөснөөс зуурч, зүүн хөлөө огцом дээш өргөж, мөсөн дээр тавих явдал юм.

Мөснөөс зуурч, уснаас гараарай

4 Шууд босч болохгүй, өнхрөх хэрэгтэй

  • Мөсөн дээр гармагцаа босох хэрэггүй. Ингэвэл мөс дахин цөмөрч мэднэ.
  • Нүхнээс хангалттай холдох хүртлээ өнхрөх хэрэгтэй.

Шууд босч болохгүй, өнхрөх хэрэгтэй

5 Ирсэн газар руугаа өнхрөх нь зүйтэй

  • Ирсэн газар руугаа өнхөрнө. Учир нь таны явж байсан газар мөс зузаан байгааг санаарай.
  • Голоос холдлоо гээд санаа амарч болохгүй. Үргэлж хөдөлгөөнтэй байхгүй бол хөлдөж мэднэ. Тиймээс дулаан газар хүртлээ гүйгээрэй.

Ирсэн газар руугаа өнхрөх нь зүйтэй

6 Нойтон хувцсаа тайлж, дулаацаарай

  • Дулаан газар очмогцоо нойтон хувцсаа тайлж, хөнжилдөө ороод, халуун юм уугаарай.
  • Халуун усанд орж болохгүй. Ингэснээр халуун хүйтэн харшиж, шоконд орж мэдэх бөгөөд зүрхэнд хэт их ачаалал очиж, цус харваж магадгүй юм.
  • Дулаан газар очих боломжгүй бол нойтон хувцсаа мушгих хэрэгтэй. Нойтон хувцастай байх нь хувцасгүй байснаас ялгаагүй аюултай.
  • Аль болох хурдан эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

Нойтон хувцсаа тайлж, дулаацаарай

Та энэ тухай хайртай дотны хүмүүстээ хэлж, сэрэмжлүүлээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()