Эмэгтэйчүүдийн хийсэн хамгийн гайхалтай нээлтүүд

Бид хамгийн мундаг эрдэмтэд эсвэл зохион бүтээгчид гэвэл эрэгтэй хүмүүс л санаанд ордог билээ. Энэ үүднээс та бүхэнд дэлхийн түүхэнд хувьсгал авч ирсэн эмэгтэй зохион бүтээгчид болон тэдний нээлтүүдээс сонирхуулахаар бэлтгэлээ. 

Эмэгтэйчүүдийн хийсэн хамгийн гайхалтай нээлтүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Одон оронгийн луужин

Тэнгэрийн эрхсийн байрлалыг хэмждэг энэхүү төхөөрөмжийг МЭӨ 370 онд Александрийн эмэгтэй эрдэмтэн, гүн ухаантан, одон орон судлаач, математикч Гипатиа зохион бүтээжээ.

Одон оронгийн луужин

2 Оргилуун дарсны шүүлтүүр

Николь Барбье Клико хэмээх бүсгүй 1808 онд шинэ шүүлтүүрийн технологийг боловсруулсан бөгөөд үүний ачаар оргилуун дарс тунгалаг өнгөтэй болсон байна. Уг технологи жинхэнэ амжилтад хүрсэн бөгөөд үүний ачаар өнөө үед бид хямд үнээр оргилуун дарс уух боломжтой болжээ. 

Оргилуун дарсны шүүлтүүр

3 Дугуй хөрөө

Табита Биббит хэмээх бүсгүй эрчүүдийг энгийн хөрөө ашиглан мод хөрөөдөхийг хараад энэхүү ажлыг хөнгөвчлөхөөр шийджээ. Тэрээр 1810 онд анхны эргэдэг дугуй хөрөөг нэвтрүүлсэн бөгөөд үүнийгээ анх түлээ бэлтгэлийн газар ашигласан гэдэг. 

Дугуй хөрөө

4 Шумбагчийн дуран

Сара Матер 1845 онд патентжуулсан энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар шумбагч дотроос усны гадаргуу дээр юу байгааг харах боломжтой болжээ. 

Шумбагчийн дуран

5 Лазаалсан мах

1873 онд Вена хотод болсон дэлхийн үзэсгэлэнд орос бүсгүй Надежда Кожина лаазалсан мах бэлтгэх аргыг үзүүлж, медаль хүртсэн бөгөөд энэхүү аргыг удалгүй дэлхий даяар нэвтрүүлсэн байна. 

Лазаалсан мах

6 Аяга таваг угаагч

Өөрийн дуртай шаазан иж бүрдлээсээ хэдэн таваг хагалсан Жозефин Кокрейн зөвхөн аяга таваг угаадаг машин бүтээжээ. Тэрээр 1886 энэхүү төхөөрөмжөө бүтээсэн боловч ердөө 40 жилийн дараа аяга таваг угаагчийг олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлжээ. 

Аяга таваг угаагч

7 Хөхний даруулга

Эмэгтэйчүүдийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон энэхүү бүтээлийг Францад 1889 онд Эрмини Кадол гэх бүсгүй патентжуулсан байна. Тэр жил Кадол өөрийн урландаа анх "le Bien-Etre" (эрүүл бие) нэртэй бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлсэн нь өнөөгийн хөхний даруулгын анхны загвар байв. 

Хөхний даруулга

8 Кофены шүүлтүүр

Мелитта Бенз хэмээх эмэгтэйн ачаар аяга кофе ууж суух дуртай хүмүүс шаарнаас нь ангижирч чаджээ. 1909 онд Мелитта өөрийн гараар оюутны дэвтрийн цаас ашиглан анхны кофены шүүлтүүрийг хийсэн гэдэг.

Кофены шүүлтүүр

9 Хүүхдийн живх

Ядарсан ээж, гэрийн эзэгтэй Марион Донован 1917 онд шүршүүрийн хөшиг ашиглан оёдлын машин дээр ус нэвтэрдэггүй живхний анхны загварыг бүтээжээ.

Хүүхдийн живх

10 WiFi

Жүжигчин бүсгүй Хэди Ламарр Чехословакийн найруулагч Густав Махатойны кинонд тоглосныхоо дараа олны танил болсон юм. Тэрээр кино урлагийн түүхэн дэх анхны эротик дүрийг бүтээсэн тул Адольф Гитлер Ламаррыг ардын дайсан хэмээн нэрлэж, Пап лам 12-р Пиус католикчуудыг түүнийг киног үзэхгүй байхыг уриалсан байна. Гэхдээ Хэди зөвхөн кино урлагт нэрээ үлдээгээгүй аж. 1941 онд тэрээр Дэлхийн 2-р дайнд өөрийн нэмрээ оруулахын тулд мэдээлэл дамжуулах тусгай долгион бүхий нууц холбооны төхөөрөмжийг патентжуулжээ. 1962 оноос хойш энэ төхөөрөмжийг Америкын пуужингийн системд ашиглаж эхэлсэн бөгөөд одоо гар утасны холбоо, Wi-Fi сүлжээний гол суурь болжээ. 

WiFi

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()